Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 064

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.онзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Ч.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Ч.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Мийний бие Ч.******* нь 1983.07.01- 1992.12.31-ний өдрийг дуустал ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байсан юм /эцэг *******ын хамт / Миний бие хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд Завхан аймгийн ******* сумын ******* ******* бригадад 1983.07.01-нээс 1992.12.31-ний өдрийг дуустал мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.******* нь 1983.07.01- 1992.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2011 оны 03-р сарын 27-ны өдрийн А/1133 тоот лавлагаанд ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байсан Ч.*******ын хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70-р дансанд тусгагдсанаар жагсаавал 1983 онд 1084,05 төг, 7-12 сар /Эцэг *******ын нэрээр/, 1984 онд 1987,0 төг, 1-12 сар, 1985 онд 1857,0 төг, 1-12 сар, 1986 онд 2184,0 төг, 1-12 сар, 1987 онд 1987,0 төг, 1-12 сар, 1988 онд 1857,67 төг, 1-12 сар, 1989 онд 1971,05 төг, 1-12 сар/ өөрийн нэрээр/, 1990 онд 334,02 төг, 1-12 сар, 1991 онд 1532,0 төг, 1-12 сар, 1992 онд 9755,05 төг, 1-12 сар гэжээ.

Түүнийг эцэг *******ын хамт мал маллаж байсан талаар гэрч Ц. ******* нь 1983 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч аавтайгаа мал маллаж байсан юм. Аавыг нь гэдэг хүн байсан юм. Ээж нь *******ыг бага байхад нас барж байсан, 1988 онд манай ангийн залуу болох тай гэр бүл болж байсан юм.******* нь 1993 он хүртэл хувьчлал болтол мал малласан юм. Би 1981 онд мөн сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд аймгийн төвд 10-р ангиа төгсөөд эргэж нутагтаа очоод сумын клубт үйлчлэгчээр 1992 он хүртэл ажиллаж байсан юм гэж мэдүүлсэн,

Гэрч Д.******* ******* нь 1983 онд сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр мал дээр гарч аавтайгаа мал маллаж байсан юм. Аавыг нь гэдэг хүн байсан юм. Ээж нь *******ыг бага байхад нас барж байсан, 1988 оны хавьцаа байхаа хүнтэй сууж байсныг мэдэх юм байна. ******* нь 1993 он хүртэл хувьчлал болтол мал малласан юм. Би мөн сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд аймгийн төвд худалдааны ТМС төгсөөд тэрнээс хойш ******* суманд сургуулийн тогоочоор олон жил ажилласан юм гэж мэдүүлсэн,

Гэрч Г.******* ******* бид хоёр нэг төгсөлтийнх, бид сумын сургуулийн 8-р ангийг 1983 онд төгсөцгөөсөн юм. ******* нь сургуулиа төгсөөд ээж нь нас барчихсан аавтайгаа мал маллаж байсан юм. Аавыг нь гэдэг хүн байсан юм. ******* 1993 он хүртэл хувьчлал болтол мал малласан юм. Би сургуулиа төгсөөд аймгийн төв орж ирээд 9,10-р ангид сурчихаад цэрэгт явсан цэргээс ирээд аймгийн төвд ХБТрестэд ажиллаж байгаад хувьчлал болоход хөдөө гарч мал малласан юм. Би хэдийгээр аймгийн төвд ажиллаж байсан ч гэсэн нутагтаа байнга очино бас нэг анги төгсөлт гээд *******той болон ангийнхантайгаа байнга уулздаг байсан болохоор энэ хүнийг сайн мэддэг юм гэж мэдүүлсэн байна.

Хүсэлт гаргагч Ч.*******ийн нэрээр архивын лавлагаа гарч ирээгүй хэдий ч тэрээр сумын сургуулийг төгсч илгээлтээрмал дээр гарч эцэг *******ын хамт мал маллаж байсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд болон Архивынлавлагаагаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1983 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1992 оны 12-р сарын 31-ний өдрийгдуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ