Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2017/00057/И |
Дугаар | 057 |
Огноо | 2017-01-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 057
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү нэхэмжлэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Ч.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэгт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1955 онд төрсөн. 62 настай. ******* суманд ажиллажамьдарч байгаад 1992 онд ******* хотод шилжсэн. Эрүүл мэндийн байдлаас группэд байгаад одоо өндөр насны тэтгэвэртшилжих болсон. Би 1976 оны 01-р сарын 05-наас 1976 оны 10-р сарын 31-ныг хүртэл ******* сургуульд лаборант, 1976 оны 10-р сарын 26-наас 1977 оны 08-р сарын 15-ныг хүртэл ******* холбоонд монтёрч, 1977 оны 08-р сарын 20-аас 1978 оны 04-р сарын 01-нийг хүртэл *******-******* нэгдэлд боловсон хүчний туслах, 1978 оны 04-р сарын 01-нээс 1978 оны 10-р сарын 25-ныг хүртэл *******-******* нэгдэлд барилгачин, 1978 оны 10-р сарын 25-наас 1981 оны 10-р сарын 01-нийг хүртэл ******* ХБ ангид жолооч, худалдагч, 1982 оны 12-р сарын 01-нээс 1984 оны 04-р сарын 10-ныг хүртэл ******* тооцоо касст нярав, 1984 оны 04-р сарын 15-наас 1984 оны 09-р сарын 28-ныг хүртэл ******* хүн эмнэлэгт нярав, 1985 оны 02-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 12-ныг хүртэл ******* зүйлбригадын бага сургуульд байрын ажилчин, 1986 оны 08-р сарын 24-нээс 1990 оны 01-р сарын 30-ныг хүртэл *******- ******* нэгдэлдЗочид буудал, гуанзны эрхлэгч, 1990 оны 02-р сарын 01-нээс 1992 оны 08-р сарын 17-ныг ******* хүүхдийн цэцэрлэгт нярвааражиллаж байсан болно. Миний энэ ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ч.******* нь 1976 оноос 1994 онуудад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч *******гийн ******* нь 1976 оны 01-р сарын 05-наас 1976 оны 10-р сарын 31-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд лаборант, 1976 оны 10-р сарын 26-наас 1977 оны 08-р сарын 15-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын Холбооны салбарт монтёрч, 1977 оны 08-р сарын 20-аас 1978 оны 04-р сарын 01-нийг хүртэл ******* сумын *******-******* нэгдэлд боловсон хүчний туслах, 1978 оны 04-р сарын 01-нээс 1978 оны 10-р сарын 25-ныг хүртэл ******* сумын *******-******* нэгдэлд барилгачин, 1978 оны 10-р сарын 25-наас 1981 оны 10-р сарын 01-нийг хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийнангид жолооч, худалдагч, 1982 оны 12-р сарын 01-нээс 1984 оны 04-р сарын 10-ныг хүртэл ******* сумын тооцоо касст нярав, 1984 оны 04-р сарын 15-наас 1984 оны 09-р сарын 28-ныг хүртэл ******* сумын Хүн эмнэлэгт нярав, 1985 оны 02-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 12-ныг хүртэл ******* сумын Зүйл бригадын бага сургуульд байрын ажилчин, 1986 оны 08-р сарын 24-нөөс 1990 оны 01-р сарын 30-ныг хүртэл ******* сумын *******- ******* нэгдэлд Зочид буудал-гуанзны эрхлэгч, 1990 оны 02-р сарын 01-нээс 1992 оны 08-р сарын 17-ныг хүртэл ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1976 оны 11-р сарын 10-ны өдрийн 21 дугаартай тушаал, Завхан аймгийн холбооны газрын даргын 1976 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 88, 1977 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай тушаалууд, 1977, 1978 оны цалингийн тооцооны бүртгэл, Завхан аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай тушаал, Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/905 дугаартай архивын лавлагаа, хамт олонтойгоо хамт авахуулсан гэх гэрэл зэрэг, ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхдаа шагнуулсан 1980 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн баярын бичиг, БНМАУ-ын Банкны Завхан аймаг дахь конторын даргын 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай тушаал, 1983, 1984 онуудад мөнгө тушааж байсан квитанцууд, ******* сумын Хүний эх эмчийн салбарын эрхлэгчийн 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай тушаал, Завхан аймгийн ******* сумын Их эмчийн салбарын 1984 оны 04 дүгээр сарын цалингийн бүртгэл, ******* сумын Зүйл бригададын бага сургуулийн 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шаардах хуудас, 1985 оны 04 дүгээр сараас 1986 оны 06 сар хүртлэх хугацааны цалингийн тайлан, цагийн бүртгэлүүд, Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/903 дугаартай лавлагаа, Завхан аймгийн ******* сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай захирамж, 1988 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн баярын бичиг, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн сайшаалын үнэмлэх, ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тушаалуудаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн *******ыг 1976 оны 01-р сарын 05-наас 1976 оны 10-р сарын 31-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд лаборант, 1976 оны 10-р сарын 26-наас 1977 оны 08-р сарын 15-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумынХолбооны салбарт монтёрч, 1977 оны 08-р сарын 20-аас 1978 оны 04-р сарын 01-нийг хүртэл ******* сумын *******-******* нэгдэлдболовсон хүчний туслах, 1978 оны 04-р сарын 01-нээс 1978 оны 10-р сарын 25-ныг хүртэл ******* сумын *******-******* нэгдэлд барилгачин, 1978 оны 10-р сарын 25-наас 1981 оны 10-р сарын 01-нийг хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолооч, худалдагч, 1982 оны 12-р сарын 01-нээс 1984 оны 04-р сарын 10-ныг хүртэл ******* сумын тооцоо касст нярав, 1984 оны 04-р сарын 15-наас 1984 оны 09-р сарын 28-ныг хүртэл ******* сумын Хүн эмнэлэгт нярав, 1985 оны 02-р сарын 01-нээс 1986 оны 08-р сарын 12-ныг хүртэл ******* сумын Зүйл бригадын бага сургуульд байрны ажилчин, 1986 оны 08-р сарын 24-нөөс 1990 оны 01-р сарын 30-ныг хүртэл ******* сумын *******- ******* нэгдэлд Зочид буудал-гуанзны эрхлэгч, 1990 оны 02-р сарын 01-нээс 1992 оны 08-р сарын 17-ныг хүртэл ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт нярваар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай,
2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ