Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/00054/И |
Дугаар | 054 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 054
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, М.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие М.******* нь 1956 онд төрсөн 60 настай гэр бүлтэй. Би 2016 оны 12 сарын 16-нд 60 нас хүрч хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул би 1972-1990 он хүртэл ажилласан жилийнхээ хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул Архивын лавлагаа гаргуулсан 1972-1990 оны ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргав гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь 1972 оноос 1990 онуудад Завхан аймгийн ******* сумын Энхтайван нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь 1956 оны 12-р сарын 16-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1972 оны 12-р сарын 16-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.
Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 04-р сарын 05-ны өдрийн А/1353 тоот лавлагаанд ******* сумын Энхтайван нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан М.*******гийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1972 онд 5212,17 төг, 7-12 сар, /эцэг *******ын нэрээр/, 1973 онд 3378,0 төг, 1-12 сар 1978 онд 2048,0 төг, 1-12 сар,/өөрийн нэрээр/, 1979 онд 6908,44 төг, 1-12 сар, 1980 онд 6429,0 төг, 1-12 сар, 1981 онд 9432,0 төг, 1-12 сар, 1982 онд 6001,0 төг, 1-12 сар, 1983 онд 2596,0 төг, 1-12 сар, 1984 онд 2798,0 төг, 1-12 сар, 1985 онд 7511,0 төг, 1-12 сар, 1986 онд 5293,0 төг, 1-12 сар, 1987 онд 5799,0 төг, 1-12-р сар, 1988 онд 6309,0 төг, 1-12-р сар, 1989 онд 2861,0 төг, 1-12-р сар, 1990 онд 8316,0 төг, 1-12-р саргэжээ.
Дээрх лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч М.*******г Завхан аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн ******* бригадад 1972 оноос 1975 он хүртэл, 1975 оноос 1990 он хүртэл мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.
Түүний ажиллаж байсан байдлын талаар гэрч Ж.Сүхбаатар Би 1972 онд ******* сумд сургууль төгсч ирээд тус сумын хүн эмнэлэгт эмчээр ажилласан. Энэ сумд 40 жил ажиллахдаа хамт байсан ******* 1972 онд илгээлтээр ******* сумын Энхтайван нэгдлийн ******* бригадад тасралтгүй мал малласан. Дунд нь нэг цэрэгт явсан. 1990, 1991 оны үед нэгдэл тараад түүнээс хойш хувийн малаа малласан. 2015 онд аймгийн сайн малчин болсон гэж мэдүүлсэн, гэрч Ж.Нармандах ******* сургуульд сурч байгаад 1972 онд илгээлтээр мал дээр гарсан, тэгээд 1975 онд цэрэгт яваад 1978 онд халагдаж ирээд л мөн ******* сумын Энхтайван нэгдлийн ******* бригадад байнга мал малласан. Би 1980 онд цэргээс ирээд түүнээс хйош байнга энд ажиллаж амьдарч байгаа ******* дандаа бог мал маллаж байгаа. Нэгдэл тарж хувьчлал болтол нэгдлийн мал малласан гэж мэдүүлсэн, гэрч Г.Лундаацэрэн гэж мэдүүлсэн ньтүүний ажиллаж байсан байдлыг давхар нотлож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******г Завхан аймгийн ******* сумын Энхтайван нэгдлийн ******* бригадад 1972 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1975 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл, 1975 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-нийөдрийг дуусталх хугацаанд мал маллаж байснаар тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ