Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00124

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00124

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01185/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1959 оны 04-р сарын 30-нд төрсөн, Төв аймгийн, Баяндэлгэр сумын, 2-р баг Галуут гэх газар оршин суух, Боржигон овогт Жүрмэдийн Баярсайхан /РД:НЧ59043010/-ы хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “-Миний бие нь  Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэн баян” нэгдэлд 1975 оны 6-р сарын 10-ны өдрөөс илгээлт аваад мал дээр гарсан. Тэгээд 1978 оны 6-р сард цэрэгт яваад 1981 оны 6-р сард халагдаж ирсэн. Халагдаж ирээд 1982 оноос 1994 он хүртэл тус нэгдэлдээ мал маллаж байсан. 1993 онд хувьчлагдаад “Хэрлэн баян” ХК болсон. Тэгээд компанид ажиллаж байхад компани тарсан. “Хэрлэн баян” ХК-д ажиллаж байхад хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдэж алга болсон учир 1975 оны 06 сарын 10-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан 18 жилийн хугацааг минь сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жүрмэдийн Баярсайхан нь Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэн баян” нэгдэлд 1975 оны 06 сарын 10-ны өдрөөс 1978 оны 7 дугаар сарын 24 хүртэл үхэрчнээр, 1982 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үхэрчнээр, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэнбаян” компанид 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Ж.Баярсайхан нь Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэн баян” нэгдэл болон “Хэрлэн баян” компанид  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Жүрмэдийн Баярсайхан нь Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэн баян” нэгдэлд 1975 оны 06 сарын 10-ны өдрөөс 1978 оны 7 дугаар сарын 24 хүртэл үхэрчнээр, мөн нэгдэлд  1982 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үхэрчнээр, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэнбаян” компанид 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1975 оны 06 сарын 12-ны өдрийн илгээлтийн эздийг ажилд хувиарлах тухай “...Ж.Баярсайханыг төвийн бригадад 16-ны өдрөөс эхлэн үхэрчнээр тус тус ажиллуулсугай...” гэх бичилттэй 60 дугаартай тушаал /хх-7/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1978 оны 07 сарын 24-ний өдрийн ээлжийн амралтын оронд мөнгө олгох ба ажлаас гэнэт халагдсаны мөнгө олгох тухай “...Ж.Баярсайхан...нарт ажлаас гэнэт халагдсаны 14  хоногийн мөнгийг тооцож олгохыг туслах ня-бо Довчинд зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй 119 дугаартай тушаал /хх-8/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай “...Ж.Баярсайханыг механикжсан фермийн үхэрчнээр...3 сарын 19-нөөс хавсруулан ажиллуулж...” гэх бичилттэй 26 дугаартай тушаал /хх-9/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1991 оны 12 сарын 25-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...Нэр бүхий малчдын 1991 оны ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар олгож амруулсугай...хавсралтын 17-д Жүрмэдийн Баярсайхан...” гэх бичилттэй 116 дугаартай тушаал /хх-10/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын 1992 оны 02 сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай “...Хэрлэнбаян нэгдлийн зохион байгуулалтыг аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу өөрчилж, Хэрлэнбаян хувьцаат компани болж байгуулагдсантай холбогдуулан тушаах нь...Хэрлэнбаян нэгдэлд ажиллаж байсан албан хаагч, аилчид, малчдыг 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. /нэрсийг нэг дүгээр хавсралтаар гаргав/ 2. 1 дүгээр хавсралтанд нэр тусгагдсан албан хаашч ажилчид, малчды 1992 оны 01 сарын 01-нээс хэлэн Хэрлэнбаян хувьцаат компанийн гишүүнээр бүртгэн авч, тус тусын үүрэгт ажилд нь ажиллуулсугай...1 дүгээр хавсралтын 218-д Ж.Баярсайхан...” гэх бичилттэй 08 дугаартай тушаал /хх-11-12/, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян компанийн захирлын 1993 оны 03 сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай “Тус компанийн хувьцаа нийлүүлэгчдээс 7 000 төгрөгийн их хувьчлалдаа мал авч ардын аж ахуйтан болсон ажилчид болон малчдыг 1993 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн тус тусынх нь үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...тушаалын хавсралтын 13-т Жүрмэдийн Баярсайхан...” гэх бичилттэй 18 дугаартай тушаал /хх-13/, гэрч У.Ганболдын “Ж.Баярсайхан нь 1982 оноос 1992 он хүртэл нэг бригадад үхэр малладаг байсан. Би 1985-1990 он хүртэл үхэр хариулж байсан. Тэгээд би 1990 онд өөр бригад руу шилжсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, гэрч Д.Пионерийн “Ж.Баярсайхан нь 1975 оноос 1993 он хүртэл  Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Төвийн бригадын Задгай тасагт үхэрчингээр ажилладаг байсан. Би 1979 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй Төв аймгийн Баяндэлгэр суманд малын их эмчээр ажиллаж байна. Тухайн үед Хэрлэнбаян нэгдэл нэртэй байхад нь 1993 он хүртэл ажилласан. Тэгээд түүнээс хойш сумандаа ажиллаж байна. Ж.Баярсайхан нь ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-19/ зэрэг болно.

Иймд Ж.Баярсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жүрмэдийн Баярсайхан нь нь Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэн баян” нэгдэлд 1975 оны 06 сарын 10-ны өдрөөс 1978 оны 7 дугаар сарын 24 хүртэл үхэрчнээр, мөн нэгдэлд  1982 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үхэрчнээр, Төв аймгийн Баяндэлгэр сумын “Хэрлэнбаян” компанид 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.МӨНХЦЭЦЭГ