Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

    Дугаар 151/ШШ2017/00122

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун зуунмод, 9-17 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Отгонбаяр /НЭ70012060/ утас:95922686-т холбогдох,

 

сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 5.149.159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж прокурор Г.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Отгонбаяр нь Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1343 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 5.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж дуусгах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл 2 жил 1 сар /25 сар/ гаруй хугацаанд төлөөгүйгээс тус сангийн эрх ашиг, сонирхол зөрчигдөж хохирол учраад байна. Иймд сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр болох 5.149.159 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Отгонбаяр нь 5.149.159 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

            Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь М.Отгонбаяраас зээлийн төлбөр 5.149.159 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Отгонбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Л.Баатар-Эрдэнэ /РД:ХБ56111701/-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ. /хх 25/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж байна. /хх 31/,

Тус бичгийн баримтад “Төв аймгийн Зуунмод сум Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Отгонбаярт холбогдох иргэний хэрэгт дараах тайлбар гаргах нь Үүнд: М.Отгонбаяр нь 5.149.159 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, хариуцагч М.Отгонбаяр нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийг бүрэн төлөөлөх итгэмжлэл нь хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид итгэмжлэлээр олгогдсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.  

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус зааснаар хариуцагч М.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 97.336 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулах нь хуульд нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага 5.149.159 төгрөгийг хариуцагч М.Отгонбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагч М.Отгонбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 97.336 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

    ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУУЛ