Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 065

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Би 1962.06.20-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн. 54 настай, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би бага насаа Отгон суманд өнгөрүүлж, 16 наснаасаа буюу 1978 оны 06-р сараас эхлэн Отгон сумын бригадад аав Ц.*******, ээж Б.******* нарын хамт мал маллаж байсан. Ийнхүү мал маллаж байгаад 1979.09.01-ний өдөр Завхан дахь Барилгын Техник мэргэжлийн сургуульд элсэн орж суралцаад 1981.6.30-ны өдөр төгссөн. Ингээд сургуулиа төгсөөд 1981.07.01-ний өдөр Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар ажилд орсон. Ийнхүү тус байгууллагад ажиллаж байгаад 1982.09.15-ны өдөр биеийн эрүүл мэндийн байдлаасаа болж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дараагаас буюу 1982.09.17-ны өдрөөс эхлэн Отгон сумын нэгдлийн бригадад мал малласан. Тус бригадад 1986 он хүртэл мал маллаж байгаад 1986.03.28-ны өдөр Завхан аймгийн ХБУГ-ын барилгын байнгын бригадад нормчноор ажилд ороод, 1988.12.28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөөд 1988.12.28-ны өдрөөс 1989.10.27-ны хооронд Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байгаад 1989.10.27-ны өдөр Завхан аймгийн Оч хоршоонд нормчноор ажилд орсон. Ийнхүү тус хоршоонд нормчноор ажиллаж байгаад 1991.12.20-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 1978 оны 01-р сараас 1979.09.01-ний хооронд Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1981.07.01-ний өдрөөс 1982.09.15-ны өдөр хүртэл Техник туслалцааны барилга трестэд, 1982.09.15-ны өдрөөс 1986.03.28-ны өдөр хүртэл Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1986.03.28-ны өдрөөс 1988.12.28-ны хооронд ХБУГ-ын барилгын бригадад нормчноор, 1989.10.27-ны өдрөөс 1991.12.20-ны өдөр хүртэл Оч хоршоонд нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1978 оны 06-р сараас 1979.09.01-ний хооронд Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаа, 1981.07.01-ний өдрөөс 1982.09.15-ны өдөр хүртэл Техник туслалцааны барилга трестэд нормчноор ажиллаж байснаа, 1982.09.15-ны өдрөөс 1986.03.28-ны өдөр хүртэл Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаа, 1986.03.28-ны өдрөөс 1988.12.28- хүртэл ХБУГ-ын барилгын бригадад нормчноор ажиллаж байснаа, 1988.12.28-ны өдрөөс 1989.10.27-ны хооронд Отгон сумын  нэгдлийн бригадад мал маллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1962 оны 06-р сарын 20-ны өдөр төрсөн болох нь түүний цахим үнэмлэхээр тогтоогдож байна. Иймд түүнийг 1978 оны 06-р сарын 20-нд 16 нас хүрч хөдөлмөрлөх эрх үүссэн гэж үзэхээр байна.

Завхан аймгийн Архивын тасгийн 2015 оны 04-р сарын 15-ны өдрийн А/315 тоот лавлагаанд Б.******* нь 1978-1987 онд Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс, жилийн эцсийн гүйлгээ балансад эцэг ******* нэрээр тусгагдсан хөлсийг он тус бүрээр жагсаавал: 1979 онд 1431,64 төг, 1984 онд 1040,0 төг, 5-12 сар, 1986 онд 1124,03 төг, 1-12 сар, 1987 онд 217,40 төг гэжээ. Жич: бригадын 1978, 1980, 1983, 1985 оны баританд холбогдох баримт олдохгүй, 1981-1982 оны баримт шилжигдэн ирээгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч Б.*******ын нэрээр архивын лавлагаа гарч ирээгүй хэдий ч тэрээр 1978- 1979 онуудад, 1982- 1986 онуудад, 1988.12.28-ны өдрөөс 1989.10.27-ны өдөр хүртэл эцэг эхийн хамт нэгдлийн мал маллаж байсан болох нь гэрч Г.*******ын мэдүүлэгболон архивын лавлагаагаар  тогтоогдож байна.

Б.*******ын ажиллаж байсан зарим жилүүд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1981 оны 06-р сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон түүний ажиллаж байсан байдлуудын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийгүндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Түүний 1981 оны 06-р сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1981.07.01-нээс Завхан техник туслалцааны барилга трестэд шавар будагчнаар авч ажиллуулав гэсэн

04-рт 1982.09.15-ны өдрөөс биеийн эрүүл мэндийн байдлаас болж шавар будагчны ажлаас чөлөөлөв гэсэн,

05-рт 1986.03.28-ны өдрөөс Завхан аймгийн ХБУГ-ын барилгын байнгын бригадад нормчноор авч ажиллуулав гэсэн,

06-рт 1988.12.28-ны өдрөөс өөр газар шилжиж ажиллах болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.

Иймд түүнийг 1978 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор, 1982 оны 09-р сарын 15-ны өдрөөс 1986 оны 03-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1986 оны 03-р сарын 28-ны өдрөөс 1988 оны 12-р сарын 28-ний өдөр хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилгын бригадад нормчноор ажиллаж байснаар, 1988 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1989 оны 10-р сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар тус тус тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан нь гэрч Г.*******, С.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан******* овгийн *******ийн *******ыг 1978 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1979 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 09-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор, 1982 оны 09-р сарын 15-ны өдрөөс 1986 оны 03-р сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар, 1986 оны 03-р сарын 28-ны өдрөөс 1988 оны 12-р сарын 28-ний өдөр хүртэл Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барилгын бригадад нормчноор ажиллаж байснаар, 1988 оны 12-р сарын 28-ны өдрөөс 1989 оны 10-р сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Завханаймгийн Отгон сумын нэгдлийн бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ