Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00123

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 3 дугаар баг, Баянхошуу, 30-3 тоотод оршин суух, Боржигон овогт Самбуунямын Намбар /НЭ59110908/-т холбогдох,

 

зээлийн төлбөр 10.792.023 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж прокурор Б.Эрхэмбаяр, хариуцагч С.Намбар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан нь С.Намбартай 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1394 тоот гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 12.000.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцож гэрээг байгуулсан. Өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар /16 сар/ гаруй хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүйгээс тус сангийн эрх ашиг, сонирхол зөрчигдөж байна. Иймд сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр болох 10.792.023 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Намбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн төлбөр дээр маргах зүйл байхгүй. Авсан юм чинь өгнө. Одоо үлдэгдэл 10.792.023 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сан С.Намбараас зээлийн төлбөр 10.792.023 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагч С.Намбар нь нэхэмжлэлийн шаардлага 10.792.023 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлж байна. /хх 34/,

Тус бичгийн баримтад “С.Намбар нь Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн 10.792.023 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө” гэжээ.

Иймд харицагч С.Намбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 59 дүгээр зүйлийн 59.5-д тус тус  зааснаар хариуцагч С.Намбар нь нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 187.622 төгрөгийг “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулах нь хуульд нийцэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага 10.792.023 төгрөгийг хариуцагч С.Намбар нь 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Сум хөгжүүлэх санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар хариуцагч С.Намбар нь нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 187.622 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж, улсын орлогод оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

    ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ