Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 056

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ж.******* нарыг, оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Барилгын техникум технилогич мэргэжлээр төгсөөд, Завхан аймгийн *******-д томилогдон ирж дараах ажлуудыг хийсэн. Үүнд 1984 оны ******* сарын 20-ноос 1984 оны 08-р сарын 01-н хүртэл нормчин чанар шалгагч, 1984 оны 08-р сарын 03-наас 1985 оны 09-р сарын 22 хүртэл бетон цэхийн дарга, 1985 оны 09-р сарын 22-ноос 1991 оны 01-р сарын 01 хүртэл Бетон цэхийн ээлжийн мастер, 1991 оны 01-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31 хүртэл ийн цэхийн мастераар тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр боловсон хүчин болон санхүүд хадгалагдаж байсан боловч олдохгүй байна. Бетон цэхийн болон зуурмагийн цэхийн мастераар ажилласан болохоо тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* 1984 оны 0******* сарын 20-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл ажиллаж байснаа гтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч *******гийн ******* Завхан аймгийн *******ны барилгын ******* трестий Бетон цэхэд 1984 оны ******* сарын 09-нөөс 1984 оны 08-р сарын 01-н хүртэл нормчин чанар шалгагч, 1984 оны 08-р сарын 03-наас 1985 оны 09-р сарын 22 хүртэл Бетон цэхийн дарга, 1985 оны 09-р сарын 22-ноос 1991 оны 12-р сарын 30 хүртэл Бетон цэхийн ээлжийн мастер, 1991 оны 12-р сарын 30-наас 1994 оны 12-р сарын 31 хүртэл Завхан аймгийн бетон завудын ийн цэхийн мастераар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн *******ны барилгын ******* трестийн даргын 1984 оны 0******* сарын 20-ны өдрийн 97, 1984 оны 08-р сарын 03-ны өдрийн 184, 1985 оны 10-р сарын 22-ны өдрийн 234, 1991 оны 01-р сарын 23-ны өдрийн 07, 1991 оны 01-р сарын 25-ны өдрийн 05, Завхан аймгийн бетон заводын захирлын 1994 оны 12-р сарын 31-ний өдрийн 34 дугаартай тушаалууд, 1985 оны 12-р сарын 25-ны, 1989 оны 7-р сарын 07-ны, 1986 оны 12-р сарын 25-ны өдрүүдэд шагнуулж байсан баярын бичгүүд, 1990 онд шагнуулсан 8-р таван жилийн гавшгайчийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн ******* Завхан аймгийн *******ны барилгын ******* трестийн Бетон цэхэд 1984 оны 0******* сарын 09-ний өдрөөс 1984 оны 08-р сарын 01-н хүртэл нормчин, чанар шалгагч, 1984 оны 08-р сарын 03-ны өдрөөс 1985 оны 09-р сарын 02-ныөдөр хүртэл Бетон цэхийн дарга, 1985 оны 09-р сарын 22-ноос 1991 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл Бетон цэхийн ээлжийн мастер, 1991 оны 12-р сарын 30-наас 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл бетон завудын ийн цэхийн мастераар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ