Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 151/ШШ2017/00111

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

      Дугаар 151/ШШ2017/00111

                                             Зуунмод

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багт оршин суух Н.Мөнхцэцэгт холбогдох,

Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр 5 223 475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 01 өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

“-...Н.Мөнхцэцэг нь 2013 оны 05 сарын 08-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг мах боловсруулах зориулалтаар авсан. Зээлийг 2016 оны 05 сарын 08-ны өдөр бүрэн төлж дуусах байсан боловч, төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Иймд төлөөгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 5 223 475 төгрөгийг гаргуулж өгнө үү

Хариуцагч Н.Мөнхцэцэг 2013 оны 05 сарын 08-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 10 000 000 төгрөгийг мах боловсруулах зориулалтаар зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 5 223 475 төгрөгийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Н.Мөнхцэцэгээс нэхэмжилсэн 5 223 475 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч Н.Мөнхцэцэгтэй эвлэрч, хариуцагч Н.Мөнхцэцэг нь зээлийн төлбөрөө  2017 оны 10 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “...Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  хариуцагч Н.Мөнхцэцэгээс 5 223 475 төгрөгт төлвөл зохих улсын тэмэдгийн хураамж 98 526 төгрөгийн 50 хувь болох 49 263 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мөнхцэцэгт холбогдох иргэний хэргийн зохигчид 5 223 475 төгрөгийг 2017 оны 10 сарын 20 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Мөнхцэцэгээс 5 223 475 төгрөгт төлвөл зохих улсын тэмэдгийн хураамж 98 526 төгрөгийн 50 хувь болох 49 263 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

             

                  ШҮҮГЧ                                               Л.МӨНХЦЭЦЭГ