Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2017/00048

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 11 тоотод оршин суух, Боржигон овогт Жамъяндоржийн Туяад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.861.367 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөг, нийт 5.864.367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Туяа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6.101.429 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй хөргөгч, зурагт, тоос сорогч, компьютер тус бүрийг барьцаалан авсан. Зээлдэгч нийт 2.827.884,46 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд 1.505.709,40 төгрөг, зээлийн хүүнд 1.321.521,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 653,20 төгрөг тус тус төлсөн. 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар зээлдэгч Ж.Туяагийн үндсэн зээл 4.595.720 төгрөг, хуримтлагдсан хүү 261.249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.398 төгрөг, нийт 4.861.367 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Ж.Туяагийн цалин болон түүнтэй адилтгах орлого, бусад хөрөнгөөс нийт зээлийн төлбөр 4.861.367 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3000 төгрөгийг нийт 4.864.367 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.Туяа нь 4.861.367 төгрөгийн хугацаа хэтрэлт болох 983.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, үлдэх зээлийн төлбөр 3.731.737 төгрөгийг сард 250.000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь хариуцагч Ж.Туяагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.861.367 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.390 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.Туяагаас 46.390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Боржигон овогт Жамъяндоржийн Туяад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.861.367 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Туяа нь хугацаа хэтрэлт 983.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж, үлдэх зээлийн төлбөр 3.731.737 төгрөгийг сард 250.000 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.390 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.Туяагаас 46.390 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч байгууллагад олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА