Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2017/00013/И |
Дугаар | 103/ШШ2017/00038 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2017/00038
2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар *******3/ШШ2017/0003******* | Улаанбаатар хот |
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би Ч.ай 2005 онд гэрлэж 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү 2006.03.2*******-ний өдөр, бага охин 2009.07.13-ны өдөр төрсөн. Нөхөр нь 200******* оноос эхлэн намайг байнга зодох болсон. Голдуу ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зэрлэгээр зоддог. Тархи толгой, нүүр ам хэсэгт маань голдуу цохиж өшиглөдөг. Ер нь хүүхдүүдийнхээ дэргэд л намайг зодож байдаг. Хүүхдүүд маань аймхай болсон. Аав нь ирэхгүй оройхон болохоор л аав архи уусан юм болов уу гээд зовницгоогоод өвөөгийнх рүү, ахынх руу явъя гээд байдаг. Эхэн үедээ зодоод уучлалт гуйдаг байснаа сүүлдээ битгий ярь гээд загнаад байдаг болсон. Энэ мэтчилэн намайг байнга зоддог. Цаашид энэ хэвээр байвал миний амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хор хохирол учирч болзошгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие ******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Би эхнэр өөс уучлалт гуйж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2017 оны 01 сарын 31-ний өдөр хоорондоо ярилцаж цаашид гэр бүлээ бүтэн байлгаж үр хүүхдээ эцэг эхийн хайраар дутаахгүй, үр хойчийнхоо амьдралыг бодож эвлэрсэн, би эхнэр хүүхэддээ хайртай гэр бүлээ цуцлах санаа бодол байхгүй, өөрийн бурууг ухамсарласан цаашид архи хэрэглэхгүй амьдарч чадна гэсэн амлалтыг эхнэртээ өгсөн тул хэргийг эвлэрснээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: миний бие тус шүүхэд 2017 оны 01 сарын 05-ны өдөр нөхөр болох аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш нөхөр нь буруугаа хүлээсэн. Дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй архи дарс уухгүй гэсэн амлалтыг өгсөн. Иймээс би 2 хүүхдийн минь эцэг учраас хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээ буцаан авах хүсэлтэй байна гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :
Нэхэмжлэгч нь Ч.аас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг урьдчилан төлснөөс 35.*******0 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35.*******0 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* т олгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ