| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/08064/И |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 149
1.Б.Өлзий-Оршихын нэхэмжлэлтэй, Э.Баяраад холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн үнэ 10.000.000 төгрөг, хүү 10.800.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг нийт 25.080.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Баяраа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 1 ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжидурьдчилан төлсөн 283350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141675 төгрөгийг, хариуцагч Э.Баяраа нь улсын тэмдэгтийн хураамжид 141675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзий-Оршиход олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.