Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

    2017 оны 01 сарын 31 өдөр

       Дугаар 151/ШШ2017/00117

                                         Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 0-2 гудамж, 13 тоотод оршин суух, 52 настай, эмэгтэй, Боржгон овогт Жаргалын Наранцэцэг /НХ65020906/-ийн,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Бага дунд сургууль төгсөөд 1985 онд Баянчандмань сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1985 оны 8 дугаар сарын 25-наас 1991 оны 01 сар хүртэл 5 жил 4 сар ажилласан. Тус ахуй үйлчилгээ нь 1990 онд хувьчлагдаж ахуй үйлчилгээний төвийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй үрэгдсэн учраас ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд 110410 номертой хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн тухайн үед ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан 5 жил 4 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцооны нягтлангаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт дараах бичгийн баримтууд авагджээ. Үүнд Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 122 тоот албан бичиг “Тус аймгийн Баянчандмань сумын АҮ-ний төвийн баримт шилжиж ирээгүй тул Ж.Наранцэцэгт лавлагаа олгох боломжгүй байна” /хх-5/,

 мөн Ж.Наранцэцэгт Цэргийн Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 110418 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

эрч С.Отгонтуяа, С.Уранчимэг нарын тодорхойлолт, шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,  С.Уранчимгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Отгонтуяагийн ажилласан байдлаа тогтоолгосон тус шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэр зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцооны нягтлангаар ажиллаж байсан гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Учир нь: Ж.Наранцэцэг нь Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилласан гэх боловч хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “Цэргийн сангийн аж ахуйн зочид буудлын үйлчлэгчийн ажлаас Цэргийн сангийн аж ахуй даргын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 39 дүгээр тушаалаар чөлөөлөгдсөн” гэж бичигдсэн байна. /хх 6/

 

Мөн түүнчлэн тус хөдөлмөрийн дэвтэрт Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд оёдолчноор авч ажиллуулсан он сар өдөр бичигдээгүй байх бөгөөд 1986 оны 1 дүгээр сарын 02-ний өдрийн хэд дүгээр тушаалаар 1986 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дэвшиж ажилласан болох нь тодорхойгүй байна. /хх 6-р хуудасны ар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, ач холбогдолтой нотлох баримт гаргуулахаар  шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШЗ2016/00265 дугаар захирамжаар Төв аймгийн Архивын тасгаас Боржигон овогт Жаргалын Наранцэцэгт холбогдох баримтыг шүүлгэсэн боловч, тус газраас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 98 тоот албан бичиг “тус аймгийн Баянчандмань сумын АҮ-ний төвийн баримт төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Ж.Наранцэцэгт лавлагаа олгох боломжгүй байна” ирүүлсэн. /хх 22/

 

Нэхэмжлэгч Ж.Наранцэцэг нь шүүх хуралдааны явцад Төв аймгийн Баянчандмань сумын Архивын газар шатсан гэж тайлбарлаж байх боловч шатсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрч С.Уранчимэг, С.Отгонтуяа нар хамт ажиллаж байсан талаар шүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгч байх хэдий ч гэрчийн мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Ж.Наранцэцэгийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Боржгон овогт Жаргалын Наранцэцэгийн Төв аймгийн Баянчандмань сумын Ахуйн үйлчилгээнд 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцооны нягтлангаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ