Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 93

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багт байрлах Жавхлантсүх-Баатар ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 1-р баг Соёмбо хорооллын 1-2 тоотод оршин суух Мөнхбаатарын Бат-Ууганд холбогдох зээлээр худалдан авсан барааны үнэ 3.396.150 / гурван сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: М.Бат-Ууган нь Жавхлантсүх-Баатар ХХК-аас 2014.04.22-ны өдөр 3.396.150 төгрөгийн барааг 2015.03.25-ны өдөр эргэн төлөхөөр авсан. Төлөхийг удаа дараа шаардсан боловч мэдэж байгаа төлнө гэсээр одоог хүрлээ. Иймд М.Бат-Ууганаас зээлээр авсан барааны үнэ 3.396.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Жавхлантсүх-Баатар ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нь хариуцагч М.Бат-Уугантай 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгийг 2017.03.05-ны өдөр, 2.196.150 / хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК нь хариуцагч М.Бат-Ууганд холбогдуулан зээлээр худалдаж авсан барилгын материалын үнэ 3.396.150 / гурван сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Жавхлантсүх-Баатар ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг нь хариуцагч М.Бат-Уугантай 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгийг 2017.03.05-ны өдөр, 2.196.150 / хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлүүлэхээр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

 

Хариуцагч М.Бат-Ууган нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34.644 төгрөгийг Жавхлантсүх-Баатар ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгт бэлнээр төлсөн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69.288 төгрөгийн тал хувь болох 34.644 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

 

1. Хариуцагч М.Бат-Ууган нь нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д зээлээр худалдан авсан барилгын материалын үнэ 3.396.150 / гурван сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөгийг 1.200.000 / нэг сая хоёр зуун мянга / төгрөгийг 2017.03.05-ны өдөр, 2.196.150 / хоёр сая нэг зуун ерэн зургаан мянга нэг зуун тавь / төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 69.288 төгрөгийн тал хувь болох 34.644 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгож, үлдэх 50 хувь 34.644 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэгт хариуцагч М.Бат-Ууган бэлнээр төлсөн болохыг дурдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ