Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 052

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, А.*******ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* холбогдох ******* албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн ******* 2015 онд *******аар ажилд орж 2016 оны 05-р сарын 12-ны өдрийг хүртэл тус ажлаа хийж байтал гэнэт *******ийн албан тушаалаас тавтар хураагч болгон өөрчлөн томилсон. 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн хэлтсийн даргын ******* тоот тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын даргын А/195 дугаар тушаалаар баталсан бүтэц орон тоог хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Иймд намайг ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймаг ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Гааль татварын болон Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Завхан аймгийн ******* 2016 оны бүтэц орон тоонд ******* гэсэн орон тоо байхгүй байсан. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар орж ажлын байр зарлагаадгүй байсан бөгөөд түр хугацаагаар томилсон байсан. А.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь ч 11-р сарын 02-ны өдөр дуусгавар болж байсан юм.

2. Татварын ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.1-д Татварын алба нэгдмэл удирдлагатай байна гэж заасан байдаг. Үүний адгуу ТЕГ-ын дарга нь ******* бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм. Иймд тус хуулийн 27-р зүйлийн 27.6.9 /штриктэй/ дэх заалтын дагуу ТЕГ дарга нь нийт татварын албаны ажилтан /үйлчилгээнийхээс бусад/ ТУБ нарыг ажилд томилж чөлөөлдөг болно. Гэтэл А.*******ыг ******* гэсэн орон тоон дээр хэлтсийн даргын тушаал гаргаж томилсон нь буруу гэж үзэж байна. Мөн хэлтсийн орон тоо хэтэрч, цалингийн сан хүрэхээргүй болчихоод байхад ажилд томилсон нь ч буруу гэж үзэж байна. Энэ орон тоон дээр тушаал гарсан боловч *******ийн ажлыг нэг өдөр ч хийгээгүй гэдгийг хэлтсийн хамт олон мэдэж байгаа юм. Харин ч бид ажилласан хугацааны цалинг нэхэмжлэх үндэстэй гэж үзэж байгаа болно.

3 Тус хэлтсийн орон тоо 4 хүнээр илүү байсан тул бид одоо Нийгмийн даатгалын хэлтэс болон татвартаа 19,0 сая төгрөгийн өртэй болчихоод байгаа юм. Иймд дээрх байдлуудаас харвал А.*******ыг ажилд эргүүлэн томилох хууль эрх зүйн ямарч үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Завхан аймгийн ******* сумын иргэн ******* би Завхан аймгийн ******* дарга той харилцан тохиролцож амралтын мөнгө, нэг сарын цалингаа авахаар болж эвлэрсэн гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

А.******* нь Завхан аймгийн ******* холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч нэхэмжлэгчид нэг сарын цалинг амралтын мөнгөний хамт олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч А.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г. нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцантохиролцож, А.*******ад нэг сарын цалинг амралтын мөнгөний хамт олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагааас улсын тэмдэгтийн хураамжид 12010 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ