Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Сд холбогдох эрүүгийн 2007000000092 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт А.С.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “*******” сувиллын газрын хажууд голын эрэг дээр А.той маргалдан улмаар нүүр рүү нь гараараа цохиж зодож биед нь доод баруун 1-р шүдний булгарал, буйланд шарх, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт: “Гурвуулаа архи уугаад. ын нүүр рүү гараараа цохисон. Хохирлоо төлсөн гэмт хэрэг үйлдснээ зөвшөөрч байна.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А.С яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хамт ажилладаг , А. нарын хамт үдийн цайны дараа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнхдом амралтын газрын орчим гол дээр очсон. Тухайн газарт бид нар авч очсон Едэн нэртэй архиа уусан. Бид нар 2 шил архиа дуусгаад 3 дахь шил архиа задлах үед би А.той яг юунаас болж маргаснаа мэдэхгүй байна. Маргалдаж эхэлсэн би ын нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон чинь босч ирээд надтай барилцаад авсан. Тэгээд бид хоёр зууралдаад ноцолдсон. Тэр үед ын нүүр маажигдсан үүдэн доод нэг шүд нь уначихсан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Хохирогч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05-+р сарын 09-ний өдөр би хамт ажилладаг худ ургийн холбоотой А.С, нарын хамт 14 цагийн үед Долоон худаг нэртэй газрын голын эрэг дээр очиж бид 3 юм ярьж суунгаа 3 шил Едэн нэртэй архи хувааж уусан. Ажлын талаар юм ярьж байгаад А.Стай муудалцсан. А.С намайг сууж байхад нүүр рүү гараараа цохиж авсан. Миний үүдэн доод шүд унасан. Бид хоёр зууралдаад ноцолдсон. Бид хоёр салсны дараа миний нүүр хэд хэдэн газар маажигдаж урагдсан байсан. зүүн чихний орчим бас маажигдаж урагдаж үүдэн доод нэг шүд унасан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/

 

            Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “орой 22 цагийн орчимд манай төрсөн ах болох нь эрүүл шахам нүүр болон чих хэсгээр нь цус болчихсон, нүүрээ маажуулсан, доод талын үүдэн шүд нь унасан байдалтай гэрт орж ирсэн.” гэх мэдүүлэг, /х-ийн 16 дугаар хуудас/

 

            Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гол дээр очоод хиам талхаа зүсэж тавиад авч очсон 3 шил Едэн нэртэй архиа хувааж уусан. 16 цаг болж байх үед санагдаж байна А.С нар хоорондоо муудалцаад эхэлсэн. Юунаас болж муудалцсанг сайн мэдэхгүй байна. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан. А.С той ноцолдоод нүүр рүү алгадаж байхыг нь харсан. Тэр хоёрыг салгахад ын чихний араас цус гарчихсан нүүр шалбарчихсан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 314 дугаар:

            “1. А.ын биед доод баруун 1-р шүдний булгарал, буйланд шарх, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд /хх-ийн 43-53р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч А.С нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” сувиллын газрын хажууд голын эрэг дээр А., С. нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар 16 цагийн орчимд А.той маргалдан нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь доод баруун 1-р шүдний булгарал, буйланд шарх, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, зүүн чихний дэлбээнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Сы өгсөн: “Гурвуулаа архи уугаад. ын нүүр рүү гараараа цохисон...би ын нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон чинь босч ирээд надтай барилцаад авсан. Тэгээд бид хоёр зууралдаад ноцолдсон. Тэр үед ын нүүр маажигдсан үүдэн доод нэг шүд нь уначихсан байсан.” гэх, Хохирогч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ажлын талаар юм ярьж байгаад А.Стай муудалцсан. А.С намайг сууж байхад нүүр рүү гараараа цохиж авсан. Миний үүдэн доод шүд унасан. Бид хоёр зууралдаад ноцолдсон. Бид хоёр салсны дараа миний нүүр хэд хэдэн газар маажигдаж урагдсан байсан. зүүн чихий орчим бас маажигдаж урагдаж үүдэн доод нэг шүд унасан байсан.” гэх, Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “орой 22 цагийн орчимд манай төрсөн ах болох нь эрүүл шахам нүүр болон чих хэсгээр нь цус болчихсон, нүүрээ маажуулсан, доод талын үүдэн шүд нь унасан байдалтай гэрт орж ирсэн.” гэх, Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “А.С той ноцолдоод нүүр рүү алгадаж байхыг нь харсан. Тэр хоёрыг салгахад ын чихний араас цус гарчихсан нүүр шалбарчихсан байсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 314 дугаартай гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

           

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Сд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Сд холбогдох гэмт хэрэгт улсын яллагч нь шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж  хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн  болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД