| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07193/И |
| Дугаар | 5609 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 5609
1.Хас банкны нэхэмжлэлтэй, Хөх төр ХХК болон Б.Саранчимэг нар холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 80.000.000 төгрөг зээлийн хүү 33.377.212, нэмэгдүүлсэн хүү 4.425.413 төгрөг нийт 117.802.625 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 117,802,625 төгрөгийг Хариуцагч Хөх төр ХХК, Б.Саранчимэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 15 нд 2.000.000 төгрөг, 2 дугаар сарын 15 нд 2.000.000 төгрөг, 3 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 30.000.000 төгрөг, 5 дугаар сарын 15-нд 30.000.000 төгрөг, 6 дугаар сарын 15-ны дотор 43.802.625 төгрөг гаргуулахаар тохиролцож тухайн хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Ү-0701000341 улсын бүртгэлийн дугаартай, Дорноговь аймаг, Айраг сум, Дөрөвдүгээр баг, 28-р байрны 26 тоотын 49,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Г-2204011247 улсын бүртгэлийн дугаартай, БЗД-ийн 4-р хороо, 15-р хороолол, Цэргийн хотхоны 520 тоотын 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Г-2204011248 улсын бүртгэлийн дугаартай, БЗД-ийн 4-р хороо, 15-р хороолол, Цэргийн хотхоны 518 тоотын 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 22-37 УБС улсын дугаартай, 04040616 арлын дугаартай шар цэнхэр апаг өнгийн, дизель хөдөлгүүртэй, 2004 онд үйлдвэрлэгдсэн, ШЫС СОМС ачааны автомашин, 05-77 УНИ улсын дугаартай, Л6НТ00\Л/1Ү0090227 арлын дугаартай, Тоуоtа 1_ЕХ115 1_Х 470 маркийн суудлын автомашин өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 746963 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 373481.5 төгрөгийг, хариуцагч Хөх төр ХХК, Б.Саранчимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 373481.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.