Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 151/2017/00041/и |
Дугаар | 151/ШШ2017/00109 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2017/00109
2017 оны 01 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2017/00108 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01233/и хэргийн индекстэй
Нэхэмжлэгч: 1961 оны 12-р сарын 14-нд төрсөн, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөр 5-5 тоотод оршин суух Боржигон овогт Жанчивын Нэргүй /РД:НН61121465/-н хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: - Ж.Нэргүй нь 1961 онд төрсөн. 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйгаас ажлын гараагаа эхэлсэн. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1986 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд жимсчин, 1986 оны 07 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд Ж.Нэргүйг Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйд 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1986 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл жимсчин, ногоочин, Төв аймгийн Заамар сумын хүн эмнэлэгт 1986 оны 07 сарын 21-ний өдрөөс асрагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нэргүй нь Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд 1980 оны 07 сарын 01 өдрөөс 1986 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэл жимсчин, Төв аймгийн Заамар сумын хүн эмнэлэгт 1986 оны 07 сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Ж.Нэргүйг Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд 1980 оны 6-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 12-р сарын 24-ны өдөр хүртэл жимсчнээр, Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 12-р сарын 25-ны өдрөөс 1986 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Заамар сумын Хүн эмнэлэгт 1989 оны 2-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсныг тус тус тогтоож тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Заамар сумын Хүн эмнэлэгт 1986 оны 07-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 2-р сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлын талаар нэр бүхий гэрчүүд мэдүүлж байгаа хэдий ч гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримт дутагдалтай, нэхэмжлэгч нотлох баримтаа бүрэн бүрдүүлж ирүүлээгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Боржигон овогт Жанчивын Нэргүй нь Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд 1980 оны 6-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 12-р сарын 24-ны өдөр хүртэл жимсчнээр, Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 12-р сарын 25-ны өдрөөс 1986 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Заамар сумын Хүн эмнэлэгт 1989 оны 2-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Ж.Нэргүйд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ажилчин шилжүүлэх тухай “...хадлангийн үйлчлэгч Ж.Нэргүй нарын хүсэлт, ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан үзэж тус тусын үүрэгт ажлаас нь 07 сарын 01-нээр тасалбар болгон чөлөөлж Заамар сум нэгдлийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй 147 дугаартай тушаал /хх-5/, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн ажилд томилох тухай “...Заамарын ТМС-ийг төгсөж хувиараар ирсэн Жанчивын Нэргүйг жимсний бригадад жимсчингээр 6-р сарын 30-аас...тус тус томилсугай...” гэх бичилттэй 172 дугаартай тушаал /хх-6/, Ж.Нэргүйгд 1979 оны 10 сарын 13 өдөр олгосон үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэх /хх-7/, Ж.Нэргүйгийн 1989 оноос 1995 он хүртэлх цалингийн түүвэр /хх-11/, Төв аймгийн Заамар сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх, авах тухай “...Асрагч Ж.Нэргүйд 1995 оны ээлжийн амралтыг 5 сарын 1-ний өдрөөс ажлын 26 өдрөөр олгосугай...” гэх бичилттэй 03 дугаатрай тушаал /хх-12/, Төв аймгийн Заамар сумын хүн эмнэлэгийн эрхлэгчийн 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн “...Асрагчаар А.Чимэдрэгзэн, Ж.Нэргүй нарыг 2 сарын 21-ний өдрөөс тус тус түр ажиллуулж 245 төгрөгөөр цалинжуулсугай...” гэх бичилттэй тоот тушаал /хх-13-14/, гэрч С.Пунсалдуламын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-18/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай “...Ж.Нэргүйд 11 сарын 14-ний өдрөөс 35 хоног...” гэх бичилттэй 297 дугаартай тушаал /хх-28/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай “...Жимсний бригадын ажилчин Жанчивын Нэргүйд 09 сарын 24-ний өдрөөс 3 сар...” гэх бичилттэй 312 дугаартай тушаал /хх-29/ зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жанчивын Нэргүй нь Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд 1980 оны 6-р сарын 30-ны өдрөөс 1981 оны 12-р сарын 24-ны өдөр хүртэл жимсчнээр, мөн Жаргалантын сангийн аж ахуйд 1982 оны 12-р сарын 25-ны өдрөөс 1986 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгчээр, Төв аймгийн Заамар сумын Хүн эмнэлэгт 1989 оны 2-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Заамар сумын Хүн эмнэлэгт 1986 оны 07-р сарын 1-ний өдрөөс 1989 оны 2-р сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ