Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00102

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00102

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баян сум, 3-р баг, Цавчир Дашгай 12-10 тоотод оршин суух Г.Отгонсүхэд холбогдох,

гэрээний төлбөр 126 629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 12 сарын 20 өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Г.Отгонсүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Гантөмөр овогтой Отгонсүх миний бие нэхэмжлэлийн төлбөрийг зөвшөөрч нэхэмжлэл болох 126 629 төгрөгийг 2017 оны 03 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч Г.Отгонсүхийн тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 126 629 төгрөгийг хариуцагч 2017 оны 03 сарын 30-ны дотор төлнө гэснийг манай байгууллага зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь,  хариуцагч Г.Отгонсүхээс гэрээний төлбөр 126 629 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.Отгонсүх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж буй гэрээний төлбөр 126 629 төгрөгийг  2017 оны 03 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 2 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Г.Отгонсүхээс 2 275 төгрөгийг гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр 126 629 төгрөгийг хариуцагч Г.Отгонсүх төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 2 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Г.Отгонсүхээс 2 275 төгрөгийг гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Л.МӨНХЦЭЦЭГ