| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07211/И |
| Дугаар | 5728 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 5728
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Хадан-Ус ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 94.463.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мөстийн өвөр булаг ББСБ-д олгосугай.
2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Хадан-Ус ХХК нь хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг, барьцаалагдсан Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москва хороолол /18072/ Москвагийн гудамж 21 байр 21/1 тоот хаягт байршилтай, 000441430, Y-2201043663 улсын бүртгэлийн дугаар бүхий 891мкв талбайтай, гаражийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болох барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хадан-Ус ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 630270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мөстийн өвөр булаг ББСБ-д буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ