Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 060

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Л.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Л.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие 1957 оны 3-р сарын 15-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн одоо 2017 оны 3-р сарын 15-нд 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох болсон. Би 1974.01.01- 1975.05.26-ны өдөр хүртэл ******* сумын ******* бригадад малчин, 1975-1978 онд цэргийн алба хаасан. 1978.08.01-нээс 1991.12.06-ны өдөр хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад малчин, 1991.12.06-1993.12.31 хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-нд малчнаар ажилласан. Энэ хугацааны ажилласан жил баримт, тушаалууд аймгийн архивт байхгүй тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь 1974.01.01- 1975.05.26-ны өдөр хүртэл ******* сумын ******* бригадад, 1978.08.01-нээс 1991.12.06-ны өдөр хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад, 1991.12.06-1993.12.31 хүртэл ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-нд тус тус мал маллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн А/104 тоот лавлагаанд Л.******* нь 1974-1975, 1978-1993 онд ******* сумын Шинэ-Цэцэрлэг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1974-1975, 1978-1993 оны ******* сумын Шинэ-Цэцэрлэг нэгдлийн баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм. Жич: 1978, 1985 онуудад гарын аюулд өртсөн гэжээ.

Л.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1974 оны 01-р сарын 15-ны өдөр нээлгэсэн, 1981 оны 8-р сарын 15-ны өдөр нээлгэсэн, 1992 оны 02-р сарын 21-ний өдөр тус тус нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрүүд болон түүний ажиллаж байсан байдлууд болон нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн фото зургийн талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1974 оны 01-р сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1974 оны 01-р сараас 12-р сарыг дуустал, 1975 оны 01-р сараас 05-р сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 08-р сараас 12-р сарыг дуустал, 1979 оны 01-р сараас 1980 оны 12-р сарыг дуусталх хугацаануудад ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан,

1981 оны 8-р сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1981 оны 01-р сараас 1982 оны 5-р сар хүртэл, 1983 оны 01-р сараас 11 сар хүртэл, 1984 оны 01-р сараас 1987 оны 06-р сар хүртэл, 1988 оны 01-р сараас 1990 оныг дуусталх хугацаанд ажиллаж цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан,

1992 оны 02-р сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэьтэрт түүнийг 1991 оны 01-р сараас 1993 оныг дуусталх хугацаанд цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан бичилтүүд тус тус хийгдсэн байна.

Хүсэлт гаргагч Л.******* нь нэгдлийн мал маллаж байсан бөгөөд нэгдлийн малыг хүлээж аваад хэсэг хугацаанд маллаж байгаад дахин буцааж хүлээлгэж өгөөд, мөн дахиж аваад байх боломжгүй учир дээрх хөдөлмөрийн дэвтэрт тасалдсан саруудад /1982 оны 5-12-р сарууд, 1983 оны 12-р сар, 1987 оны 06-11-р сарууд/ түүнийг малаа маллаж байсан байх үндэстэй гэж шүүх үзлээ.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан талаар болон нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн фото зургийн талаар гэрч Ч.******* ******* бид хоёр нэг ангийнх юм. ******* бид хоёр 1973 онд сумын сургуулийн 7-р ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт нэгдлийн маллыг маллацгааж байсан юм. *******ын аавыг ******* гэдэг байсан юм. Бид 1976 он хүртэл мал маллаж байгаад цэрэгт явцгаасан, цэргээс 1979 онд ирээд ******* үргэлжлүүлэн мал малласан, би нэгдэлджолоочоор ажилласан юм. ******* нэгдэл компаны малыг маллаж байсан яг хэдэн он хүртэл гэдгийг нь сайн санахгүй байна гэжмэдүүлсэн,

Гэрч Г.******* ******* аавыг ******* гэдэг байсан юм. Манйх эднийхэнтэй олон жил айл аймаг явж байсан болохоор би *******ыг мэддэг юм. ******* нь 1973 онд сумын сургуулийн 7-р ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт нэгдлийн маллыг маллаж байсан юм. Би мөн ******* бригадад насаараа мал малласан хүн байгаа юм гэж мэдүүлсэн,

Гэрч Ч.******* ******* нь 1973 онд сумын сургуулийн 07-р ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамтнэгдлийн маллыг маллаж байсан юм. Эцгийг нь ******* гэж өвгөн байсан юм. Би тэр үед *******ын хувиарлагдан очиж байсан******* бригадад аж ахуйн нярав хийж байсан юм. Дараа нь 1975 онд сумын төвд орж ирээд Шинэ цэцэрлэг нэгдлийн няраваар 1979 он хүртэл 1979 оноос Дархан-Уул бригадын даргаар 1983 он хүртэл ажилласан юм. ******* цэрэгт явтлаа мал маллажбайсан байх тэрнээс хойшхийг нь сайн мэдэхгүй байна. Энэ зурган дээр байгаа хүүхдүүдийг сайн таних юм байна. Сэнгээ, энэМөнгөө, Бямбасүрэн энэ 3 манай бригадад илгээлтээр гарч ирж байсан хүүхдүүд байна. Энэ зураг 1973 оны илгээлтээр гарч байхүеийн зураг байна гэв гэж мэдүүлсэн байна.

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаанд ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэл нэрээр архивт нотлох баримт байхгүй болно. ******* сумын Шинэ цэцэрлэг ХК нь 1991 оны 12-р сарын 06-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 02-р сарын 12-ны өдөр Шинэ цэцэрлэг ББХ нөхөрлөл болон бүртгэгдсэн байна гэсэн,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолтод Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Шинэ цэцэрлэг ХК нь 1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-нийг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно гэжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан Хамба гэгээн овгийн *******гийн *******ыг 1974 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1975 оны 05-р сарын 26-ны өдөрхүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад, 1978 оны 08-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 06-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад, 1991 оны 12-р сарын 06-ны өдрөөс 1993 оны12.-р сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг ХК-нд тус тус мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ