Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 063

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч В.*******, хариуцагч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, В.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 2198300 /хоёр сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасанхүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В. ******* нь ******* суманд шатахуун түгээх станц ажиллуулдаг бөгөөд тус сумын Монгол ардын намын хороо 2016 оны 6 дугаар сард болсон улсын их хурлын сонгуулийн сурталчилгаанд зориулахаар манай шатахуун түгээх станцаас 8 удаа нийт 1235 литр бензин буюу 2198300 (хоёр сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун ) төгрөгийн шатахуун аваад одоо болтол өгөөгүй байгаа тул шүүхээр шийдүүлэн авч өгнө үү. Эдгээр асуудлыг ******* сумын Монгол ардын намын дарга Б. *******гээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ы ******* шүүхэд гаргасантайлбартаа: Иргэн Б.******* би нэхэмжлэгч В.*******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцсаны дагуу тайлбараа гаргаж байна. Энэхүү бензиний үнэ болох 2198300 төгрөгийг 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулсан юм. Миний хувьд өөрийн хувьд 1 ч төгрөг зарцуулаагүй. Энэ нь гаргасан тайлан болон бусад зүйлээр батлагдана. Энэхүү мөнгийг УИХ-д нэр дэвшсэн Ш. хариуцах ёстой. Хариуцна гэдгээ түүний туслах Баяраа гэрчлэн баталсан бичгийг хавсаргаж байна. Бүх бичиг баримтыг үнэн зөв баримт гэрчтэй гаргаж өгч чадна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

В.******* нь Б.*******гээс 2198300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч В.******* Завхан аймгийн Монгол ардын намын анхан шатны хороо гэсэн тамга бүхий Б.*******гийн гарын үсэгтэй баримтаар шатахуун олгожээ. Энэхүү шатахууныг авсан аваагүй талаар маргаагүй гагцхүү төлбөрийг хэн барагдуулах эсэх нь маргаантай байна.

В.*******аас зээлээр авсан гэх 1235 литр шатахууныг 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигчийн суртачилгаанд зарцуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул ******* сумын МАН-ын хорооны дарга Б.*******гээс шаардах эрхгүй гэж үзлээ. Учир нь Б.******* нэхэмжилж байгаа 2198300 төгрөгийн шатахууныг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглээгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийг солих эсэх талаар хариуцагчаас гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан В.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 2198300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 50118 төгрөгийг улсын орлого болгосугай

3. Шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

4. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ