Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/00058/И |
Дугаар | 058 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 058
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, ******* Завхан салбарыннэхэмжлэлтэй Т.*******, Ж.******* нарт холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ,0, /гучин нэгэн сая гурван зуун арван мянга, нэг зуун гучин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Завхан салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.*******, Ж.******* нар нь манай банкнаас 2014 оны 09-р сарын 11-ний өдөр ******* тоот гэрээгээр 50,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай авсан бөгөөд 2016 оны 05-р сарын -ний өдөр ******* тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж ******* тоот гэрээний өөрчлөлтийг хийсэн. Зээлийн барьцаанд Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн хэсгийн ******* тоотод байрлах гэрчилгээний дугаартай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай дэлгүүрийн барилга, тоот гэрчилгээний дугаартай 770 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн ******* сумын багийн хэсэгт байрлах тоот гэрчилгээний дугаартай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 56 мкв талбайтай өвлийн сууц, тоот гэрчилгээний дугаартай мкв талбайтай гэр бүлийн эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн ******* сумын Жинст баг эмнэлгийн 16 айл байрлах тоот гэрчилгээний дугаартай, тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 36 мкв талбайтай орон сууц, тоот гэрчилгээний дугаартай 128 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.
Т.******* нь Зээлийн гэрээний 1.4-д заасны дагуу зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн. Банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулан, утсаар ярьж, зээлдэгчтэй уулзан мэдэгдэх шаардах хуудсыг өгч байсан боловч зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийн одоог хүртэл зээлийн төлбөрөө бүрэн барагдуулаагүй. Зээл төлөх хугацаа 36 хоног хэтэрсэн байна.
Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ,0, төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн энэхүү нэхэмжлэлийн хамт шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1.1-д заасны дагуу шүүхээс гарах шийдэврийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор зээлийн барьцаанд барьцаалсан дээрх хөрөнгүүдийг битүүмжилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.*******, Ж.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид улирлын чанартай хөдөө аж ахуйн түүхий эдийн худалдаа эрхэлдэг. Одоогоор 3 сартай 2 ихэр хүүхдээ асарч байгаа боловч 2017 оны 04-р сарын 01-нээс эхлэн бизнесээ үргэлжлүүлэн хийж орлого олох боломжтой болох юм. Цаашлаад өөрийн малнаасаа зарах, малаас гарах түүхий эд /ноос, ноолуур/-ийг худалдан борлуулах, банкны барьцаанд тавигдаагүй бусад хөрөнгөө зарж борлуулах гэх мэтээр орлого олох боломжтой ба авлагаа цуглуулж барагдуулах, ах дүүгээсээ дэмжлэг туслалцаа авах зэргээр өөрсдийн байж болох бүх боломж бололцоогоо ашиглан 2017 оны 06-р сарын 20-ны дотор 15,000,000 төгрөгийг төлөх боломжтой байна. Үлдсэн 16,0,133 төгрөгийг намар мал борлуулах үеэр буюу 2017 оны 11-р сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах боломжтой байна.
Банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөсөө буцааж төлсөн үнийн дүнд харьцуулан , ******* багт байрлах 2 үл хөдлөх хөрөнгийнхөө аль нэгийг нь барьцаанаас чөлөөлөх боломжтой бол барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Бид уг үл хөдлөх хөрөнгөө малын хөл дээр буюу малын гаралтай түүхий эдээр зарж борлуулах боломжтой. Авсан мал болон түүхий эдийг худалдан борлуулж төгрөг болгох нь бэлэн мөнгөөр барьцааны хөрөнгийг зарахаас арай хурдан зарагдах боломжтой гэж үзэж байна. Бидний бизнесийн үйл ажиллагаа 2017 оны 04-р сарын 01-нээс хэвийн явагдаж эхлэх бөгөөд өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу ,0,133 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Бидний биезнес 1-3-р сард зогсонги, 4-7-р сард ноолуур, бусад түүхий эдээс, 8-12-р сард мал, бусад түүхий эдээс ашиг олдог. Одоогоор 2 ихэр нярай хүүхэд маань хүнд, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эх нялхасын эмнэлгүүдийн хяналтанд 3 сар нааш цааш явж тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа ба 2017 оны 01-р сарын -нд Улаанбаатар хотруу яаралтай явж эмчилгээ хийлгэх шаардлагтай байгаа юм.
Ар гэрийн гачигдал, хүсэлтийг маань харгалзан үзэж зээл төлөх хугацааг 2017 оны 06-р сарын 30-ны өдөр, 2017 оны 11-р сарын 30-ны өдөр байхаар шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийг барьцаа хөрөнгөөр бус бэлэн мөнгөөр барагдуулах хүсэлттэй байна. Иймд хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* Завхан салбар шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс зээлдэгч зээлдэгчийн ар гэрийн гачигдал, хүүхдийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж үзэж 2017 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл нийт төлөх зээлийн төлбөрөө хувааж сар бүр тодорхой дүнгээр төлөлт хийж явах мөн 06-р сарын 20-н гэхэд зээлийн үлдэгдэл төрбөрөө бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Зээлдэгч тухайн төлбөрийг 2017 оны 06-р сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгийг хураан битүүмжилж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:
******* Завхан салбар нь Т.*******, Ж.******* нараас нараас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт ,0, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.*******, Ж.Цэцгмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 06-р сарын 20-ны дотор 15,000,000 төгрөгийг, үлдсэн 16,0,133 төгрөгийг 2017 оны 11-р сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлага ,0, / гучин нэгэн сая гурван зуун арван мянга, нэг зуун гучин гурван төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөгийг Т.*******, Ж.******* нь 2017 оны 11-р сарын 30-ны өдрийн дотор 15,000,000 төгрөгийг, 2017 оны 11-р сарын 30-ны дотор 16,0,133 төгрөгийг бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 4,250.67 төгрөгнөөс 157,250,33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 157,250,33 төгрөгийг, хариуцагч Т.*******, Ж.******* нараас 157,250.34 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ