Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2017/00170

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Хэргийн индекс 135/2017/00089/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 5.4-132 тоотод оршин суух Ноосон овогт Дэмбэрэлийн Энхтайван /РД: ТИ60042169/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 2а-50 тоотод оршин суух Баяжих овогт Даваажаргалын Ган-Эрдэнэ /РД: ТА76051970/-д холбогдох,

“20,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Д.Ган-Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “... Нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтайван нь хариуцагч Д.Ган-Эрдэнэд холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ган-Эрдэнэ хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Энхтайваны нэхэмжлэлтэй, Д.Ган-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг хариуцагч Д.Ган-Эрдэнэ хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 129,000 төгрөгийг хариуцагч  Д.Ган-Эрдэнээс, 129,000 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Энхтайванд олгосугай.

 

  1. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.ОЮУНЦЭЦЭГ