Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00103

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Хас банкны байр, “Хас” банкны нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 17 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдиндоржийн Оюунтунгалаг /РД:ЕУ78092209/ утас:88843190-т холбогдох,

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4.401.274.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хас” банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунтунгалаг нь тус банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн 1300012661 дугаар гэрээгээр 5.540.774.68 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч банктай байгуулсан гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчиж, 2016 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 300 хоног хугацаа хэтэрсэн. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3.713.419.35 төгрөг, хүү 662.674.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25.180.46 төгрөг нийт 4.401.274.37 төгрөг байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амаар болон бичгээр шаардлага тавьж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Иймд 1300012661 дугаартай зээлийн гэрээний 2016 оны 11 сарын 29-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэлд нийт 4.401.274.37 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн 84.900 төгрөг, нэмэх нь зөрүү болох 470.39 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оюунтунгалагт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү. Үүнд: хариуцагч Д.Оюунтунгалаг нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 3 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 5, 6 дугаар сард үлдэх 2.401.274 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас” банк Д.Оюунтунгалагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт  4.401.274.35 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 85.370 гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Д.Оюунтунгалаг нь 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Л.Баатар-Эрдэнэ /РД:ХБ56111701/-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх 26/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж байна. /хх 32/,

Тус бичгийн баримтад “...Хас банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оюунтунгалагт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэж өгнө үү Үүнд хариуцагч Д.Оюунтунгалаг нь 2017 оны 02 дугаар сарын 24-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 5, 6 дугаар сард үлдэх 2.401.274 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн зөвшөөрөн хүлээсэн нь хэргийг хялбаршуулсан жумаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунтунгалагаас 85.370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд буцаан олгох нь хуульд нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Хас” банкны нэхэмжлэлийн шаардлага 4.401.274.37 төгрөгийг хариуцагч Д.Оюунтунгалаг нь 2017 оны 2 дугаар сарын 24-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 5, 6 дугаар сард үлдэх 2.401.274 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунтунгалагаас 85.370 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас” банкинд буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ