| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07193/и |
| Дугаар | 5708 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 5708
1.Х банк сансар дахь салбар нь нэхэмжлэлтэй, Т, Д нар холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4.166.666.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159.646 төгрөг, нотариатын хураамж 7000 төгрөг нийт 5.729.854.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, Х банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл болох 5.729.854.62 төгрөгийг хариуцагч Т 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 6 тэнцүү хуваан төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.628 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 53.314 төгрөгийг, хариуцагч Т улсын тэмдэгтийн хураамжид 53.314 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банкны сансар дахь салбар нь олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.