| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07408/И |
| Дугаар | 5711 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 5711
1....СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч .....д холбогдох орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 1.164.806 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлага 1164806 төгрөгнийн 50 хувь болох 582403 төгрөгийг 2016 оны 12 сарын 30-аас өмнө нэхэмжлэгч СӨХ-д төлөх, хариуцагч СӨХ нь 2017 оны 4-5 сард нэхэмжлэгчийн байрны дээврийн ажлыг хийж гүйцэтгэх үүний дараа нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 50 хувь буюу 582403 төгрөгийг хариуцагч Д нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35681 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.с улсын тэмдэгтийн хураамжид 17840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.