Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00051/И |
Дугаар | 051 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 051
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Х.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн *******тэй сумын ******* багийн иргэний ******* овгийн *******ын ******* би 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Би мал маллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр нээлгэж чадаагүй тул миний ажил хийж байсныг нотлох архивын лавлагааг үндэслэн 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь 1986 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Х.******* нь 1986 оны 06-р сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажилд орж, 1993 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2013 оны 03-р сарын 12-ны өдрийн ******* тоот лавлагаагаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч З.гийн ... *******г л гэдэг байсан юм. ******* бага анги төгсөөд л хөдөө ******* нэгдлийн ******* бригадын үхрийн фермд үнээ сааж байсан. Нэгдэл тартал сааль саасан. Ээж *******, эмээ нарынхаа хамт л үнээ сааж байсан. Тэр хүнд 15 үнээ өгсөн байх. Ээжтэйгээ нийлээд 30-аад үнээ саасан даа. Сүүгээ заримдаа машиндаж цөцгийг нь авдаг, заримдаа трактор ирээд ачаад аваад явдаг байсан. Би тэр үед 20 үнээ сааж байсан... гэсэн,
гэрч Г.ын ... ******* илгээлтээр хөдөө гараад сааль саадаг байсан. Хувьчлал явагдаж нэгдэл тартал сааль саасан. ******* сумын ******* нэгдлийн ******* бригадын үхрийн фермд үнээ саадаг байсан. ******* гэдэг нь *******гийн ээж нь байгаа юм. Хүнтэй суугаагүй хүн байсан. ******* өөр ажил хийж байгаагүй. 1993 оноос хойш хувийн малаа маллаж байгаад *******тэй сум руу хүнтэй суугаад явсан. Одоо тэндээ амьдарч байгаа... гэсэн,
гэрч Г.ийн ... ******* 1986 онд ******* сумын дунд сургуулийг төгсөөд ******* нэгдлийн ******* бригадад саальчнаар ирсэн. Тэгээд үхрийн фермд 15 үнээ хариуцан маллаж байгаад 1993 оны 06-р сард нэгдлийн малыг хувьчлах үед ажил хийхээ больсон. Би 1993 оны 06-р сард нэгдлийн малыг тарааж дуусаад хувийн аж ахуйтай болсон. 1968 оноос хойш ******* багт бригадын дарга, тоо бүртгэгчээр 1993 он хүртэл ажилласан. Дунд нь 7 жил нягтлан бодогч хийсэн хүн. ******* ээж *******тайгаа хамт нэгдлийн хэдэн үнээ саадаг байсан. Өөр ажил ёстой хийгээгүй. ******* сумын бүх үхэр *******нд байдаг байсан. Тэгэхэд л тэнд үнээ сааж байсан. Энэ ажлыг хийлгэж байсан болохоор *******г ажиллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х.*******г 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХХК-д мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1398 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Х.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ