| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01262/и |
| Дугаар | 151/ШШ2017/00119 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2017/00119
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 151/ШШ2017/00119 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, 113 353 төгрөг гаргуулах тухай,
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн нэхэмжлэлтэй,
Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг 15-05 тоотод оршин суух Г.Гантулгад холбогдох иргэний хэргийг 2016 оны 11 сарын 24 өдөр хүлээн авсанаар хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “- Г.Гантулга нь тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2016 оны 09 сарын 27-ны өдөр албанаас чөлөөлөгдсөн бөгөөд хэрэглэж байсан дүрэмт хувцас болон дүрэмт хувцасны төлбөр болох 113 353 төгрөгийг төлөлгүй, удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг барагдуулж өгнө үү
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “- Тус хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Гантулга нь 114 000 төгрөгийн нэхэмжлэлийг барагдуулсан тул шүүхийн нэхэмжлэлээс татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь хариуцагч Г.Гантулгад холбогдуулан 113 353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь хариуцагч Г.Гантулга нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр түүнд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хариуцагч Г.Гантулгад холбогдох, 113 353 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 275 төгрөгийг хариуцагч Г.Гантулгаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ