Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00113

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2017/00113

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, Баруун Зуунмод 12 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Г.Ариунбатад холбогдох,

633 716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 19 өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 12 дугаар сарын 26 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Г.Ариунбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ -Ганчөдөр овогтой Ариунбат миний бие нь цэргийн албыг мөнгөн хэлбэрээр хаахаар болсон ч төлбөрийн бололцоогүй байсан тул төлж чадаагүй. Уг төлбөрийг 2017 оны 04 сарын 15-ны өдрийн дотор хэсэгчлэн барагдуулах хүсэлтэй байна. 2017 оны 01 сарын 27-ны өдөр 200 000 төгрөг, 2017 оны 02 сарын 24-ний өдөр 200 000 төгрөг, 2017 оны 03 сарын 30-ны өдөр 233 716 төгрөгөөр төлөх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын итгэмжлэгдсэн төлөөлөгч туслах прокурор Д.Нэргүй нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Хариуцагч Г.Ариунбатын гаргасан тайлбартай танилцаж, тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь,  хариуцагч Г.Ариунбатаас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 633 716 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Г.Ариунбат нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжилж буй 633 716 төгрөгийг  2017 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3 хувааж төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ариунбатаас 633 716 төгрөгт төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 19 661 төгрөгийн 50 хувь буюу 9 830 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 1. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын нэхэмжлэлийн шаардлага 633 716 төгрөгийг хариуцагч Г.Ариунбат төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Ариунбатаас 633 716 төгрөгт төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 19 661 төгрөгийн 50 хувь болох 9 830 гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Л.МӨНХЦЭЦЭГ