Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

 

Дугаар 151/ШШ2017/00153

 

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 30а байр 7 тоотод оршин суух, Боржигон овогт Цэвээндоржийн Сайнгэрэл /ТА62062409/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг, 16 дугаар байр, 3 тоотод оршин суух, Цэдэнгийн Дэлгэрхаанд холбогдох,

байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Сайнгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дэлгэрхаан нь миний өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номтын 16 дугаар байрны 3 тоотод түр оршин сууж байсан болно. Миний бие нь миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа хүсэж уулзаж байсан боловч чөлөөлж өгөхгүй шүүхээрээ яваад чөлөөлүүл гэж хэлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Ц.Дэлгэрхааныг албадан гаргаж миний өмчлөх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Сайнгэрэл нь хариуцагч Ц.Дэлгэрхаанд холбогдуулан байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. /хх 1/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Сайнгэрэл Ц.Дэлгэрхаан нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номтын 16 дугаар байрны 3 тоотод түр оршин сууж байсан боловч миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй байх тул байрыг шүүхээр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Ц.Дэлгэрхаан нь байр чөлөөлж өгсөн тул миний бие нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ. /хх 9/

Хариуцагч Ц.Дэлгэрхаан нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байх тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35.100 төгрөгийг, хариуцагч Ц.Дэлгэрхаанаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Сайнгэрэлд буцаан олгох нь хуульд нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ц.Сайнгэрэлийн нэхэмжлэлтэй, Ц.Дэлгэрхаанд холбогдох байрнаас албадан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс, 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 35.100 төгрөгийг, хариуцагч Ц.Дэлгэрхаанаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Сайнгэрэлд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

    ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ