Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 062

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие Д.******* нь 1967.12.16-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 50 настай

Би 16 настайгаасаа буюу 1983 оны 12-р сараас эхлэн Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байгаад 1986 оны 06-р сард Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132-р ангид алба хааж, 1988 оны 06-р сард халагдсан.

Ийнхүү цэргийн албаа хааж ирээд, үргэлжлүүлэн Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад 1990 оны 12-р сарыг дуустал мал маллаж цалин хөлс тооцуулсан.

Би цалин хөлс тооцуулж байсан талаараа аймгийн Архивын тасгаас лавлагаа авахад 1983-1990 оны цалин хөлсний лавлагаа гарсан бөгөөд дундаас нь 1983 оны 01-6-р сарын цалин хөлсний лавлагаа гараагүй болно.

Иймд 1983 оны 01-р сараас 1986 оны 06-р сар хүртэл, 1988 оны 06-р сараас 1990 оны 12-р сарыг дуустал хугацаанд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан байдлаа тогтоолгохийг хүсч нэхэмжлэл гаргав.

Миний бие танай шүүхэд улсад ажиллаж байсан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл өгсөн боловч ******* суманд мал малладаг, ам бүл муу байгаа учраас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь 1983 оны 12-р сараас 1986 оны 06-р сар хүртэл, 1988 оны 06-р сараас 1990 оны 12-р сарыг дуустал хугацаанд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1967 оны 12-р сарын 16-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1983 оны 12-р сарын 16-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Мөн хүсэлт гаргагч Д.******* нь Завхан аймгийн ******* суманд мал маллаж амьдардаг ам бүл муу байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэхээр хүсэлт ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 04-р сарын 02-ны өдрийн А/1269 тоот лавлагаанд ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байсан Д.*******ийн хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал: 1983 онд 1456,92 төг, 7-12 сар /эцэг *******ийн нэрээр/, 1984 онд 2506,44 төг, 1-12 сар, 1985 онд 2455,0 төг, 1-12 сар, 1986 онд 1101,0 төг, 1-6 сар /өөрийн нэрээр/, 1988 онд 3046,32 төг, 7-12 сар, 1989 онд 1199,48 төг, 1-12 сар, 1990 онд 2561,77 төг, 1-12 сар Жич: Дээрх бригадын 1991-1992 оны баримтанд холбогдох баримт олдохгүй байна гэжээ.

Дээрх лавлагааг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******ийг Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар мал маллаж байсан болох нь гэрч М.*******ы Д.******* нь сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч эцэг эхийн хамт ******* сумын Майн нэгэн нэгдлийн малыг маллаж байсан юм. *******ийн аавыг Дагвадорж гэдэг байсан юм. Би бас тэр үед нэгдлийн мал маллаж байсан юм. Дагвадорж 1983 оноос 1990 он хүртэл нэгдэл компаний малыг маллаж байгаад хувьдаа гараад одоо хүртэл малаа малласаар байгаа юм гэж мэдүүлсэн,

Гэрч Д.******* Д.******* нь 1983 оноос 1990 онуудад Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад бог мал маллаж байсан юм.Би тэр үед мөн бригадад мал маллаж байсан юм. Манайхан айл аймаг нэг бригад гэж явдаг байсан юм. *******ийн аавыг ******* гэдэг байсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч У.******* ******* 1983 онд 8-р анги төгсөөд мал маллаж байгаад 1986 онд цэрэгт явсан. 1988 онд цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал мал маллаж байсан. Энэ хүн мал маллахаас өөр төрлийн ажил хийж байгаагүй. *******ийн аавыг ******* гэдэг байсан гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1983 оны 12-р сарын 16-ны өдрөөс 1986 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 06-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ