Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00053/И |
Дугаар | 053 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 053
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар аймгийн ЗДТГ-ын ******* томилогдон ажилласан. Гэтэл Завхан аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.******* намайг 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн ******* дүгээр тушаалаар ажлаас халсан. Улмаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3, 36-р зүйлийн 36.2 дахь заалтуудыг зөрчсөн. Халаалт эхэлсэн өвлийн нөхцөлд 0-3 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг ажлаас халахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн. Би 2, 4, 7 настай гурван хүүхэдтэй, Хаан банкинд 4,0 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна.
Иймд намайг Завхан аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн архивын тасгийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* нь 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Архивын тасагт архивчаар түр томилогдон ажиллаж байсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 09-р тогтоол, мөн Засгийн газрын 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн 47-р тогтоол, ЗГХЭГ-ын 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэл, аймгийн ЗДТГ-ын 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн аймгийн ЗДТГ-ын зохион байгуулалт бүтэц, орон тоо, чиг үүргийг батлах тухай ******* тушаалыг хэрэгжүүлж аймгийн ЗДТГ-ын даргын 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаал гарсан. Дээрх шийдвэрүүдэд Тамгын газрын бүтцийг бодлогын 6 хэлтэс, 1 штабтайгаар, орон тоог 41 хүртэл байхаар баталж, дээрх бүтцэд Хууль зүйн хэлтэс нь хэлтсийн дарга, 2 мэргэжилтэн, Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, нийт 6 орон тоотойгоор батлагдаж, түр ажиллаж байсан Э.*******г Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу -ний өдрөөс ажлаас чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгсон юм. Э.******* анхнаасаа илүү орон тоо гаргаж түр ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан бөгөөд аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Д. нь бүтцэд багтаагүй илүү орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүсийг чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд албан ёсоор мэдэгдэхийг хэлтсийн дарга надад үүрэг өгсний дагуу 2016 оны 08-р сарын 25-ны өдөр хэлтсийн хурал дээр албан ёсоор мэдэгдсэн билээ.
Мөн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.******* нь 2016 оны 09-р сарын 12-ны өдөр ажилд томилогдсон бүх хэлтсийнхэнтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулж, илүү орон тоо гарган томилогдсон ажилтнуудыг чөлөөлөх тухай мэдэгдэж, ажилтнуудаас санал хүсэлтийг авахад Э.******* нь ямар ч санал гаргаагүй билээ. Нэхэмжлэгч нь албан ёсоор удаа дараа мэдэгдэж байхад бага насны хүүхэдтэй эсэх талаараа мөн гэрээний хугацаа дуусаагүй талаар хэлж, шийдвэр гаргахаас өмнө асуудлаа танилцуулаагүй нь асуудлыг хүндрүүлж байна.
Иймд 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг Э.*******д өгсөн 1 сарын тэтгэмжээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ЗДТГ-т холбогдох урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх шаадлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Үүнд: Хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Э.*******д 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 900,448 төгрөгийг ямар нэгэн суутгалгүй олгож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11-р сарын 01-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 335,695 төгрөгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шитмгэлийг дээрх хугацааны дотор сар бүрт нь хуваан зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийж өгөхөөр харилцан тохиролцов. Жич: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дахин нэхэмжлэл, маргаан үүсгэх эрхгүй болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь Завхан аймгийн ******* холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Улмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Э.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь харилцан тохиролцож, Э.******* ажилдаа эргэж орохгүйгээр, хариуцагч байгууллага болох Завхан аймгийн Засаг даргын Тамгын газараас 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 900,448 төгрөгийг ямар нэгэн суутгалгүйгээр олгож, ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 335,695 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шитмгэлийг дээрх хугацааны дотор сар бүрт нь хуваан зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагааас улсын тэмдэгтийн хураамжид 34217 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ