Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00105

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00105

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, 5-2 тоотод оршин суух Т.Энхмаагийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 7-12 тоотод оршин суух Б.Халиунд холбогдох,

Зээлийн төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 08 өдөр хүлээн авч, 2016 оны 11 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.Халиун нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Миний бие Баатар овогтой Халиун нь Т.Энхмаагаас авсан 1 500 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Миний хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Энхмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ –Миний бие Т.Энхмаа нь Б.Халиуны хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 1 500 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Энхмаа нь хариуцагч Б.Халиунаас зээлийн төлбөрт 1 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Халиун нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Т.Энхмаагийн нэхэмжилж буй зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг  2017 оны 02 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Энхмаагийн 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 19 475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Б.Халиунаас 19 475 төгрөгийг гаргуулж нийт 38 950 төгрөгийг нэхэмжлэгч Т.Энхмаад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Т.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 1 500 000 төгрөгийг хариуцагч Б.Халиун төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Энхмаагийн 38 950 төгрөгийн 50 хувь болох 19 475 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 19 475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, мөн хариуцагч Б.Халиунаас 19 475 төгрөгийг гаргуулж нийт 38 950 төгрөгийг нэхэмжлэгч Т.Энхмаад олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Л.МӨНХЦЭЦЭГ