Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 99

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шинжээч Б.Даштогтох,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Давааравдан,

хохирогчийн өмгөөлөгч О.Алтанчулуун,

иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч Ч.,

хохирогч Ц.Ц, Л.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.,

иргэний нэхэмжлэгч Э.Б,

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С.Хд холбогдох эрүүгийн 19070038*******175 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн. ******* настай, эмэгтэй бага боловролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт С.Х.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Х нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд аспалтан зам дээр Тоёота Приус маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох  эрхгүйгээр  жолоодож  яваад  авто   тээврийн   хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Тоёота Приус 20 маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Цгийн биед хүндэвтэр, Л.Эы биед хүндэвтэр, Ц.гийн биед хүнд хохирол, Тоёота Приус 11 маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгчдэгч Х.С.Х шүүхийн хэлэлцүүлэгт:2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би дүү Бахадгүлийг шинээр байгуулагдсан махны үйлдвэрт ажилд оруулж өгөхөөр ажлын газрын эгчийн хамт явж байгаад цэргийн ангийн урд талын замруу баруун эргэж орох гэж байгаад осол гаргасан. Иймд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Л.Эы шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний баруун гарын мөрний яс бяцраад чөмгөөрөө хугарсан. Үүний эмчилгээний зардал болон эмнэлэг цагдаа явах зардал зэрэгт нийт 1.923.732 төгрөг, баримт авч чадаагүй миний баруун гарын эмчилгээ бүрэн хийгдээгүй, сэтгэл санааы хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад одоогоор эмчилгээний зардлын баримттайгаар 203.226 төгрөгийн хохирол учирсан. Дээрх баримт ороод нийт 2.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний охин эрүүл саруул эхээс төрсөн хэрнээ энэ ослын улмаас тархиндаа гэмтэл аваад бидний хувьд маш хэцүү байна. Нөхөр маань ганцаараа ажил хийдэг ч охины эмчилгээний зардалд зарцуулаад ахуйн хэрэглээг зохиуцуулж чадахгүй байдалтай болсон. Өдөр бүр эмнэлэг рүү таски хөлсөлж явахад зардал их гарч байна. Шүүгдэгчээс эмчилгээний зардалыг яаралтай гаргуулж охиныхоо эмчилгээг хийлгэмээр байна” гэв.

 

Иргэний нэхэмжпэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 06 дугаар  сарын 17-ны өдөр гэх улсын дугаартай машиныг зээлээр худалдаж авсан. Өдөрт машинаараа таксинд яваад зээлээ төлнө гэж тооцоолж, сард 500.000 төгрөг төлөхөөр машинаа авсан учир орж ирсэн шинэ машин нэхэмжилж байсан. С.Х нь 6.760.950 төгрөгийн хохиролтой боловч 5.000.000 төгрөгийн авто машин бодож өгсөн үлдэгдэл 1.760.950 төгрөгийг 20 хоногийн дотор төлөхөө илэрхийлж тохиролцсон. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

Шинжээч Б.Даштогтох шүүхийн хэлэлцүүлэгт: “Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа схем зураг болон, гэрч нарын мэдүүлэг дээр үндэслэн гаргасан. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9 ж-д зааснаар тээврийн хэрэгслийн зорчигч нь хүүхэд тээвэрлэж байхдаа жолоочийн өвөр дээр, эсхүл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн суухыг хориглоно гэж заасан байдаг” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Эы мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос дүүргийн цаана байрлах амралтын газар ажиллаж байгаа том хүү Энхзаяад цахилгаан мотор хүргэж өгөхөөр миний эзэмшлийн улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгсэлээ хүргэн аар жолоодуулаад Улаанбаатар хотоос 11 цагийн орчим Төв аймгийн замаар яваад 14 цагийн үед дүүрэгт орж ирээд цэргийн ангийн урд байрлах замын цагдаагийн постоор зүүн тийш зүүн аймгуудын чиглэлийн аспалтан зам руу ороод 1 км гаруй явсан байх чигээрээ явж байтал урдаас ирж явсан цагаан өнгийн суудлын автомашин яг зөрөх явцад гэнэт урдуур огцом эргээд ороод ирсэн ба бид нар орилолдоод тоормоз гишгэсэн боловч тулсан байсан учир түс гээд мөргөлдсөн. Миний баруун гарны мөрний яс бяцраад чөмгөөрөө хугарсан. Үүний эмчилгээний зардал болон эмнэлэг цагдаа явах зардал зэрэгт нийт 1.923.732 төгрөг, баримт авч чадаагүй миний баруун гарын эмчилгээ бүрэн хийгдээгүй, цаашид гарах эмчилгээний зардал хийлгэх шаардлагатай байх тул нийт 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирол төлөгдөөгүй гомдолтой байна” гэх мэдүүлэг

/хх-ийн 11-15, 17-19-р хуудас/,

 

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж орохоор 11 цагийн орчим гараад 14 цагийн үед дүүрэгт орж ирээд цэргийн ангийн урд байрлах постоор зүүн тийш эргээд засмал замаар явж байтал гэнэт урдуур цагаан өнгийн тээврийн хэрэгсэл огцом эргээд ороод ирсэн ба бид нар орилдоод явсан. тоормоз гишгэсэн боловч зогсоож амжаагүй.” гэх мэдүүлэг,

 /хх-ийн 36-39, *******-41 дүгээр хуудас/,

 

Хохирогч А.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний биеийн байдал хэвийн сайн байгаа, ослын улмаас авсан гэмтэл эдгэрсэн. С.Хагийн зүгээс намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлүүлсэн бүх зардлыг даасан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг

 /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. мөрдөн байцаалтад өгсөн: “Би машины урд жолоочийн эсрэг талын сандал дээр хүүхдээ тэврээд сууж явсан. Миний охин гийн биед зулай духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацарт цус хуралт буюу хүнд гэмтэл учирсан. Эмчилгээний зардал 1.370.000 төгрөг, болсон, авто машин шатахуун, такси зэрэгт 900.000 төгрөг болсон нийт 2.270.000 төгрөг болсон. Би нийт 6.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг

/хх-ийн 45-52 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжпэгч Э.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Өөрийн эзэмшлийн автомашиныг осолд ороход нь ын журмын хашаанд ачуулж авчирсан, Улаанбаатар хотруу ачуулсан зэрэг зардлууд баримттайгаар 542.950. төгрөгийн хохирол учраад байна. Мөн дээр нэмээд өмгөөлөлийн хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн баримт байна. Мөн үнэлгээгээр тогтоогдсон хохиролын дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч уг хохиролын дүнгээр биш шинэ автомашины үнэ ханшыг гаргуулан авч, осолд орсон автомашиныг С.Хд өөрт нь өгөх хүсэлтэй байна. Би уг автомашинаар хувиараа таксинд яваад өдөрт дунджаар *******.000-60.000 төгрөгийн орлого олж амьдралаа залгуулдаг байсан, автомашинаа бүтэн болгох өдөр хүртэлх мөнгөн дүнг энэ хүнээс нэхэмжилнэ, мөн автомашины үнэлгээ хийлгэсэн мөнгөө өөрөө төлсөн. Энэ нь 2*******.000 төгрөг болсоныг бас нэхэмжилнэ. Ингээд ойролцоогоор 16.000.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг

/хх-ийн 59-р хуудас/,

 

Иргэний хариуцагч М.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэрийн гаргасан ослоос үүдэлтэй хохиролыг төлөлцөх учраас намайг иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Ямарч байсан учирсан хохиролыг барагдуулна.” гэх мэдүүлэг

/хх-ийн 71-72-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10972  дугаар:

1.“Ц.гийн биед зулай, духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт

/хх-ийн 102-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10974 дугаар:

1.“Л.Эы биед баруун атгаалын хүзүү болон дээд хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт

/хх-ийн 106-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10973 дугаар: 1.“Ц.Цгийн биед зүүн атгаалын доод булууны хугарал, баруун зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулд шарх, 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт

 /хх-ийн 110-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №592 дугаар:

1.А.*******ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, хүзүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан.

2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

/хх-ийн 125-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №37 дугаар:

1. “ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч. нь Замын хөдөлгөөний дүрмийн 23-р зүйл 23.9 дэх хэсэгт заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: ж: Жолоочийн өвөр дээр, эсвэл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр" гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйл 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3-р зүйл 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт

 /хх-ийн 145-р хуудас/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “ дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн С.Хд  холбогдох 19070038*******175 дугаартай эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Х нь дүүгийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд аспалтан зам дээр ******* улсын дугаартай тоёота приус 11 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэргэсэл жолоодох эрхгүйгээр жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захирганы хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас   улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Цгийн биед хүндэвтэр, Л.Эы биед хүндэвтэр, Ц.гийн биед хүнд хохирол, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.*******ийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүгдэгчээс хохирогч Л.Э нь 4.926.072 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар 1.468.701 төгрөг, Ц.Ц нийт 2.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар 634.695 хохиогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нийт 6.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө 2.000.000 төгрөг өгсөн, иргэний нэхэмжлэгч Э.Б нь нийт 16.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт авагдсан баримтаар 6.760.950 төгрөг зэрэг хохирол төлбөр төлөөгүй. Иймд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх,  

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.: Иргэний нэхэмжилэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний үйлчлүүлэгч Э.Бд учирсан  хохирол төлбөрийг яаралтай төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү. Цаашид Э.Бд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй хэвээр үлдээж өгнө үү” гэх,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.: Миний охин эрүүл саруул эхээс төрсөн хэрнээ энэ ослын улмаас тархиндаа гэмтэл аваад бидний хувьд маш хэцүү байна. Нөхөр маань ганцаараа ажил хийдэг ч охины эмчилгээний  зардалд зарцуулаад ахуйн хэрэглээг зохицуулж чадахгүй байдалтай болсон. Өдөр бүр эмнэлэг рүү таски хөлсөлж явахад зардал их гарч байна. Шүүгдэгчээс эмчилгээний зардлыг яаралтай гаргуулж охиныхоо эмчилгээг хийлгэмээр байна” гэх,

 

   Хохирогч нарын өмгөөлөгч О.Алтанчулуун шүүхийн хэлэлцүүлэгт: “ Улсын яллагчийн дүгнэлтэй санал нэг байна. Гэмт хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчээс хохирогч Э.гийн зүгээс 6.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар 27.929 төгрөг, шүүгдэгчийн зүгээс 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч Э. болон бусад хохирогч нарын цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож өгнө үү” гэх,

 

Шүүгдэгч С.Хагийн өмгөөлөгч С.Давааравдан: “Миний үйлчилүүлэгч С.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар болгоомжгүй гэмт хэрэг юм. С.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохиролоо бүрэн төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирол төлбөрийн хувьд Л.Э, Ц.Ц нарт бүрэн төлсөн гэж үзэж болно. Иргэний нэхэмжлэгч Э.Бд 6.760,950 төгрөгийн хохиролтой боловч 5.000.000 төгрөгийн машиныг оронд нь тооцож өгсөн. Үлдэгдэл 1.760.950 төгрөгийг 20 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн 2 тал харилцан тохиролцсон учраас хохиролыг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Хохирогчийн төлөөлөгч Э.д 27.920 төгрөгийн хохирол баримтаар хавтаст хэрэгт авагдсан. Э.д 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргахад илүү төлсөн 1.996.080 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч С.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  харгалзан үзэж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Х нь дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн урд талын зам дээр Тоёота Приус маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйл 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, мөн 3-р зүйлийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Тоёота Приус 20 маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.Ц, Л.Э, А.******* нарт хүндэвтэр, Ц.гийн биед хүнд хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүгдэгч С.Хагийн “...2019 дүгээр оны 09 дүгээр   сарын 05-ны өдөр би дүү Бахадгүлийг шинээр байгуулагдсан махны үйлдвэрт ажилд оруулж өгөхөөр ажлын газрын эгчийн хамт явж байгаад цэргийн ангийн урд талыг замруу баруун эргэж орох гэж байгаад осол гаргасан” гэх,

Хохирогч Л.Эы “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ... дүүрэгт орж ирээд цэргийн ангийн урд байрлах замын цагдаагийн постоор зүүн тийш зүүн аймгуудын чиглэлийн аспалтан зам руу ороод 1 км гаруй явсан байх чигээрээ явж байтал урдаас ирж явсан цагаан өнгийн суудлын автомашин яг зөрөх явцад гэнэт урдуур огцом эргээд ороод ирсэн ба бид нар орилолдоод тоормоз гишгэсэн боловч тулсан байсан учир түс гээд мөргөлдсөн” гэх,

Хохирогч *******гийн “... дүүрэгт орж ирээд цэргийн ангийн урд байрлах постоор зүүн тийш эргээд засмал замаар явж байтал гэнэт урдуур цагаан өнгийн тээврийн хэрэгсэл огцом эргээд ороод ирсэн ба бид нар орилдоод явсан. тоормоз гишгэсэн боловч зогсоож амжаагүй.” гэх,

Хохирогч А.*******ийн “...Миний биеийн байдал хэвийн сайн байгаа, ослын улмаас авсан гэмтэл эдгэрсэн. С.Хагийн зүгээс намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчлүүлсэн бүх зардлыг даасан. Надад гомдол санал гэх зүйл байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,

Хууль ёсны төлөөлөгч Э.гийн “...Миний охин гийн биед зулай духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацарт цус хуралт буюу хүнд гэмтэл учирсан.” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10972 дугаар “...Ц.гийн биед зулай, духны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10974 дугаар “...Л.Эы биед баруун атгаалын хүзүү болон дээд хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10973 дугаар “...Ц.Цгийн биед зүүн атгаалын доод булууны хугарал, баруун зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, уруулд шарх, 4 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №592 дугаар “А.*******ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, хүзүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх,

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар “... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч. нь Замын хөдөлгөөний дүрмийн 23-р зүйл 23.9 дэх хэсэгт заасан “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: ж: Жолоочийн өвөр дээр, эсвэл энэ дүрмийн 23.8-ын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр" гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлөөгүй, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйл 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3-р зүйл 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах болсон шалтгаан болсон байна...” гэх дүгнэлтүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Хаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                                                                                    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Хагийн үйлдсэн гэмт хэрэгт хохирол төлбөрийн хувьд хавтаст хэрэгт баримтаар хохирогч Л.Эд 1,468,701 төгрөгийн, хохирогч Ц.Цд 634.695 төгрөг нийт 2,103,396 төгрөгийн хохиролтой боловч  хохирогч Л.Э, Ц.Ц нарт нийт 2.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 103,396 төгрөгийг дараа нь авъя одоо хохирол бүрэн төлөгдсөн гэж зөвшөөрсөн. Хохирогчийн төлөөлөгч Э.д баримтаар 27.920 төгрөгийн хохиролтой боловч 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иргэний нэхэмжлэгч Э.Бд 6.760.950 төгрөгийн хохиролтой боловч 5.000.000 төгрөгийн авто машин бодож өгсөн үлдэгдэл 1.760.950 төгрөгийг 20 хоногийн дотор төлөхөө илэрхийлж, 2 тал тохиролцсон учраас хохиролыг бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.Хаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах саналтай байна. Шүүгдэгч С.Х нь хэдийгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч цаашид жолооч болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэгт битүүмжлэгдсэн С.Хагийн эзэмшлийн 03-96 УБГ улсын дугаартай HUINDAI портер загварын тээврийн хэрэгсэл байгаа болно гэв.

Хохирогч нарын өмгөөлөгчөөс  “Улсын яллагчийн дүгнэлтэй санал нэг байна.  Гэмт хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчээс хохирогч Э.гийн зүгээс 6.000.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэрэгт баримтаар 27.929 төгрөг, шүүгдэгчийн зүгээс 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч Э.гийн биед хүнд гэмтэл учирсан тул байнга эмчилгээ хийлгэж байна.

Иймд сайн дурын үндсэн дээр илүү өгсөн 1.996.080 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэхдээ хасаж тооцох боломжгүй, хуульд тийм заалт байхгүй тул хохирогч нарын цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгчөөс:  “Шүүгдэгч С.Х нь 4 нялх хүүхэдтэй. Шүүгдэгчийн хувийн байдлыг манай хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өөрийнхөө хувийн байдалтай жишиж үзээд байх шиг байна. Иймд шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  “С.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд тодорхой зааснаар шүүгдэгч С.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохиролоо бүрэн төлсөн, төлөхөө илэрхийлсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Тиймээс хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Х нь 4 хүүхэдтэй, ганцаараа ажил хийдэг, нөхөр нь ажил хийдэггүй. Тиймээс шүүгдэгч С.Хд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх,

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт С.Хаг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар С.Хагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг С.Хд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Хд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Э, Ц.Ц, Э.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нар нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь    хэсэгт    зааснаар   хэрэгт    битүүмжилсэн     С.Хагийн     эзэмшлийн

KMFHIS7BP1U490760 арлын дугаартай 03-96 УБГ улсын дугаартай HYUNDA Porter загварын тээврийн хэрэгсэлийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

            8. Шүүгдэгч Х.С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ