Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/06009

 

1.Н.Пэрэнлэйхандын нэхэмжлэлтэй, “Буурал Сутай” ХХК-д холбогдох орон сууц захиалах гэрээний үүрэг 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Буурал Сутай” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.000 төгрөгийг, хариуцагч “Буурал Сутай” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 124.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Пэрэнлэйхандад олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.          

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.