| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00026/И |
| Дугаар | 103/ШШ2017/00048 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2017/00048
| 20*******7 оны 02 сарын *******0 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/0004******* | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.******* би,
Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.*******6*******.367 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөг, нийт 5.*******64.367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.******* 20*******5 оны 9 дүгээр сарын *******0-ны өдөр 6.*******0*******.429 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.******* хувийн хүүтэй хөргөгч, зурагт, тоос сорогч, компьютер тус бүрийг барьцаалан авсан. Зээлдэгч нийт 2.*******27.**************4,46 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд *******.505.709,40 төгрөг, зээлийн хүүнд *******.32*******.52*******,*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 653,20 төгрөг тус тус төлсөн. 20*******7 оны ******* дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар зээлдэгч Ж.*******гийн үндсэн зээл 4.595.720 төгрөг, хуримтлагдсан хүү 26*******.249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.39******* төгрөг, нийт 4.*******6*******.367 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Ж.*******гийн цалин болон түүнтэй адилтгах орлого, бусад хөрөнгөөс нийт зээлийн төлбөр 4.*******6*******.367 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөгийг нийт 4.*******64.367 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.******* нь 4.*******6*******.367 төгрөгийн хугацаа хэтрэлт болох 9*******3.000 төгрөгийг 20*******7 оны 03 дугаар сарын 0*******-ний өдрийн дотор төлж, үлдэх зээлийн төлбөр 3.73*******.737 төгрөгийг сард 250.000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч Ж.*******гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.*******6*******.367 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.390 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******гаас 46.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.*******6*******.367 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь хугацаа хэтрэлт 9*******3.000 төгрөгийг 20*******7 оны 03 дугаар сарын 0*******-ний дотор төлж, үлдэх зээлийн төлбөр 3.73*******.737 төгрөгийг сард 250.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.390 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******гаас 46.390 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА