Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 443

 

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 09-29/,

шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 21-49/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт А-н М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц овогт Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905039051394 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эмээ, авга ах, эгч, хүүхдүүдийнх нь хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ... дүгээр баг, Цахирын ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, /РД: 1/ урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 656 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт А.М.

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сум, ... дүгээр баг, Өгөөмөр ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай, // урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Г.М.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.М  нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч М.Нийн эзэмшлийн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэлд учрах саадыг арилгах зорилгоор түлхүүр тааруулан нэвтэрч уг тээврийн хэрэгслээс куртик, цамц, цэнэглэгч, Ай Фоне загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч хохирогчид 222.200 төгрөгийн хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12 дугаар байрны гадна зогсоол дээр байрлуулсан хохирогч М.Бэзэмшлийн 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн тээврийн хэрэгсэлд 2019 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор түлхүүр тааруулан нэвтэрч уг тээврийн хэрэгслийг болон уг автомашинд байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, 1 ширхэг запас дугуй, 4 ширхэг амортизатор, түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд байрлуулан хохирогчид 5.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1 байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ц.Б-н эзэмшлийн 70-43 УНК улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгсэлд учрах саадыг арилгах зорилгоор түлхүүр тааруулан нэвтэрч МР тоглуулагч, дугуйн торцов, бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авч түүнд 29.500 төгрөгийн хохирол учруулсан,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, М.Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд байрлуулан тавьсан хохирогч Б.А-н эзэмшлийн 35-35 ГАҮ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн автомашинд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр учрах саадыг арилгах зорилгоор түлхүүр тааруулан нэвтэрч 2 ширхэг запас дугуй данхраад 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ууттай чихэр, нүдний шил 1 ширхэг, машины цэнэглэгч, утасны чихэвч, морины амгай 1 ширхэг, МР-тэй мемори карт 1 ширхэг, куртик 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, Плаш диск 1 ширхэг, алчуур 2 ширхэг, гадна толь 2 ширхэг, түлхүүр багажны ком дорцов зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авч түүнд 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, Монгол-Ус Төрийн өмчит үйлвэрийн газрын зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Ө-ний эзэмшлийн 70-60 УБК улсын дугаартай "Тоёота Чейзэр” маркийн тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор түлхүүр тааруулан нэвтэрч тэгш ус хэмжигчийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч түүнд 213.600 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч А.М ын 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч М.Н-ийн эзэмшлийн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 41 дүгээр байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Т.О-н эзэмшлийн цэнхэр өнгийн Тоёота Приүс 11 маркийн 72-86 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ 1 байрны гадна 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ц.Б эзэмшлийн 70-43 УНК улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, М.Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд байрлуулан тавьсан хохирогч Б.А-н эзэмшлийн 35-35 ГАҮ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 59 дүгээр байрны урд талын зогсоолд байрлуулсан хохирогч Б.Н-н эзэмшлийн 21-18 УНЕ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 93 дугаар сургуулийн орчим гадаа ил байрлуулсан хохирогч Г.Б-н эзэмшлийн 09-42 УНК улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар баг, 1 А байрны “Саран” хүнсний дэлгүүрийн гадна зогсоолд тавьсан хохирогч Ү.М-н эзэмшлийн 66-90 ДАХ улсын дугаартай Тоёота Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 25 дугаар эмийн сан, Монгол-Ус Төрийн өмчит үйлдвэрийн газрын зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Ө-ний эзэмшлийн 70-60 УБК улсын дугаартай “Тоёота Чейзэр” маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо. 7/2 байрны гадна ил байрлуулсан иргэн Д.У-н эзэмшлийн 96-75 УНБ улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 2019 оны 11 дүгээр сарын 9- ний өдрийн хооронд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Яллагдагч Ц овогт Г-н М нь 2019 оны 9 дүгээр сарын 11- нээс мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч М.Б эзэмшлийн 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн автомашиныг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд байрлуулан авч, ашигласан буюу мөнгө угаасан,

мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн танил Ж.Х-н хамтаар түүний машинаар Бөмбөгөр худалдааны төвийн хажуугаар өнгөрч явах үедээ Ж.Х-н Хаан банкны виза картыг авч, улмаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Хаан банкны салбарын АТМ-аас 17 цаг 21 минутын үед 500.000 төгрөгийг хулгайлан авч бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан,

мөн 2020 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай кар ваш нэртэй авто угаалгын газар үйлчлүүлж байсан иргэн Х.Э-н автомашинаас түүний эзэмшлийн Хаан банкы виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарын АТМ-аас 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2 цаг 51 минутын үед  2 удаагийн гүйлгээгээр нийт 4.000.000 төгрөгийг хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М , Г.М  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав.

Шүүгдэгч А.М ын үйлдлийн тухайд:

Нэг. 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны гадна байрлуулсан хохирогч М.Н-ийн эзэмшлийн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслээс куртик, цамц, цэнэглэгч, Ай Фоне загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны урд талд байрлах машин зогсоол хэсэг байв. Уг 15 дугаар байр нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан 3-н орц бүхий цэнхэр өнгийн байшин байх ба уг байрны орцны дагуу машины туслах замтай түүний баруун талд машин байрлуулах хэсэгтэй бөгөөд уг зогсоол байх хэсгийн баруун талд нь Ус дулааны станц 113 дугаар төв байв. ...алдагдсан гэх тээврийн хэрэгсэл байсан газар нь 113-р төвийн ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт байрлалтай байсан гэж гомдол гаргагч зааж харуулж байв. Уг алдагдсан гэх машин зогсож байсан гэх газрын ойр орчмоор тээврийн хэрэгсэл дараалсан байсныг хэргийн схем зургаар зурж тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 14 тал/,

Хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 15-16 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 3 дугаар хороололд 5 давхар шаргал өнгийн орон сууцны 26 дугаар байр байв. Уг байрны ертөнцийн зүгээр талд харсан байдалтай саарал өнгийн 64-75 УБИ улсын дугаартай приүс-11 маркийн автомашин байв. Автомашины 2 талын толь, урд хойд хоёр хажуу талын том шилнүүд бүрэн бүтэн байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17-20 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “ ...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Мандах овогтой Н  РД:, 8.****** гар утасны дугаартай хүнд ...Мөнгөлөг саарал өнгөтэй ард талын гупер нь зүүн хэсэгтээ хагарч унжсан болон урд, ард болон хажуу талын цонх 2 толь нь бүрэн бүтэн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота Приүс 11 маркийн тээврийн хэрэгсэлийг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 22 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан иргэн М.Н-ийн эзэмшлийн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота приүс 11 маркийн автомашин хулгайлагдсан гэх газар руу харсан 15 дугаар байрны гадна талын хяналтын камер байх ба 15 дугаар байрны гадна талын зогсоол хэсгийг харуулсан 2019.09.21-ний өдрийн бичлэгийг цагаан өнгийн ANGM, 15 СӨХ гэх бичиглэлтэй дискен дээр хуулж авсан нь тус хэрэгт ач холбогдол бүхий байх ба. ...хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” гэх тогтоол /1 хх-ийн 24 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тус эрэгтэй нь хохирогч М.Н-ийн зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслийг асаагаад унаад явж байгаа хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 26-30 тал/,

Хохирогч М.Н-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны зогсоол дээр 3 дугаар орцын үүдэнд өөрийн эзэмшлийн Тоёота Приүс-11 маркийн 64-75 УБИ улсын дугаартай машинаа байрлуулж тавиад 2019 оны 9 дүгээр сарын 21-ний 05 цагт гэрээсээ гарч иртэл машин алга болсон байсан. ...I phone 5 маркийн гар утас 2019 онд 110.000 төгрөгөөр авч байсан. Хавар намрын куртик болон цамц 90.000 төгрөгөөр үнэлж байна. Цамц 70.000 төгрөгөөр авч байсан. Машины цэнэглэгч зэрэг эд зүйлс байсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 34-35 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр ...I phone 5 маркийн гар утсыг 80.000, 2019 оны 9 сард худалдан авсан ногоон өнгийн куртикийг 90.000 төгрөгөөр, ...2019 оны 9 сард худалдан авсан ноосон шар өнгийн цамцыг 45.000 төгрөгөөр, ..хуучин хэрэглэж байсан цэнэглэгчийг 7200 төгрөг нийт 222.200 төгрөгөөр, автомашиныг 4.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 37-39 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “...Тус автомашиныг 4.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 40-41 тал/,

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21- нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд байх сайн санахгүй байна, 10 дугаар хороолол орчмоор явж ...15 дугаар байрны гадна зогсоолд зогсож байсан машинууд дундаас саарал өнгийн Приүс-10 маркийн түлхүүр тааруулж үзсэн. Машин унах сонирхолдоо хөтлөгдөөд машин унамаар болоод байхаар нь машинд түлхүүр тааруулж үзтэл түлхүүр таараад машин онгойсон. Тэгэхээр нь суугаад уг таарсан түлхүүрээр машиныг асаатал машин асахаар нь машиныг хөдөлгөөд явсан. Машиныг унаж 3, 4 дүгээр хороолол хавиар дэмий тэнэж явж байгаад хорооллын эцсийн орчимд байдаг тоотыг нь мэдэхгүй, шаргалдуу өнгөтэй байрны гадна талд байрлуулж тавиад, машины хойд талын сандалны хэсэгт байсан шар өнгийн даавуун цамц, ногоон өнгийн хавар, намрын нимгэн куртик зэргийг аваад голын хайрцагт байсан хар өнгийн I Рhone 5 маркийн гар утсыг аваад машиныг өөрт байсан түлхүүрээр цоожилж үлдээгээд явсан. Ингээд тухайн үед шөнө гадаа жоохон сэрүүхэн байсан учир би хар өнгийн цамц, хөх өнгийн жимсэн емдтэй явж байсан бөгөөд дээгүүрээ машинаас авсан цамц. куртик хоёрыг өмсөж явж байгаад өглөө үүр цайгаад гэгээ орохоор нь хаячихсан юм. ...Мөн гар утсыг нь халаасандаа хийсэн ба өмдний халаас цооронхой байсныг мэдэхгүй халааснаас унаад гээгээд хаячихсан байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 54-56 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Хоёр. 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12 байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч М.Б эзэмшлийн 56-49 УБЛ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслээс жолоочийн үнэмлэх, гэрчилгээ, 1 ширхэг запас дугуй, 4 ширхэг амортизатор, түлхүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байр гэсэн хаягтай, ертөнцийн зүгээр баруун тийш харсан, 4 орцтой байр байх ба уг байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах Цон Лха хүнсний дэлгүүрийн урд талд автомашины зам дагуу байрлуулсан автомашин алдагдсан гэх тул ойр орчмоор үзлэг хийхээр тогтов..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 63-64 тал/,

 

Автомашинд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар байрны урдаас 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс хулгайлагдсан автомашин байгаа гэх тул үзлэгийг уг хашаанд явуулахаар тогтов. 130 дугаартай хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан бор өнгийн төмөр хаалгатай блокон хашаа байх ба хаалгаар дотогш ороход 56-49 УНЛ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай байв. Автомашины урд улсын дугаар, гупер, шил арчигч, салхины шил бүрэн бүтэн байх ба зүүн талын урд дугуй, хаалга, салхины шил зүүн хойд талын дугуй, хаалга, салхины шил бүрэн бүтэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 70-72 тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон “...хохирогч Д.Болдоогоос гаргаж өгсөн цагаан өнгийн хатуу дискийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 1 хх-ийн 80 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 81-83 тал/,

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслээ гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12 дугаар байрны дээр байрлуулаад гэртээ орж А сан. Өглөө ажилдаа явахаар 7 цаг 40 минутын үед гэрээсээ гараад ирэхэд миний тээврийн хэрэгсэл байрлуулсан газраа байхгүй байхаар нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. …4 ширхэг Амортизаторыг нэг ширхгийг нь 80.000 буюу 320.000 төгрөгөөр, запас дугуй обудтайгаа 80.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийг дахин гаргуулж авахад хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. ...Би бүх хохирлоо төлүүлж авмаар байна. Өөр гомдол санал байхгүй... ...Хөрөнгийн үнэлгээний тайлангаар гарсан 420.000 төгрөгийн барагдуулчих юм бол цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89-90, 4 хх-ийн 43 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...автомашин ...5.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх БГ2-19-872 дугаартай автомашины үнэлгээний тайлан /1 хх-ийн 97-98 тал/,

Дамно ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...тээврийн хэрэгслийн гэрчилгээ 5000 төгрөг, жолооны үнэмлэхийг 12500 төгрөг, амортизаторыг 1 ширхэгийг 80.000 төгрөг нийт 320.000 төгрөгөөр, хайлшин обудтай запас дугай 80.000 төгрөг, түлхүүр багаж олон тоо ширхэг хэмжээ тодорхойгүй 2500 төгрөгөөр нийт 420.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-ийн 97-98 тал/,

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би Дархан-Уул аймагт ажиллаж, байхдаа хар өнгийн их биетэй Тоёота гэсэн логотой түлхүүр 2019 оны 08 сард олоод түүнийгээ өөртөө хадгалж байсан. Өмнө нь Дархан-Уул аймагт машин хулгайлж унасан хэргээр шүүхээр орж шийтгүүлж машиныхаа түлхүүрийг хураалгасныхаа дараа гадуур явж байгаад дахин өөр машины түлхүүр олж авсан. ...Би зүгээр машин унах сонирхолдоо хөтлөгдөөд хулгайлж машин унасан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар /1 хх-ийн 113-114 тал/,

Гурав. 2019 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 хороо, СОТ 1 байрны гадна байрлуулсан байсан хохирогч Ц.Бэзэмшлийн 70-43 УНК улсын дугаартай Карина маркийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслээс МР тоглуулагч, дугуйн торцов бэлэн 5000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр. хууль бусаар нууцаар хулгайлан авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ 1 дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд зүгт харсан бор өнгийн байрны гадна талд байрлах явган хүний зам дээр байрлуулан тавьсан Тоёота карина маркийн 70-43 УНК улсын дугаартай машин алдсан гэх газарт үзлэг хийв..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /1 хх-ийн 167-170 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах усан спорт сургалтын төвийн урд байрлах ил зогсоолын баруун урд хэсэгт ертөнцийн зүгээр баруунаас зүгт харуулж байрлуулсан 70-43 УНК улсын дугаартай үзмэн ягаан өнгийн Карина маркийн машин байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 174-177 тал/,

Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ 1 дүгээр байрны гадна өөрийн 70-43 УНК улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад өглөө машинаа үзэхэд алга болчихсон байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Эвдэрч гэмтсэн юм байхгүй. Харин машин дотор байсан МР тоглуулагч, дугуйн торцов, түлхүүр багаж гэх зэргийн эд зүйл байхгүй байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 182-184 тал/,

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны үүрээр манайх машинаа алдсан юм. ...Манай машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй...илүү түлхүүр гэж байхгүй...” тэсэн мэдүүлэг /1 хх-ийн 185-186 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 02 өдрийн “...автомашины үнэ 4.000 000 төгрөг...” гэх БГ2-19-1094 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 210, 3 хх-ийн 100-101 тал/,

Дамно ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БГ2-20-108 дугаартай “...эд зүйлийн үнэлгээ 29500 төгрөг...” /3 хх-ийн 93-94 тал/ тайлан,

Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ...Тоёота Карина маркийн ...машины жолооч талын хаалганд өөрт байсан ган түлхүүрээ тааруулж үзэхэд хаалга нь онгойсон. Тэгэхээр нь би машин зогсож байсан газраас чигээрээ явж вокзал руу явдаг тал руу гарч вокзалаас чигээрээ Нарантуул явах зүгт явж байгаад ...хорооллын голын зам руу орохын наад талд бензиний шар гэрэл асахаар нь бензин дуусч магадгүй гэж бодоод усан бассейн сургалтын төвийн зогсоол дээр байрлуулж тавиад дотроос нь голын хайрцагт нь бор өнгийн түрийвч дотор нь нэрийн хуудас, авто засварын газруудын утасны дугаар бичгүүд байсан, бас бэлэн мөнгө задгайгаар 5000 төгрөг байсныг нь би түрийвчтэй нь цуг авсан...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар /1 хх-ийн 220-222 тал/,

Дөрөв. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, М.Ойл шатахуун түгээгүүрийн дэргэд байрлуулан тавьсан байсан хохирогч Б.А-н эзэмшлийн 35-35 ГАҮ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн автомашинд түлхүүр тааруулан нэвтэрч, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслээс 2 ширхэг запас дугуй, данхраад 2 ширхэг, дугуй хийлэгч 1 ширхэг, ууттай чихэр, нүдний шил 1 ширхэг, машины цэнэглэгч, утасны чихэвч, морины амгай 1 ширхэг, МР-тэй мемори карт 1 ширхэг, куртик 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, флаш диск 1 ширхэг, алчуур 2 ширхэг, гадна толь 2 ширхэг, түлхүүр багажны ком, дорцов зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар хулгайлан авсан болох нь:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хилчин хотхоны замын эсрэг талд 200 метр зайд гудамжинд М-Ойл бензин колонкийн урд зүүн буланд баруун тийш харсан 3 ширхэг модон цонхтой цайвар саарал өнгийн байшин байх ба уг байшингийн урд талд тулгаж, баруун тийш харуулж байрлуулж тавьсан гэх 35-35 ГАҮ улсын дугаартай Приүс-11 маркийн хөх өнгийн автомашин алдсан гэх газрыг автомашины эзэн Б.А-р заалгаж гэрэл зургийн аргаар бэлжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 244-245 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 дугаар хороолол 96 дугаар сургуулийн хашааны хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харуулан байрлуулсан хөх өнгийн Приүс-11 маркийн автомашин байх ба уг автомашин нь гаднаа улсын дугааргүй, хоёр ширхэг тольгүй байх ба түүний өөдөөс мөн улсын дугааргүй Hulux маркийн улсын дугааргүй автомашиныг тулган байрлуулсан байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 1-4 тал/,

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 9 сарын 17-ны өдрийн шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхонд гэрийнхээ гадаа өрийн эзэмшлийн 35-35 ГАҮ улсын дугаартай хөх өнгийн Приүс-11 маркийн автомашинтайгаа ирсэн. Тэгээд машинаа байрлуулах гээд зогсоол олдохгүй байхаар нь Хилчин хотхоны замын эсрэг талд байрлах М-Ойл бензин колонкийн урд талын саарал гудамжинд саарал өнгийн жижиг шавар байшинд тулгаж ертөнцийн зүгээр баруун тийш харуулж байрлуулж тавиад цоожлоод гэртээ орж унтаж амраад 9 сарын 18-ны өдрийн 08 цагийн үед гэрээсээ гарч ирээд машин тавьсан газраа иртэл миний машин байхгүй байсан. …Миний автомашины ар талын багажны хэсэгт байсан 2 ширхэг запас дугуй, данхараад 2 ширхэг, буруу талын доод суудлын доод талын хайрцаганд байсан 12-ийн дугуй хийлэгч, урд талын хайрцаганд байсан 3 уут чихэр, дунд талын хайрцаганд нүдний шил, машины цэнэглэгч, утасны чихэвч, морины амгай, дотор талын оролтондоо байсан MP мемори карт 4 гв, ар талын багажны хэсэгт байсан дотортой савхин куртик үнэртэй ус, флаш 4 гв, дунд талын хайрцагний доод талд байсан 70000 төгрөг хаалганд байсан элгэн алчуур 2 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байсан. Миний автомашины улсын дугаарыг автомашины хойд талын суудал дээр тавьсан байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17 тал/,

Мастер үнэлгээ ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №19/216 дугаартай “...Запас дугуй 2 ширхэг 120.000 төгрөг, данхараад 2 ширхэг 150.000 төгрөг, дугуй хийлэгч 60.000 төгрөг, ууттай чихэр 45.000 төгрөг, нүдний шил хуучин 80.000 төгрөг, машины цэнэглэгч 15.000 төгрөг, утасны чихэвч 15.000 төгрөг, морины амгай 50.000 төгрөг, MP-ийн мемори карт 4 гб 40.000 төгрөг, куртик /дотортой савхин/ 250.000 төгрөг, үнэртэй ус 10.000 төгрөг, флаш 4 гб 10.000 төгрөг, элгэн алчуур 2 ширхэг 10.000 төгрөг, гадна толь 2 ширхэг /приус-11/ 230.000 төгрөг, түлхүүр багажны ком, дорцоов, түлхүүр /хуучин/ 80.000 төгрөг нийт 1.165.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ тайлан /2 хх-ийн 32 тал/,

Мастер үнэлгээ ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн №19/217 дугаартай “...Тус автомашиныг 5.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-ийн 37 тал/ шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 хороо Хилчин хотхоны замын эсрэг талын М-Ойл ШТС-ийн хойд талд хуучин байшингийн хажуу талд байсан 35-35 ГАҮ улсын дугаартай хөх өнгийн Тоёота приус 11 маркийн автомашиныг өөрт байсан түлхүүрээрээ онгойлгож унаж явсан. ...Ингээд машиныг унаж яваад 10 хороололын далангийн урд талд грашнуудын урд хэсэгт шороон зам дагуу төмөр сараалжин хашааны хажуу талд шахаж тавьсан. Машиныг түгжээд явсан ба ингэхдээ машин дотроос урд талын хайрцган дотор байсан 3 уут чихэр, үнэртэй ус, нүдний шил, чихэвч, мемори карт, элгэн алчуур зэргийг авсан. 3 уут чихэрийг идчихсэн, үнэртэй усыг найз Алтангэрэлийн гэрт өөрийнхөө үнэртэй ус гэж худал хэлээд оруулаад тавьчихсан байхад Алтангэрэлийн ах М  нь авчихсан, ямар нүдний шил гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан нүдний шилийг авч явж байгаад хаячихсан. Чихэвч, Мемори картыг хаячихсан. Элгэн алчуурыг 33 дугаар байрны орцны жижүүр хийж байхдаа хэрэглэж байгаад хаячихсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Тав. 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол ус” ТӨҮГ-ын авто зогсоол дээр байсан хохирогч Д.Ө-ний эзэмшлийн 70-60 УБК улсын дугаартай “Тоёота Чейзэр” маркийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч, тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслээс тэгш ус хэмжигчийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол ус” ТӨҮГ-ын авто зогсоол дээр байсан гэх байгууллагын авто зогсоол байв. ...Алдагдсан машин байсан гэх газрын хөрс хатуу албалт, ямар нэгэн ул мөр илрээгүй..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 228-230 тал/,

Хохирогч Д.Ө-ний “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өглөөний 05 цагаас 05 цаг 10 минутын хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Ус ТӨҮГ-ийн зогсоол дээрээс 70-60 УБК улсын дугаартай Чейзэр маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Ц-тай холбогдож хамт очиж тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл дотор байсан барилгын тэгш хэмжигч лазер багаж алга болсон байсан. ...Алдсан тэгш хэмжигчээ 200.000 төгрөгөөр үнэлж байна. Өөрийн автомашинаа 3.000.000 төгрөгөөр үнэлж байна... ...Тээврийн хэрэгслээс алдсан тэгш ус хэмжигчийн үнэлгээгээр гарсан 213.600 төгрөгийн үнийг төлөөд барагдуулчих юм бол надад цаашид гомдол санал, хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 244-245, 4 хх-ийн 44-45 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ1-19-930 дугаартай “автомашин, тэгш ус хэмжигч нийт 213.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /2 хх-ийн 244-247 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №БГ1-19-929 дугаартай “...1.000.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлээний тайлан /2 хх-ийн 248-249 тал/,

Эд зүйл хүлээн авсан тухай “...”Өнгөт” гэсэн бичлэг бүхий цагаан өнгийн Сиди 1 ширхэг, “Машин” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн Сиди 1 ширхэг нийт 2 ширхэг сиди хүлээн авав...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 15 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...”Өнгөт” болон “Машин” гэх бичиглэл бүхий DVD 2 ширхэгийг ...эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол / 3 хх-ийн 16 тал/,

Сиди бичлэгэнд үзлэг хийсэн “...Машин гэсэн бичиглэл бүхий Сидиг компьютерт уншуулахад ...хар өнгийн автомашины хажуугаар дунд зэргийн урттай куртка, малгайтай, ул нь цагаан пүүзтэй эрэгтэй хүн явах ба жижиг хашлаганы хажууд байх цагаан өнгийн автомашины хажууд очоод урд хаалганы хэсэгт зогсож байгаад нөгөө тийш явж байгаа дүрс бичлэг тус тус бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 18 тал/ шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо Монгол Ус гэсэн хаягтай газрын хашаан дотор байсан Саарал өнгийн 70-60 УБК улсын дугаартай иргэн Д.Өлзийсайхангийн эзэмшлийн Тоёота Chaser маркийн автомашиныг хулгайлж авч унасан. Уг автомашиныг унаад гадуур явж байгаад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороололын далангийн урд талын АОС-нууд байдгын хажуу талд 23 байрны урд машиныг аваачиж тавьсан. Ингэхдээ машин дотроос барилгын хэмжигч лазер багаажин дотор байхаар нь аваад, машиныг цоожилж үлдээгээд явсан…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Зургаа. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 41 дүгээр байрны гадна хохирогч Т.О-н эзэмшлийн цэнхэр өнгийн Тоёота Приүс 11 маркийн 72-86 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:  

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талын цементэн гадаргуу бүхий зогсоол байна. Зогсоолын урдаас хойш хэсгийн урд талын хашлагаас хойш 4 м зайд алдагдсан машин байсан гэсний дагуу гэрэл зургаар бэхжүүлэн авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 120-121 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-2 нэртэй тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа байв. Уг хашаанд хулгайлагдсан гэх 72-86 УНЦ улсын дугаартай автомашин байх ба гадна хэсэгт үзлэг хийхээр тогтов. ...зүүн хаалганы дунд хэсэгт зурагдсан. ...зүүн хойд талын гупер, крило орчим будаг зурагдсан гэмтсэн. ...баруун урд дугуй, баруун урд крило гэмтсэн. ...урд шил хагарсан. ...рулээс автомашины дэр задарсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 122-126 тал/,

            Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө би хуваарын дагуу шөнийн эргүүлийн ээлжинд ажиллаж байсан. ...Ослын газар очиход 20-22 орчим насны эрэгтэй 165 см өндөртэй, туранхай онигор нүдтэй хүн бичиг баримтгүй толгойн тус газраас гэмтэл авсан байдалтай автомашиныхаа хажууд зогсож байсан. Бичиг баримтгүй байсан тул овог нэр регистрээр нь шүүж үзэхэд жолооч биш жолоочийн бүртгэлийн санд байхгүй өөрийнхөө нэрийг А  овогтой Мөнхбат, регистрийн дугаар нь ТА98070811 гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 131-132 тал/,

Хохирогч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 26-ны орой 20-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна өөрийн 72-86 УНЦ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгслээ байрлуулсан. Маргааш нь сэрээд 7 цаг 10 минутад гарч ирэхэд миний машин байхгүй болчихсон байсан. Би машинаа Баянбүрдийн зам дээр шон мөргөсөн байдалтай байхад олсон. ...Миний машиныг 4.500.000 төгрөгөөр үнэлснийг ойлголоо. Өөрийн алдсан машинаа үнэлүүлэхэд гарсан 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаар /1-хх-ийн 137, 3 хх-ийн 81-82 тал/,

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 41 байрны гадна ил зогсоолд байсан иргэн Т.О-н эзэмшлийн 72- 86 УНЦ улсын дугаартай усан цэнхэр өнгийн автомашиныг өөрт байсан түлхүүрээрээ тааруулж байгаад автомашиныг хулгайлж авч унасан. Ингээд машиныг унаад гадуур явж таксинд явж байгаад согтуу хүн авсан тул уг хүн жолоо булаагаад Баянбүрдийн хойд талын автобусны буудлын орчимд явж байгаад замын хажуу талын цахилгааны бетонон шон мөргөсөн. Ингээд осол гарсаны дагуу нөгөө хоёр залуу зугтаачихсан ба цагдаа ирээд намайг бариад авсан юм...” гэх мэдүүлэг

Долоо. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 59 дүгээр байрны урд талын зогсоолд байрлуулсан байсан хохирогч Б.Н-н эзэмшлийн 21-18 УНЕ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:  

Хэргийн газарт үзлэг хийсэн “...уг хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байр гэх бор өнгийн 12 давхар барилгын урд талын зогсоол байх бөгөөд. ...хохирогч Б.Нэргүйгээр заалгахад 58 дугаар байрны зүүн урд талын урд хэсэгт байх хогийн цэгийн орчимд байрлуулсан гэх бөгөөд 1 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 65-67 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Болор хотхоны ертөнцийн зүгээр 23 дугаар байрны чанх хойд талд байрлах гражны урд баруун зүгт харсан байрлалтай байв..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 68-71 тал/,

Цагдаагийн ахлах дэслэгч Ж.Б-н “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цаг 46 минутын үед байрны дундаас гарч Ертөнцийн зүгээр баруун тийш гарсан бичлэгтэй. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 3-ны шөнийн 00:20 минутад баруунаас зүүн тийш байран дунд чиглэн явж буй бичлэгтэй байсан болно...” гэх илтгэх хуудас /2 хх-ийн 87 тал/,

Хохирогч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 23 цаг 50 минутын үед гэртээ ирээд 58 дугаар байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 21-18 УНЕ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад цоожлоод толио хураагаад гэртээ орж А сан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагт гарч ирээд явах гэтэл машин алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 74-75 тал/,

Гэрч Ц.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 21-18 ҮНЕ улсын дугаартай цагаан өнгөтэй приүс загварын машин гражны үүдэнд байсан. Миний машин орох замд байсан учраас машинаа оруулж тавиад яваад байсан. Тус машин байрнаасаа огт хөдлөхгүй, эзэнгүй байгаад байсан учир өнөөдөр цагдаагийн лавлах 1900-1234 дугаарт залгаж машины эзэнтэй холбогдсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 79-80 тал/

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 59 байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Нэргүйгийн эзэмшлийн цагаан өнгийн 21-18 УНЕ улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашиныг хулгайлсан. Ингээд машиныг гадуур унаж явж байгаад хороололын эцсийн 77 сургуулийн хажуу талд аваачиж тавьсан. Машиныг түгжээд явсан бөгөөд машин дотроос ямар нэгэн эд зүйлс аваагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

Найм. 2019 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 93 дугаар сургуулийн орчим байрлуулсан байсан хохирогч Г.Б-н эзэмшлийн 09-42 УНК улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:  

Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эцсийн гэрлэн дохионоос ертөнцийн зүгээр урд зүгт явсан хатуу хучилттай зам явж байх бөгөөд замын баруун талаар гадуураа хашаатай сургуулийн барилга, замын зүүн талаар тоосгон грашууд байрлаж байв. Уг замын баруун талд Лаборатори 93 дугаар сургууль гэсэн хаягтай 2 давхар шаргал өнгийн тоосгон байшин харагдаж байх бөгөөд уг сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд автомашины хатуу хучилттай замын баруун хэсэгт боржур байрлах бөгөөд боржурын хажуу талаар шороо хэсэгтэй явган хүний зам байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 124-125 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 7 дугаар хороо 93 дугаар сургуулийн зогсоол дээрээс 09-42 УНК улсын дугаартай приүс 10 маркийн мөнгөлөг өнгийн автомашин алдагдсан гэх хэрэгт ...үзлэг хийхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 136-139 тал/,

Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ягаан саарал өнгийн Приүс-10 маркийн машинд шинэ мотор тавьсан учир машиныг шалгаж үзэхээр ажлаасаа 20-21 цагийн хооронд 09-42 УНК улсын дугаартай Приүс-10 маркийн автомашин унаж гарсан юм. Тэгээд гадуур явж машиныг шалгаж байгаад 23 цаг 45 минутад найз Э-н гэрт хонохоор ирж машиныг 93 сургуулийн зүүн урд буланд замын хажуу талд шороон дээр тавьсан юм. Тэгээд найз Энхтүвшингийн гэрт орж унтаж амраад өглөө 09 цаг 40 минутад үед гарч ирээд хартал машин байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 128-129 тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манай хамаатны ах Б манай ажил болох 7 буудлын Приүс авто засварт өөрийн 09-42 УНК улсын дугаартай Приүс-10 маркийн автомашины мотор нь цохичихсон гээд мотор солиулахаар засварт орж ирсэн. Засварт ирээд бид хоёр нэг нутаг ус бараг хамаатнууд байснаа мэдсэн. Приүс 10-т нь Приүс-20 маркийн автомашины мотор сольж тавиад туслахаар ажилладаг Э-д хороолол явна гэхээр нь яваад шалгачихаад ир гээд өгөөд явуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Э над руу залгаад автомашин алга болчихсон гэж над руу залгахаар нь би худлаа ярьж байна гэж бодоод байгаа газарт нь очтол нээрээ тээврийн хэрэгсэл алдагдсан байхаар нь 102-т автомашин алдсан талаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 140-141 тал/,

Хохирогч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний өдрийн хооронд яг өдрийг нь сайн санахгүй, тэр өдөр 09-42 УНК улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн автомашины мотор нь цохиод Чингэлтэй дүүргийн 7 буудлын уулзварын ар талд Приүс засварын гэсэн хаягтай газар Монгол засварчинд мотороо солиулахаар тэндээс засвараас нь 500.000 төгрөгөөр мотор аваад засварын 100.000 төгрөг өгөөд хоног хугацаа тохиролгүй засварт өгсөн. Өнөө өглөө засварын газрын хүн над руу залгаад ах машиныг чинь моторыг сольсон асуудалгүй болсон, манай ажилчин дүү унаж шалгахаар явсан гэж хэлсэн. Удалгүй 30 орчим минутын дараа над руу залгаад ах баларсан машиныг чинь алдчихлаа гээд өнөөдөр автомашинаа алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 149-150 тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Э-н 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн гарын мөрнүүдээс 2, 3, 5 дугаартай гарын мөрнүүдийн папиляр шугамын хувийн онцлог шинж тэмдгүүд тоо болон чанарын хувьд хангалттай байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Бусад дугаартай хэсэгт байх гарын мөрнүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх 2, 3 гэж дугаарласан гэж дугаарласан “Баруун хойд хаалганы бариулын дээд хэсгээс бэхжүүлж авсан гэх” гарын мөр нь санд М1М003120004557 гэх дугаараар М  овогтой А , МЫ000510015444, МЫ003110011939 гэх дугааруудаар Мөнхбат овогтой А  гэх нэрээр санд бүртгэгдсэн хүний баруун гарын дунд, ядам хуруугаар үүсгэгдсэн байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн 01/650 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 156-157 тал/,

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ертөнцийн зүгээр баруун тийш харуулж тавьсан саарал өнгийн 09-42 УНК улсын дугаартай Приүс 10 маркийн автомашин ил зогсоолд байсан. ...Ингээд өөрт байсан маркийг нь мэдэхгүй Тоёота гэсэн бичигтэй машины түлхүүрээр хаалгыг онгойлгох гэж үзтэл зүгээр шууд яваад орохоор нь эргүүлтэл машин ассан. Тэгэхээр нь би шууд машиныг нь асааж хөдөлгөөд ...бичил хорооллын 28 дугаар сургуулийн дээхэн талд явж байгаад тэнд байсан нийтийн байр руу орж зогссон. Зогсоох үедээ машиныг нь унтраачихсан ба эргүүлээд асаах гэтэл машин цахилгаангүй болохоор түлхүүр эргүүлээд асахгүй байсан. Тэгэхээр нь тэндээ үлдээгээд шууд эргээд алхаж 6 дугаар орцонд орж унтаж А сан. Тэгээд дахин уг машин дээр очоогүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-131 тал/ нотлох баримтуудаар,

Ес. 2019 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1а байрны гадна талын зогсоолд байрлуулсан байсан хохирогч Ү.М-н эзэмшлийн 66-90 ДАХ улсын дугаартай Тоеота Приус 10 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1а байрны гадна талын автомашины зогсоол байв. ...үзлэгээр уг 1а байрны ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт алга болсон машин зогсож байсан гэх зогсоол байв. ...үзлэгийг цааш үргэлжлүүлж Дархан сумын 6 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн урд очиход 66-90 ДАХ улсын дугаартай Тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 186-189 тал/,

Хохирогч Ү.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би автомашинаа цоожилж явснаа маш сайн санаж байна, яагаад гэвэл миний машины урд талын жолоочийн эсрэг талын хаалга дутуу түгжигдээд байдаг. Тийм учраас би хаалгаа дандаа татаж үзчихээд гэр рүүгээ ордог. ...Би автомашинаа хүлээн авсан учраас одоо надад гаргах санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191-192 тал/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр 03 цагийн үед ганцаараа гараад явсан. Тэр үед би зурагт хараад хэвтэж байсан. Тэгээд би М-д хаалгаа сайн хаагаарай миний дүү гэхэд М юм ярихгүй гараад явсан. 18-ны өглөө 08 цагийн үед орж ирээд манайд унтсан. ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 194 тал/,

Капитал зууч ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “...4.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх-ийн 198 тал/,

Шүүгдэгч А.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Автомашин унамаар болоод байхаар нь гадуур явж байгаад замд машин тааралдахаар нь унамаар санагдаад өөрт байсан түлхүүрүүдээрээ тааруулж машинуудыг авч явсан юм. Түлхүүрүүдээ бүгдийг хаячихсан. ...Би үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 211-212, 3 хх-ийн 55-56, 3 хх-ийн 57-60 тал/, нотлох баримтуудаар,

Арав. Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7/2 байрны гадна ил байрлуулсан байсан хохирогч Д.У-н эзэмшлийн 96-75 УНБ улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний хоооронд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо 17-2 дугаар байрны зүүн урд хэсэгт 96-75 Улсын дугаартай машиныг байрлуулсан газрыг 59 дугаараар тэмдэглэж, ойр орчмын хяналтын бичлэг үзэхэд 11 сарын 05-ны өдөр тавиад 11 сарын 6-ны 05 цагт үл таних эрэгтэй машиныг онгойлгоод явж байгаа харагдана...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 26-27 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 48-51 тал/,

Хохирогч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед машинаа 7/2 байрны гадна талын зогсоол дээр байрлуулаад тавьсан юм. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө машинаа асаах гээд манай нөхөр гартал машин байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Приүс 10 маркийн ногоон өнгөтэй машин. Жолоочийн талын толь нь хугархай, урьд талын нэмэлт гэрэлгүй, мөнгөлөг Целлойд материалаар тагласан байгаа. Жолоочийн эсрэг талын 2 хаалга дамнаад тод зурагдсан байгаа. Өөр содон зүйлгүй. …2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн алдсан машинаа бүрэн бүтэн хүлээн авсан. ...Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 40-41, 3 хх-ийн 42-43, 4 хх-ийн 46-47 тал/,

Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-19-1244 дугаартай “...тээврийн хэрэгсэл 2.500.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 хх-ийн 45 тал/,

Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Автомашин унамаар болоод байхаар нь гадуур явж байгаад замд машин тааралдахаар нь унамаар санагдаад өөрт байсан түлхүүрээ тааруулж авч явсан. Ганцаараа энэ хэргийг хийсэн. Д.У-н эзэмшлийн цайвар ногоон өнгийн 96-75 УНБ улсын дугаартай автомашиныг хулгайлсан. Ингэхдээ өөрт байсан түлхүүрээр гадна хаалгыг тааруулж онгойлгоод, кундоктар хэсэгт хийхэд хагас орсон. Дотроо хугархай түлхүүртэй байсан. Ингээд машиныг асааж унаад гадуур явж байгаад модны 2 зам дагуу 78 сургуулийн хашаан дотор усан бассейны хажуу талд үлдээгээд явсан. Ингэхдээ машин дотроос ямар нэгэн эд зүйлс авалгүй шууд түгжээд явсан...” гэх нотлох баримтуудаар шүүгдэгч А.М-ын дээрх үйлдлүүд нотлогдож тогтоогджээ.  

Шүүгдэгч Г.Мөнхтулгын үйлдлийн тухайд:

 

Нэг. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хохирогч М.Б эзэмшлийн 56-49 УНЛ улсын дугаартай Саарал өнгийн Приус 11 маркийн автомашиныг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд байрлуулан авч, ашигласан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байр гэсэн хаягтай, ертөнцийн зүгээр баруун тийш харсан, 4 орцтой байр байх ба уг байрны ертөнцийн зүгээр урд талд байрлах Цон Лха хүнсний дэлгүүрийн урд талд автомашины зам дагуу байрлуулсан автомашин алдагдсан гэх тул ойр орчмоор үзлэг хийхээр тогтов..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 63-64 тал/,

 

Автомашинд үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар байрны урдаас 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс хулгайлагдсан автомашин байгаа гэх тул үзлэгийг уг хашаанд явуулахаар тогтов. 130 дугаартай хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан бор өнгийн төмөр хаалгатай блокон хашаа байх ба хаалгаар дотогш ороход 56-49 УНЛ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай байв. Автомашины урд улсын дугаар, гупер, шил арчигч, салхины шил бүрэн бүтэн байх ба зүүн талын урд дугуй, хаалга, салхины шил зүүн хойд талын дугуй, хаалга, салхины шил бүрэн бүтэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 70-72 тал/,

Эд мөрийн баримтаар тооцсон “...хохирогч Д.Б-с гаргаж өгсөн цагаан өнгийн хатуу дискийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол /хх-ийн 1 хх-ийн 80 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 81-83 тал/,

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Мөнхбатын хулгайлж ирсэн 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота Приүс-11 машиныг унаж хэрэглэж байсан маань үнэн. ...Хулгайлсан гэдгийг мэдэж байсан. Мөнхбат хүртэл надад хулгайлсан гэдгээ хэлсэн байсан. ...Хадмынхаа хашаанд аваачиж тавьсан. Хашаанд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд байсан ба дээрх хугацаанд машиныг унаж ганцаараа Төв аймгийн Бор нуур сум руу явсан. Хэзээ явснаа одоо санахгүй байна. Өөрөөр унаж яваагүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 62-64 тал/, нотлох баримтуудаар,

Хоёр. 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвийн хажуугаар өнгөрч явах үедээ хохирогч Ж.Х-н Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын Хаан банкны салбарын АТМ-аас 17 цаг 21 минутын үед 500.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Ж.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М  бид хоёр “Тэнгис” кино театрын хажуу талд хүнсний дэлгүүрт ороод би өөрийнхөө “Хаан” банкны картаар гүйлгээ хийхэд би банкны картын нууц кодоо худалдагчид хэлэхэд М  миний хажууд байсан. Бид хоёр дэлгүүрээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийн хажууд явж байтал М  надад “карт чинь халаасанд байхад хагарчихдаг юм, чи надад өгч бай, би түрийвчид чинь хийгээд өгье гэхээр нь картаа М д өгсөн. Миний түрийвч автомашины голын хайрцагт байсныг М  аваад буцаагаад голын хайрцагт хийж байгаа харагдсан. Тэгээд 10 дугаар хорооллын 3 эмнэлгийн автобусны буудлын ойролцоо М  “манай ээжийнх энэ хавьцаа байдаг юм, би энэ хавьцаа бууя гээд сандраад байхаар нь би Мөнхтулгыг буулгасан. Би Хархорин Худалдааны төвийн хойд талын 28 дугаар байрны гадаа ирээд өөрийнхөө картыг шалгахад миний карт алга болчихсон байсан. Би Хаан банкны лавлах руу залгахад миний данснаас 500.000 төгрөг авчихсан байсан. Тэгэхээр нь би картаа хаалгасан. Би тэгээд шууд Мөнхтулгын гэрт нь очиход гэрт нь эхнэр байсан. Мөнхтулгыг мэдэхгүй гээд байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 201-202 тал/,

Хохирогч Ж.Х-н Хаан банкны депозит дансны хуулга /3 хх-ийн 224-225 тал/

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд бид хоёр Өгөөмөр зах орчихоод буцаж явах замдаа дэлгүүр орж Х  картаа уншуулан худалдагчид нууц кодоо хэлж ундаа авсан юм. Тухайн үед Х  виза картаа автомашины голын тавиур дээр тавьчихаар нь би найз нь картыг чинь түрийвчинд чинь хийгээд өгье гэж хэлээд, түрийвчид нь картыг нь хийж байгаа дүр үзүүлээд картыг нь Х д мэдэгдэлгүйгээр авчихсан юм. Тэгээд 10 дугаар хороололд буугаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны байрны урд байдаг бэлэн мөнгөний машинд Х-н картыг уншуулж 500.000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 235-236 тал/, нотлох баримтуудаар,

Гурав. 2020 оны 2 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай кар ваш” гэх авто машин угаалгын газарт үйлчлүүлж байсан хохирогч Х.Э-н автомашинаас түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, улмаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 4.000.000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Х.Э-н Хаан банкны депозит дансны хуулга /3 хх-ийн 247 тал/,

 

Хохирогч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ...Баянгол үургийн 6 дугаар хорооны хойно байдаг “Скай кар ваш” /Skycar wash/ авто угаалгын газраас би машинаа аваад гарах гэтэл М  та түр угаалга хараад байж бай, би гарч хүнтэй уулзчихаад ирье гээд угаалгын газраас гараад гүйсэн. Тэгээд М-г хүлээгээд угаалгын газар байж байтал ...3.000.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирэхээр нь виза картаа үзтэл миний карт алга болсон байсан. Тэгээд Мөнхтулгыг миний картыг хулгайлсан гэж мэдээд Хаан банкны лавлах утас руу залгах хооронд дахин 1.000.000 төгрөгийн зарлага гарч нийт 4.000.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 5-6, 7-8 тал/,

Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘‘...би 2017 оноос хойш Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14 дүгээр байрны зүүн талын Скай кар ваш нэртэй угаалгын газрыг ажиллуулж байна. Манай угаалгын газарт М  гэх залуу 2019 оны 5 дугаар сард ажилд ороод 2019 оны 6 сарын сүүл хүртэл ажилласан. Тэгээд манайд дахиж ажил хийгээгүй. Тэгсэн харин өнөөдөр над дээр ирж уулзаад ахаа хэд хоног ажиллаж болох уу машин тэрэг гайгүй орж ирж байна уу машин ихсэж байгаа биз дээ ажиллаж болох уу гэхээр нь би за тэг тэг гэсэн. Машин гайгүй орох байх гэж хэлсэн. Тэгсэн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр манай угаалгын газар машинаа угаалгаж байсан өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч Эрхүү гэх залуу надад танай угаалгын газар ажиллаж байгаа залууд би картаа өгөөд юманд явуулсан. Тэгсэн чинь хажууд нь нөгөө М  гэх залуу байж таараад миний картын пин кодыг мэдсэн юм шиг байна, би угаасаа хэлсэн юм, тэгээд эхлээд ундаа энэ тэрийг миний карт өгсөн залуу аваад ирсэн. Картаа авчихаад байж байтал М  утас гуйж авч явсан. Тэгээд картаа утасныхаа завсар хийснийг нь аваад дотроос нь 4 сая төгрөгийн гүйлгээ хийчихлээ гэсэн. Тэгээд би хамт цагдаа дээр ирж байна, М  гэх залуугийн овгийг мэдэхгүй, 10 дугаар хорооллын 9 дүгээр байранд эцэг, эх нь лав үйлчлэгч хийдэг байсан, 28 настай, 1992 онд төрсөн залуу...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 9 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Скай авто угаалгын газарт угаагч ажил хийдэг юм. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь Эрхүү ах манай угаалгын газарт жижиг машинтай орж ирээд ченжээр угаалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өдөржин автомашиныг угаагаад байж байгаад 23 цаг орчим машиныг угааж дуусгаад гэр рүүгээ орсон. Эрхүү ах машин угаалгаж байхдаа өөрийн Хаан банкны картаа өгөөд ундаа аваад ир гэхээр нь нууц кодыг нь асуугаад түмний панта, Пүзэ теа ундаа аваад картыг нь тэр дор нь буцаагаад өгсөн. Тэгээд би машинаа угааж дуусаад гэртээ ороод байж байтал манай ажилд түр ажиллаж байсан М  ах над руу залгаад Э ах дэлгүүр рүү юманд явуулсан юм аа, картны пин кодыг нь мартсан байна. Надад хэлээд өгөөч гэхээр нь 0332 гээд хэлж өгсөн. Тэгээд би маргааш нь ажилдаа очоогүй нөгөөдөр нь ажил дээрээ очсон чинь Э ахын картаас мөнгө хулгайд алдсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 12 тал/,

Шүүгдэгч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би хуучин угаагчаар ажилладаг байсан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зар ваш нэртэй угаалгын газap 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр очиж ажилласан юм. Намайг угаалгын газар ирэхэд угаалгын газраар байнга үйлчлүүлдэг Э  ах ирчихсэн Ч оор машинаа угаалгаад байж байхаар нь би Ч той элбэн машиныг нь угаасан. Машинаа угааж байхад Э  ах картаа Ч т өгч дэлгүүр рүү ундаанд явуулж байсан юм. Тэгээд орой 22 цагийн үед байсан байх Ч  харихаар яваад, Э  бид хоёр үлдээд машиных нь үлдсэн хэсгийг угааж цэвэрлэсэн. Тэгэхэд Э ын карт нь машины хажуу талд угаагч нарын алчуур савангаа хийдэг торонд хийчихсэн байхаар нь хараад би Ч  руу утсаар ярьж Э  ахын нууц дугаарыг асууж аваад Э  ахад мэдэгдэлгүй виза картыг нь авсан. Виза картыг нь авчихаад Э  ахад гарчихаад ороод ирье гэж хэлж угаалгын газраас гараад найз Хаш-Эрдэнийг дуудаад машинаар Хан-Уул дүүгийн 19-ийн буудал дээр байрлах бэлэн мөнгөний машин хүргүүлээд Э  ахын виза картыг уншуулан 4.000.000 төгрөгийг авсан юм...” гэх /4 хх-ийн 20-21 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч А.М ын иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 47, 144 тал, 3 хх-ийн 3 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 109, 2 хх-ийн 174, 215 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /3 хх-ийн 70-75 тал, 115-119 тал, 120-126 тал/, шүүгдэгч Г.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /3 хх-ийн 213 тал/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа / 3 хх-ийн 216-217 тал/, асап сангийн лавлагаа /4 хх-ийн 31-38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 1 хх-ийн 93-96 тал, 1 хх-ийн 138-143 тал, 1 хх-ийн 148-150 тал, 1 хх-ийн 188-189 тал, 1 хх-ийн 190-195 тал, 2 хх-ийн 25-30 тал, 2 хх-ийн 86 тал, 2 хх-ийн 169-170 тал, 2 хх-ийн 195-196, 3 хх-ийн 1-2 тал, 3 хх-ийн 206-207 тал, 4 хх-ийн 14-15 талд тус тус авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байх тул үнэн зөв гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Нэг. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.М  нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр Дархан Уул аймаг болон Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлуулан зогсоолд тавьсан байсан нэр бүхий хохирогч нарын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан нэвтэрч, тухайн тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 5 удаагийн үйлдэлд тээврийн хэрэгслээс бусдын өмч хөрөнгийг хулгайлан авсан болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогджээ.  

   Тодруулбал, шүүгдэгч А.М  нь хохирогч Т.О-н эзэмшлийн 72-86 УНЦ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн, хохирогч Б.Н-н эзэмшлийн 21-18 УНЕ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн, хохирогч Г.Б-н эзэмшлийн 09-42 УНК улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн, хохирогч Ү.М-н эзэмшлийн 66-90 ДАХ улсын дугаартай Тоеота Приус 10 маркийн, хохирогч Д.У-н эзэмшлийн 96-75 УНБ улсын дугаартай Тоёота Приүс-10 маркийн тээврийн хэрэгслүүдэд түлхүүр тааруулан нэвтэрч, эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн хохирогч М.Нийн эзэмшлийн 64-75 УБИ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн, хохирогч М.Б56-49 УБЛ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн, хохирогч Ц.Бэзэмшлийн 70-43 УНК улсын дугаартай Карина маркийн, хохирогч Б.А-н эзэмшлийн 35-35 ГАҮ улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн, хохирогч Д.Ө-ний эзэмшлийн 70-60 УБК улсын дугаартай “Тоёота Чейзэр” маркийн тээврийн хэрэгслүүдэд түлхүүр тааруулан нэвтэрч, эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр авч явсан, дээрх автомашинуудаас хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлан авч, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол” тус тус учруулсан байна.

Шүүгдэгч А.М ын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн автомашинд түлхүүр тааруулан нэвтэрч, тухайн автомашиныг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр жолоодон явж, байсан газраас нь өөр байрлалд аваачиж эзэнгүй орхин явахдаа тухайн тээврийн хэрэгслээс эд хөрөнгө авч буй үйлдэл нь дээрх хоёр гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх үндэслэл болно.

Мөн дээрх хоёр гэмт хэрэг нь хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах үндсэн шинжтэй бөгөөд шүүгдэгч бусдын эд хөрөнгийг шууд санаатай, шунахай сэдэлтээр авч буй үйлдэл хулгайлах, мөн бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших буюу өөрийн болгох, зарж борлуулан мөнгө олох гэсэн шунахай зорилгогүйгээр, жолоодон зугаалах, сэлгүүцэх, өөрийн машин унах гэсэн сонирхолдоо хөтлөгдөн авч явсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгохоор хуульчилсан.  

Шүүгдэгчийн түлхүүр тааруулан автомашинд нэвтэрч буй үйлдэл нь дээрх шинжид мөн хамаарна. Учир нь автомашин буюу тээврийн хэрэгсэл нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг болно.  

Иймд шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр тусгайлан хамгаалсан байр, агуулахад /автомашинд/ нэвтэрч үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгосон. Яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.2 гэж техникийн алдаа гарсан байгааг мөн зүйлийн 2.4 гэж залруулж байна...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй ба шүүх учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэсэн байх, мөн өөр гэмт хэргийг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгох зорилгоор дээрх автомашинуудыг ашигласан байхыг ойлгоно.

Бусдын тээврийн хэрэгсэлд эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр нэвтэрч орж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд байсан эд зүйлсийг авсан шүүгдэгчийн үйлдэлд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч А.М ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хоёр: Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М  нь хохирогч Ж.Х , хохирогч Х.Э  нарын Хаан банкны виза картыг тэдгээрт мэдэгдэхгүйгээр авч, улмаар хохирогч Ж.Х-н картнаас 500.000 төгрөг, хохирогч Х.Э-н картнаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 4000.000 төгрөгийг тус тус хулгайлан бусдад бага хэмжээний хохирлоос дээш хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.М-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж А  хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 Мөн шүүгдэгч Г.М  нь хохирогч М.Б-н эзэмшлийн 56-49 УНЛ улсын дугаартай Тоёота приүс 11 маркийн автомашиныг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг буюу шүүгдэгч А.М ыг эзэнд нь мэдэгдэхгүйгээр хулгайлан авч явсан болохыг мэдсээр байж өөрийн хадамынхаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаартай хашаанд байрлуулан, улмаар унаж ашигласан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө ...гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан ...” гэсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

  Шүүгдэгч Г.М-н дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Г.М-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргүүд гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж А  хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.М , Г.М , тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч А.М ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч М.Н-д 222.200 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр ...I phone 5 маркийн гар утсыг 80.000, 2019 оны 9 сард худалдан авсан ногоон өнгийн куртикийг 90.000 төгрөгөөр, ...2019 оны 9 сард худалдан авсан ноосон шар өнгийн цамцыг 45.000 төгрөгөөр, ...хуучин хэрэглэж байсан цэнэглэгчийг 7200 төгрөг нийт 222.200 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлангаар,

хохирогч Д.Б-д 420.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...тээврийн хэрэгслийн гэрчилгээ 5000 төгрөг, жолооны үнэмлэхийг 12500 төгрөг, амортизаторыг 1 ширхэгийг 80.000 төгрөг нийт 320.000 төгрөгөөр, хайлшин обудтай запас дугай 80.000 төгрөг, түлхүүр багаж олон тоо ширхэг хэмжээ тодорхойгүй 2500 төгрөгөөр нийт 420.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангаар,

хохирогч Ц.Б-т 29.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн БГ2-20-108 дугаартай “...эд зүйлийн үнэлгээ 29500 төгрөг...” гэх тайлангаар,

хохирогч Б.А-т 1.165.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Мастер үнэлгээ ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №19/216 дугаартай “...Запас дугуй 2 ширхэг 120.000 төгрөг, данхараад 2 ширхэг 150.000 төгрөг, дугуй хийлэгч 60.000 төгрөг, ууттай чихэр 45.000 төгрөг, нүдний шил хуучин 80.000 төгрөг, машины цэнэглэгч 15.000 төгрөг, утасны чихэвч 15.000 төгрөг, морины амгай 50.000 төгрөг, MP-ийн мемори карт 4 гб 40.000 төгрөг, куртик /дотортой савхин/ 250.000 төгрөг, үнэртэй ус 10.000 төгрөг, флаш 4 гб 10.000 төгрөг, элгэн алчуур 2 ширхэг 10.000 төгрөг, гадна толь 2 ширхэг /приус-11/ 230.000 төгрөг, түлхүүр багажны ком, дорцоов, түлхүүр /хуучин/ 80.000 төгрөг нийт 1.165.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ тайлангаар,

хохирогч Д.Ө-д 213.600 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ1-19-930 дугаартай “тэгш ус хэмжигч нийт 213.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлангаар тус тус тогтоогдож байх ба эдгээр хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.М ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Т.О-д 80.000 төгрөгийн хохирол учирсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Машин үнэлүүлэхэд гарсан зардал 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг болон 1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудаст авагдсан Дамно ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Г.М-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Х д 500.000 төгрөгийн, хохирогч Х.Э ад 4.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тэдгээрийн Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байх ба хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.М аас 2.130.300 төгрөг гаргуулж хохирогч М.Нид 222.200 төгрөг, хохирогч Д.Б-д 420.000 төгрөг,  хохирогч Ц.Б-т 29.500 төгрөг, хохирогч Б.А-д 1.165.000 төгрөг, хохирогч Д.Ө-д 213.600 төгрөг, Хохирогч Т.О-д 80.000 төгрөг, шүүгдэгч Г.М ас 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Х д 500.000 төгрөг, хохирогч Х.Э ад 4.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэр бүхий хохирогч нарт тэдгээрийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг буцаан өгсөн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч А.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан агуулахад /автомашинд/ нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.М ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Г.М д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Иймд шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч А.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар шүүгдэгч А.М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тус тус тогтоолоо.

Мөн шүүгдэгч А.М  нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусаагүй болох нь Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2020 оны 3 дугаар сарын 31-ний 01/809 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч А.М ын биелэн эдлэх нийт ялыг 3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч А.М ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хоригдсон 165 хоног, шүүгдэгч Г.Мөнхтулгын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хоригдсон 39 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СӨХ-15 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг сиди, Болдоо Prius 11 91819731 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг сиди, Өнгөр Chaser гэх бичиглэл бүхий 2 ширхэг сиди, Хаан банкнаас гарган өгсөн 1 ширхэг сиди нийт 5 ширхэг сиди / Болдоо Prius 11 91819731 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг сиди, Хаан банкнаас гарган өгсөн 1 ширхэг сиди ашиглалтын шаардлага хангахгүй/ хэргийн үйл баримтыг нотолсон нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянгол  дүүргийн  прокурор газрын хяналтын прокуророос шүүгдэгч   А.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            2. Боржигон овогт А ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад /автомашинд/ нэвтэрч үйлдсэн”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,

- Ц овогт Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            - Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял дээр           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын, мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч А.М ын биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Шүүгдэгч Г.М-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.М-н биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хоригдсон 165 хоног, шүүгдэгч Г.М-н 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хоригдсон 39 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М аас 2.130.300 төгрөг гаргуулж хохирогч М.Н-д 222.200 төгрөг, хохирогч Д.Б-д 420.000 төгрөг, хохирогч Ц.Б-т 29.500 төгрөг, хохирогч Б.А-д 1.165.000 төгрөг, хохирогч Д.Ө-д 213.600 төгрөг, хохирогч Т-д 80.000 төгрөгийг, шүүгдэгч Г.М-с 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Х-д 500.000 төгрөг, хохирогч Х.Э ад 4.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 5 ширхэг сидиг / Болдоо Prius 11 91819731 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг сиди, Хаан банкнаас гарган өгсөн 1 ширхэг сиди ашиглалтын шаардлага хангахгүй/ хэргийн хамт хадгалахаар тогтсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА