Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 049

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн *******т 1987 оны 10-р сарын 05-наас *******-ны өдөр хүртэл *******аар ажиллаж байгаад *******-ны өдрөөс Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр ажилд орж 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн тул намайг 1987 оны 10-р сарын 05-наас *******-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******т *******аар, *******-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр ажиллаж бйасан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь 1987 оны 10-р сарын 05-наас *******-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******т *******аар, *******-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ж.******* нь 1987 оны 10-р сарын 05-ны өдөр Завхан аймгийн *******т *******аар ажилд орсон болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 12-р сарын 08-ны өдрийн ******* тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Харин *******-ны өдөр уг ажлаас гарсан гэх боловч энэ талаар баримт бичиг байхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.******* *******-ны өдөр *******ийн *******ын ажлаач чөлөөлөгдөж улмаар Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр ажилд орсон болох нь Завхан аймгийн ******* сумын Энх тайван нэгдлийн даргын *******-ны өдрийн 14 дугаартай тушаалаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Энх тайван нэгдэлд *******ээр ажилласан гэх боловч энэ талаарх баримт бичиг байхгүй байна.

Гэвч нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******ын ... ******* ямар ч байсан *******т ажилладаг байсан. Оныг нь сайн санахгүй байна. Ах ындаа байдаг байсан юм. Манайхан нэг хамар хашаа байсан болохоор энэ хүүхдийг ажиллаж байсан гэдгийг мэднэ. Тэгээд 2 жил болсон уу үгүй юу тус ажлаас гарчихсан юм. Ямар ажил хийж байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. а л манай дүү эрчимд ажилладаг гэж байсан. Тэгээд ч манайхан нэг дор байсан учраас мэднэ. Тухайн үед эрчим хүчний үйлдвэрийн дарга нь байсан уу, байсан уу, эдгээр хүмүүс л байсан. Эрчим хүчний үйлдвэрээс гараад ******* сум руу л явсан юм. Тэнд очоод юу хийснийг нь мэдэхгүй... гэсэн,

гэрч Г.*******гийн ... ******* 1987 оноос 1988 онуудад Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрт усны ******* хийж байсан. Тэгээд 1988-1989 онуудад Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр ажиллаж байсан. Бичээчээр ажиллахдаа гийн оронд ажиллаж байсан юм. Би тэр үед тус нэгдэлд нярав, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. *******г аймагт *******т ажиллаж байхад түүний нөхөр нь надтай хамт ******* нэгдэлд хүнсний нярваар ажилладаг байсан. *******гийн ах а нь Аймгийн *******т инжнерээр ажилладаг байсан болохоор ******* тэнд нэг хэсэг ажиллаж байсан юм... гэсэн,

гэрч Х. ... ******* 1988 билүү 1989 онд сумын захиргаанд *******ээр ажиллаж байсан юм. Энд ажилд орсон гээд явж байсан. даргыг энд байх үед буюу 1 жил гаруй хугацаанд *******ээр ажилласан байх. Хүний оронд ажилд орсон гэж байсан шиг санагдаж байна. Аймгийн *******т ажиллаж байсан гэсэн. Тэр талаар сайн мэдэхгүй... гэсэн,

гэрч Ч.гийн ...Завхан аймгийн *******т ******* *******аар, би засварчнаар хамт ажиллаж байсан. ******* тус үйлдвэрт 1987 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан. Би *******т 1994 он хүртэл ажилласан... гэсэн мэдүүлгүүд, мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний дугаартай бат илэрхийлэх, зэргээр давхарнотлогдож  байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.*******г 1987 оны 10 дугаар сарын 05-наас 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******т *******аар, 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд *******ээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ