Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 598

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1905031190942 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ….. оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Цагаан овоо суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт . ....дүүргийн .....дугаар хороо   .....дүгээр гудамжны .....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...... дүүргийн .....дугаар хороо ..... тоотод оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц.Ц .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц-д нь 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 04 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Москва” рестораны орчим иргэн Б.Ц г хувийн таарамжгүй харьцааны улмаас шалтгаалан зодож, түүний биед “тархи доргилт, дагз, баруун, зүүн хацар эрүүнд зулгаралт духанд цус хуралт доод урууланд язарсан шарх, дагз уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ц-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...2019 оны 7 дугаар сарын 26-нд Улаанбаатар хот Баянгол дүүргийн Түмэн плазагийн урд зодолдож байхад нь салгаж таксинд суулгаж өгөх гэж байсан чинь хамт явж байсан охин нь түлхэж такси руу оруулсан буцаад буух гэсэн хоёулаа намайг буулгаагүй. Нэг нь араас боож нэг нь нүүр нүдгүй цохисон. Толгойндоо 4-5 удаа хазуулсан уруул сэтэрсэн хацар гүн маажсан. Бие хаа энд тэндгүй маажсан арай гэж зугтааж буусан. Урууландаа 7 оёдол тавиулсан...” гэх өргөдөл /хх-ийн 12 тал/,

 

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай найз Халиунаагийн хүүхдийн төрсөн өдөр гээд дуудахаар нь ...Баянхошууны 112 дугаар буудлын орчим байрлах түрээсийн байранд оччихоод хоолонд унд идэж сууж байгаад шөнө 23 цагийн орчим Одонтунгалаг бид хоёр ярилцаж байгаад хороололд бааранд орье гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эсс нэртэй бааранд орсон. ...Тэр үед Ц.Ц  Одонтунгалаг руу дайрсан чинь машинд сууж байсан найз нь гарч ирээд Ц.Ц-ыг  үсдэж авсан. Тухайн үед би дундуур нь орж салгаад Аззаяаг авч яваад таксинд суулгасан. Тэр үед Ц.Ц  нь хүрч ирсэнээ таксины сандал руу түлхэж унагаасан. ...Би ээмгээ хайгаад олчихоод буцаад машиндаа суусан чинь Ц.Ц  нь миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Таксины жолооч уурлаад бүгдийг нь буу гээд Ц.Ц-ыг  машинаас буулгасан. Ц.Ц  гэх эмэгтэй намайг цохиж надад хөнгөн зэргийн бэртэл учруулсан. Би зодуулсандаа гомдолтой байна... ...Тэр үед намайг Аззаяа цохиж зодоогүй. Ц.Ц  намайг цохиж зодсон. Би баримтаар учирсан 150.000 төгрөгөө авна өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27, 88-90 тал/,

 

Гэрч Б.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...04 цагийн орчим баарнаас гараад эгч Б.Ц  ТҮЦ-нээс тамхи авах гээд явахаар нь би араас нь миний гар утсыг найзаас авчихаарай гэж орилсон чинь гэнэт Аззаяа чи миний найзыг утсанд зардаг хэн бэ гэснээ миний үснээс үсдэж аваад Б.Ц  эгч буцаад ирсэн чинь үснээс тавьсан. ...Б.Ц  эгч Аззаяаг салгаад цаашаагаа таксинд суулгаж байсан ба тэр орчимд байсан хүмүүс Ц.Ц  бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

 

            Гэрч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Ц  бид хоёр автобусны буудал дээр байсан нэг таксинд суусан. Араас нь Ц.Ц  орж ирээд Б.Ц гийн цаана суусан. Би тэр үед чи намайг дуудаж авч ирээд зодуулчихлаа гээд тэвэрсэн чинь Б.Ц  ээмэг унагаачихлаа пизда та хоёроос үнэтэй ээмэг гээд байсан чинь Ц.Ц  доогуур утасны гэрлээ тусгаж байгаад хайж байгаад шалавчин доороос гаргаж ирсэн чинь Ц.Ц-ыг  Б.Ц  цохиод авсан. Ц.Ц  яаж байнаа гээд хоорондоо цохилцсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9298 дугаартай “...Б.Ц-ийн биед тархи доргилт, дагз, баруун, зүүн хацар эрүүнд зулгаралт духанд цус хуралт доод урууланд язарсан шарх, дагз уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43 тал/,

 

Хохирогч Б.Ц-ийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын баримтууд /хх-ийн 70-73, 75 тал/,

 

Хохирогч Б.Ц-ийн “...Миний бие Ц.Ц аас эмчилгээний зардал болох 150.000 төгрөг хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 96 тал/,

 

Шүүгдэгч Ц.Ц.-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би баарны хажуу талын сандал дээр сууж байсан чинь нэг эмэгтэй ирсэнээ миний үснээс зулгаагаад чи миний гар утсыг авсан уу гэхээр нь би танай найз чинь авсан юм биш үү гээд зөрүүлээд үсдэлцсэн. Хүмүүс салгахаар нь Аззаяаг дагуулаад явъя гээд такси бариад Аззаяа Б.Ц  хоёрыг суулгаад би араас нь суусан. Аззаяа Б.Ц г тэвэрчихээд юм яриад байсан ба тухайн үед Б.Ц д чи яагаад намайг найзуудаасаа өмөөрч салгахгүй байсан юм бэ гэсэн чинь Б.Ц  би чамайг салгах шаардлага байхгүй би чиний найз биш гэхээр нь би зүгээр орхичихоод байж байтал Б.Ц  миний ээмэг уначихлаа та хоёроос үнэтэй ээмэг гээд байхаар нь би шалавч доороос хамт хайгаад жолоочийн доод шалавчин доороос нь олж  аваад өгсөн чинь Б.Ц  ээмэгээ авсанаа нүүр рүү нэг цохиод авахаар нь би зөрүүлээд үсдээд хоорондоо үсдэлцээд цохилцож байсан чинь машины жолооч та нар боль одоо больцгоо машинаас буу гээд болиулаад машинаас буулгасан. Б.Ц гийн биед учирсан хөнгөн гэмлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.Ц той харилцан зөвшөөрч эвлэрсэн байгаа. Би эмчилгээний зардал мөнгийг барагдуулна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 84-87 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би торгох ялыг биелүүлэх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Ц.Ц-д нь хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 49 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 31-34 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч Ц.Ц , хохирогч Б.Ц  нар нь үл ялих зүйлээс буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эхэлсэн байх ба улмаар шүүгдэгч Ц.Ц-д нь хохирогч Б.Ц-ийн биед тархи доргилт, дагз, баруун, зүүн хацар эрүүнд зулгаралт духанд цус хуралт доод урууланд язарсан шарх, дагз уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч Ц.Ц-д хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 9298 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж шүүх дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ц-ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж зөвтгөн зүйлчилж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан. Тус гэмт хэрэг 2019 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар шүүгдэгч Ц.Ц-ыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 75 дахь талд 88.000 төгрөгийн баримт гарган өгсөн байна. Тэрээр хавтас хэргийн 96 дахь талд хохирогч Б.Ц  “...миний бие Ц.Ц аас эмчилгээний зардал болох 150.000 төгрөг хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ц. аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц-д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Иймд эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан улсын яллагчийн санал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилсан, шүүгдэгчийн бага насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзаж, шүүгдэгч Ц.Ц ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Ц-д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ц.Ц  мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ц ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнгомбын Ц.Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Ц.Ц-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Ц.Ц ад сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Ц-д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц д хохиролд тооцож 150.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА