Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 151/ШШ2017/00104

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Хас банкны байр, Хас банк, Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж а3 гудамж, 7 тоотод оршин суух, Эрхүүд овогт Онжийн Баасанцэцэг /РД:РХ66112406/,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж а3 гудамж, 7 тоотод оршин суух, Улаан хуулар овогт Гармаагийн Батчулуун /РД:РХ63090314/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 34,537,322.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас банк”, Зуунмод салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь тус банкниас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн 1300012331 дугаар гэрээгээр 70.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 106 хоног хэтрээд байна. Өнөөдрийн байдлаар О.Баасанцэцэг, Г.Батчулуун нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 31.904.329 төгрөг, үндсэн хүү 2.585.256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.738 төгрөг, нийт 34.537.322 төгрөг болоод байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амаар болон бичгээр шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 31.904.329 төгрөг, үндсэн хүү 2.585.256 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47.738 төгрөг нийт 34,537,322.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Баасанцэцэг, Г.Батчулуун бид нар Зуунмод сумын Хас банкны салбараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 70.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай /жилийн хүү 28.2%/ зээл авсан. Уг зээлийг авснаас хойш 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зээлээ хэвийн төлж байсан. Хувь хүнд 35.000.000 төгрөгийн өртэй байснаас хот хооронд явдаг автобусаа зарсан юм. Иймд орлого багасч зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрсэн юм. Бид нар сард зээлийн хүү 3.870.000-2.700.000 төгрөгийг банкинд төлж байсан юм. Одоо банкниас нэхэмжилсэн 34,537,322 төгрөгийг бид төлж барагдуулах нь үнэн болно. Энэ мөнгийг бид сард 1.200.000 төгрөгөөр төлж нэхэмжлэлийг барагдуулах болно гэжээ. /хх-32/

 

Нэхэмжлэгч Хас банк, Зуунмод салбар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь Хас банкниас нэхэмжилсэн 130/620 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1300012331 тоот зээлийн төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 34,299,950 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 237,372.70 төгрөг нийт 34,537,322.70 төгрөгийг төлсөн болно гэжээ. /хх-34-36/

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас банк”, Зуунмод салбар нь хариуцагч О.Баасанцэцэг, Г.Батчулуун нараас  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 34,537,322.7 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 34,537,322.7 төгрөгийг нэхэмжлэгч “Хас банк”, Зуунмод салбарт төлж барагдуулсан байна.   /хх-34-36/

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь биелүүлсэн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд “Хас банк”, Зуунмод салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Баасанцэцэг, Г.Батчулуун нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330.637 төгрөгийн 165.319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 165.319 төгрөгийг,  хариуцагч нараас 165.319 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ