| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01352/И |
| Дугаар | 114 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 114
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 151/ШШ2017/00114 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 2 дугаар баг, Хайрхан багт оршин суух, Боржигон овогт Пагмадуламын Сүрэнжав /РД:НС72120575/-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1.995.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Сүрэнжав нь 2011 оны 8 сарын 8-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5.400.000 төгрөгийг хадлангийн трактор авахаар авсан бөгөөд зээл төлөх хугацаа 2014 оны 6 сарын 15-нд дуусч хугацаа хэтэрсэн тул зээл, зээлийн хүүгийн хамт 1.995.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Сүрэнжав нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Сүрэнжав би сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг хадлан хадах техник худалдан авах зориулалтаар авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 1.995.500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч П.Сүрэнжаваас зээлийн төлбөр 1.995.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч П.Сүрэнжав нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.995.500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх-14/,
Хариуцагчийн гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул хариуцагч П.Сүрэнжаваас зээлийн төлбөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 23439 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага 1.995.500 төгрөгийг хариуцагч П.Сүрэнжав нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Сүрэнжав нь 23.439 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ