Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 061

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Я.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Я.*******гийн хүсэлттэй Д.тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэдгаргасан  хүсэлтдээ:

Миний бие Я.******* нөхөр болох Д.тай 2010 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 онд хүү Гэрэлтсүх, 2013 онд охин Г.Оюун-Эрдэнэ нар маань төрсөн юм. Хамтран амьдарч байсан хоёр хүүхдийн маань эцэг 2013 оны 12-р сард хүнд өвчний улмаас нас барсан юм. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа албан ёсоор гэр бүлээ батлуулж амжаагүй тэгээд 2 хүүхэд маань ээжээрээ буюу ******* гэдэг овогоор овоглосон юм. Хоёр хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хоёр хүүхдийг ээжээрээ овоглосон байна. Мөн талийгаач бид хоёрыг гэрлэлтийн баталгаагүй тул шүүхээр талийгч бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн тул талийгаач Д.тай хамтын амьдралтай байныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Я.******* нь ын тай 2010 оноос 2013 онуудад хамтран амьдарч байсан болох нь гэрч талийгаач Д.ын төрсөн ээж П.*******, гэрч П.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14-т зааснаар *******ын *******, ын нарыг 2010 оноос 2013 онуудад хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ