| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2015/00459/И |
| Дугаар | 066 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 066
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ын нэхэмжлэлтэй ******* харьяа Завхан аймаг дахь ******* холбогдох 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрболон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын багийн иргэн овогт ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс ******* харьяа Завхан аймаг дахь ******* албан тушаалын ажилд томилогдсон. Ингээд ажиллаж байгаад ******* тоот тушаалын үндэслэлээр 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс сургалтын менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэтэл тус Т. нь 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Мэргэжлийн болон техникийн боловсрлын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, ******* төрийн нарийн бичгийн дарга С.гийн ирүүлсэн тушаал хэрэгжүүлэх чиглэлийн дагуу тантай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.
Монгол Улсын ******* 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 3/2430 тоот албан бичигт Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллахдаа дараах чиглэлийг анхаарна уу.
1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг захиргаа аж ахуйн болон сургалтын гэсэн 2 албатай болгож, сургалтын албыг менежер, захиргаа, аж ахуйн албыг захиргаа хүний нөөцийн албаны менежер тус тус удирдахаар тооцсон тул тухайн албыг /хуучин/ удирдаж байсан дарга, захиргаа, аж ахуйн албаны даргыг мөнхүү албадын менежерээр ажиллуулахаар зохион байгуулалт хийх,
2. Дээр дурьдсан зохион байгуулалт хийгдэхтэй уялдуулан танхимийн эрхлэгч, сургалтын менежер нарыг арга зүйч болон бусад сургалтын албанд тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийх гэж чиглэл өгсөн байдаг.
Миний хувьд дугаар мэдэгдлийг хүлээн аваад өмнө эрхэлж байсан албан тушаал буюу........албан тушаалд ажиллана гэж ойлгож байсан. Гэтэл захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т. нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ******* дугаар тушаалд байгууллага хамт олны нэр төрд харшлах сөрөг үйл ажиллагааг зохион байгуулж, албан тушаал эрх мэдлээ хувийн зорилгод ашигласан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн байна.
Би өмнө нь сахилгын болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргаж байгаагүй тул намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй юм. Иймд 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог батлах тухай А/126 дугаар тушаалын дагуу зохих албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү хэмээн танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 онд байхад ******* сайдын тушаалдаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Бид нар 2 жил гаран хамт ажилласан. Засгийн газар өөрчлөгдсөнөөр гэдэг сайд ирсэн. Тухайн сайд ирж намайг ажлаас халаад гэдэг хүнийг сургуулийн захирлаар томилсон. Тэр үеэс л өнөөдрийн яригдаад байгаа асуудал өрнөсөн. Би өнөөдрийн шүүх хуралдаанд бүх асуудлыг дэлгэрэнгүй ярихыг хүсч байна. *******ыг сургалтын албан тушаалд томилсон юм байна лээ. Дараа нь захирал солигдож намайг захирал болоход ******* албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд багш ажилчдыг уруу татаж, турхирч хамт олноос гарын үсэг цуглуулсан баримт үйлдсэн. Энэ ажлыг ******* өөрөө зохион байгуулсан гэдгийг тухайн гарын үсгээ зурсан багш, ажилчид нотолж байгаа. 2 хуудас бүхий цаасан дээр багш ажилчидаар гарын үсэг зуруулж авчихаад өөрөө дараа нь түүнийгээ 6 хуудас болгож өөрчлөөд Хөдөлмөрийн яам, аймгийн газар, газар өгсөн байсан. Би аймгийн байгууллага, байгууллага, аймгийн зөвлөл, газруудад шалгуулсан. Энэ шалгалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэхээр, ямар нэгэн нотцой зөрчил байхгүй гэж дүгнэсэн. ******* сая ярьж байна. 3 багш нийлээд хичээл заасан байхад надад ганцхан арга хэмжээ авсан гэж ярьлаа. Сургуулийн өмч хөрөнгийг дур мэдэн ашиглаж, хэнд ч хэлэлгүйгээр сургалт явуулсан байсан учраас би *******т арга хэмжээ авсан. ******* ер нь архи уудаг. Болж л өгвөл архи уучихдэг хүн юм. Мөс ачих үед жолоочийн буруугаас болж би хариуцлага хүлээсэн гэж ярьж байна. Гэтэл тухайн мөс ачих үед ******* архи уусан байсан. Манай сургууль шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэсний дараа хэсэг нөхдүүд сургууль дээр ирж шөнөжин архидсан байсан. Тэр нь маргааш өглөө нь сургууль дээр ирэхэд нотлох баримтууд нь үлдсэн байсан. Гадаа хайсан дотор бөөлжсөн, сургуулийн коридор дотор бөөлжсөн, Соёлын танхимд юу болсон юм гэмээр байдалтай байсан. Тиймээс би ажилчидаа дуудан уурлаж загнасан. 48 хүний гарын үсэг цуглуулж зурсан цаасан дээрх олон үгнүүд нь намайг гүтгэсэн байсан. Би тэрийг нь хүн бүрээс асууж нотлуулахаар хүсэлт гаргасан. Шүүхийн зүгээс зарим хүсэлтийг хангасан. Заримыг нь хангаагүй. 44 заалт бүхий 40 хүний гарын үсэгтэй бичигт олон гүтгэлэг байгаа. Хамгийн энгийн 1 жишээг хэлье. Манай номын санчаар ажиллаж байсан гэдэг хүнийг би ажилд нь авсан. ажлаас халсан байхад намайг тэр хүнийг ажлаас халахдаа тэтгэмж өгсөн байна гэж бичсэн байсан. Энэ бол гүтгэлэг. Мөн намайг ямар нэгэн ажил хийх ёс зүйгүй хүн гэж бичсэн байсан. Би тэр талаар нотлуулмаар байна. Ер нь би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодож байгаа. Манай сургуулийн чанарын хяналтын ажилтан ******* гэж хүн байдаг. *******, ******* нар хамт олны хурал дээр пресентаци тавьчихсан. Хүн бүрт нэр хоч өгчихсөн. Бидний нотолсон нотолгоо энэ байна гэж байгаа үйлдлүүд нь хамт олныг хагалган бутаргасан, хамт олны нэр төрд нөлөөлсөн үйлдэл байсан учраас би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох заалтуудыг баримталж тушаал гаргасан. Энэ үйл явдалтай зэрэгцээд манай сургууль дээр ******* сайдан 126 дугаар тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт хийх болсон. Түүнээс өмнө манай сургууль Сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах алба, аж ахуйн гэсэн 3 албатай байсан. Энэ 126 дугаар тушаалаар сургалтын алба, түншлэл олон нийттэй харилцах албыг нийлүүлж сургалтын алба болгоод менежер удирдахаар шийдвэрлэсэн юм. гэдэг хүн тухайн үед ар ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтоор бол ажил түншлэл олон нийттэй харилцах албаны ажлаас хасагдаагүй байдлаар заагдсан байсан. Тиймээс би энэ ажлыг хийх ёстой гэж үзэж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүгчийн захирамжаар ажилд нь томилсон гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би баруун бүсийн арга зүйн төвд арга зүйчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд захирал намайг даргаар ажиллах уу гэсэн санал тавьсан. Тухайн үед даргаар ажиллаж байсан гэдэг хүнийг бүсийн арга зүйн төвд ажиллуулахаар болсон гэсэн. Тэгээд ажиллаж байх хугацаанд бүтэц орон тооны өөрчлөлт гаргаж менежер, аж ахуйн албаны менежер гэсэн нэртэй болсон. Тэр бүтэц орон тооны өөрчлөлтөөр эгчийн олон нийттэй харилцах албаны дарга гэсэн орон тоо татан буугдаж хасагдсан байсан. Тэгээд байж байтал гэдэг хүн манай сургуулийн захирлаар ирсэн. Тэгээд намайг 11 сард ажлаас халсан. гэдэг хүн олон нийттэй харилцах албаны даргын ажлаас халагдахдаа даргын ажилд тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тэгэхэд би гуравдагч этгээдийн хувьд миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа анхаарч үзэлгүй талууд эвлэрсэн гэсэн шалтгаанаар шүүгчийн захирамж гарсан. Тиймээс намайг ажлаас чөлөөлсөн. Дээрх үндэслэлүүдээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******ыг 2016 оны 11 сарын 27-ны өдөр тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5, мөн хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл 2015 оны 10 сарын 06-ны өдөр тоот мэдэгдэл өгсөн байдаг. Тухайн мэдэгдэлдээ таныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар буюу орон тооны цомхотголоор ажлаас халах гэж байна хэмээн мэдэгдэл өгсөн байдаг. Тэгэхээр энэ нь анхнаасаа ажлаас халахаар төлөвлөгдсөн байсан асуудал байна гэж үзэж байгаа. Ямар үндэслэлээр ажлаас халахаа сайн мэдэхгүй яваад байсан юм бол уу гэж бодмоор зүйл анзаарагдсан. Иймд Б.*******ыг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагаар нь зохих санд нь төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд одоогоор өөр орон тоо байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ийн тухайд өөр албан тушаал буюу нийгмийн түншлэл олон нийттэй харилцах албыг даргалж байсан. Тухайн алба нь бүтэц орон тооны өөрчлөлтөөр байхгүй болсон. Гэхдээ энэ ажлыг хариуцсан ажилтны орон тоо сургалтын албанд байсан. Гэтэл шүүхээс менежер гэдэг албан тушаалд тогтоосон байсан. Миний зүгээс энэ асуудалд эргэлздэг. Хуучин орон тоон дээрээ ажилаад явж басан бол өнөөдөр эрх ашиг нь хөндөгдөж ийм асуудал яригдахгүй байсан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: 2015 оны 08 сард манай сургуулийн бүтэц орон тоог баталсан. Энэ бүтэц орон тоог баталсан тушаал шийдвэр дээр олон нийттэй харилцах албыг татан буугдсан гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа. Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах алба нь зах зээлийн нийгмийн харилцаанд ажил олгогчийн эрэлт хэрэгцээг хангасан тэдний хүсэл зорилгод нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд ажил олгогчтой зайлшгүй хамтарч ажиллах ач холбогдолтой, 5 хүний бүрэлдэхүүнтэй алба байсан. Үйл ажиллагаа, орон тоо нь хэвээр сургалтын албатай нэгтгэгдсэн юм. Тухайн үед сургуулийн захирал байсан гэдэг хүн намайг ажлаас халахгүйгээр ямар нэгэн орон тоо дээр ажил олгосон бол би өнөөдөр ингээд сууж байхгүй байх байсан. Миний 20 гаран жил энэ сургуулийн төлөө ажиллаж байсан хүч хөдөлмөрийг үнэлэхгүйгээр орон тоо байхгүй болсон гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн учраас би эрх ашгаа хамгаалуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Сургалтын албаны ажилд томилуулахаар нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь хийж гүйцэтгэх ёстой албан үүргийн 60 хувь нь миний өмнө нь хийж байсан ажиллаж байхдаа хийж гүйцэтгэж байсан ажил байсан. Ийм учраас би энэ албан тушаалд томилогдох эрхтэй гэж үзсэн. Мөн ******* нь тухайн үед ажилтай байсан. Яг үнэндээ , гэдэг 2 хүний хэн нь энэ албан тушаалд томилогдох вэ гэдэг асуудал яригдаж сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр энэ албан тушаалд томилсон. Хэрвээ залгамж халаа гэж байдаг бол түүнийхээ дагуу би өөрийгөө энэ албан тушаалд байх ёстой юм байна гэж үзэж энэ албан тушаалд томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. *******ыг ажилд авсан тушаал, намайг ажлаас чөлөөлсөн тушаал хэр хууль зүйн үндэслэлтэй юм бэ? гэдгийг анхаарах хэрэгтэй. захирал 8 сарын 21-ний өдөр өөрөө ажлаач чөлөөлөгдсөн. Тэр талаарх баримтуудыг нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажлын байран дээр байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу. ******* менежер хийх хугацаандаа огт ажил хийгээгүй , , зэрэг хүмүүсийг нэр хүндэд нь халдсан бичиг тоот үйлдэж хамт олныг хагалгаж бутаргасан. Хүмүүсээс гарын үсэг цуглуулж тэр бичгээ олон байгууллага руу хувилж олшруулж явуулж байгууллагын нэр хүндийг унагасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр ажиллаж байгаа ******* гэдэг хүнтэй хамтарч эдгээр ажлыг хийсэн. *******ын энэ асуудлыг шийдвэрлэхэд миний эрх ашиг хөндөгдөж байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний энэ сургуульд 20 гаран жил ажилласан хөдөлмөрийн үнэлэхгүй хүний ажил луйвардаад авчихсан мэтээр ярьж, ойлгуулж миний нэр хүндэд халдаж байгаад харамсалтай байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаж шийдвэр гаргасан. Ингэж шийдэхдээ анхан шатны шүүх гуравдагч этгээдийг шүүх үл хайхрах байдлаар шүүх хуралдаанд оролцуулаагүй. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан. *******ын өгч байгаа тайлбараас харахад өөр албан тушаалд ажиллах хүсэл зориг байгаа нь харагдаж байна. Энэ нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзаж үзэх байх. Хариуцагч байгууллагын төлөөлөгч сая хэлсэн тайлбартаа ийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм гэсэн тайлбар хэлж байна. Энэ асуудлыг тухайн үед зохицуулах боломж байсан гэж талуудын хэн аль нь хэлж байна. Гуравдагч этгээдийн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нилээд үндэслэл бүхий тайлбар хэлж байна гэж бодож байна. Хавтаст хэрэгт байгаа гуравдагч этгээдтэй холбоотой баримтуудыг үнэлж байж энэ асуудлыг шийдэх байх гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Завхан аймаг дахь нь бүтэц орон тоо, дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан тус сургуулийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тушаалаар бүсийн арга зүйн төвд арга зүйч-ээр ажиллаж байсан Б.*******ыг менежерээр, даргаар ажиллаж байсан Ж.ийг бүсийн арга зүйн төвд сургалтын хөтөлбөр хариуцсан арга зүйчээр 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн томилж нэхэмжлэгч Б.*******тай хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хугацаагүй байгуулжээ.
******* харьяа Завхан аймаг дахь ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.ын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Б.*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай захирамж, Хөдөлмөрийн хамт олны дотоод журмын 10.5.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-ын /ё/ заалтыг тус тус удирдлага болгон уг ажлаас чөлөөлсөн байгаа боловч түүнийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан хамт олны нэр төрөд харшлах зөрчил гаргасан, хамт олныг хагарган бутаргасан гэсэн үндэслэлийг заасан байна.
Нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл болон удирдлага болгосон дээрх эрхийн акт, хуулийн зүйл ангийг нэг бүрчлэн авч үзвэл:
Мөн ажлаас буруу халагдсан гуравдагч этгээд Н.ийг урьдах ажилд нь эргүүлэн авсан учир *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх ч үндэслэлгүй байна. Учир нь *******ыг ийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар менежерээр томилсон бөгөөд мөн өдрийн дугаар тушаалаар Н.ийг Нийгмийн түншлэл олон нийттэй харилцах албаны даргын ажлаас чөлөөлсөн нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдож байгаа бөгөөд Н. урьд нь менежер гэсэн ажлыг эрхэлж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Б.******* нь менежер гэсэн байнгын ажлын байранд хугацаагүй гэрээг байгуулсан бөгөөд түүнтэй байгуулсан гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтаар дуусгавар болох үндэслэлгүй байна.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна. ******* харьяа Завхан аймаг дахь ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.ын 2013 оны 04-р сарын 15-ны өдрийн 31 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.*******т сахилгын шийтгэл ногдуулж байсан байна. Энэ талаар тухайн үед талууд маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсанаас хойш нэг жил өнгөрсөн байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч байгууллага нь Б.*******ыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болон байгууллага хамт олны нэр төрд харшлах зөрчил гаргах, хамт олныг хагалган бутаргах сөрөг явуулга явуулж байсан гэдэг талаар гэрчүүд асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, зарим гэрчүүд нь тухайн үед захирал байсан Т.тай нэг ашиг сонирхол бүхий этгээд учир гэрчүүдийн мэдүүлгүүд үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр Б.*******ыг дээрх үйлдэл хийснийг хангалттай нотлохгүй байна.
******* харьяа Завхан аймаг дахь ийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаал нь хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр ноцтой зөрчисөн гэж үзэж дуусгавар болгосан байх ба гуравдагч этгээдийн гаргаад байгаа шаардлага буюу бүтэц орон тоог хассан, ажилтны орон тоог цөөрүүлсэн тухай тусгагдаагүй байна.
Мөн ******* харьяа Завхан аймаг дахь ийн захирлын 2015 оны 12-р сарын 07-ны өдрийн тоот тэмдэг болон арга зүйчийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай албан мэдэгдэл, мөн 2015 оны 10-р сарын 06-ны өдрийн тоот бүтэц орон тоог батлагдсаны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухаймэдэгдэл, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06-р сарын 29-ний өдрийн А/126 тоот мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай тушаал зэрэг байсан ба энэ нь Б.*******ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Б.*******ыг ******* харьяа Завхан аймаг дахь ийн орон тоонд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгох нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. нь Завхан аймаг дахь ******* Нийгмийн ар ажиллаж байсан болох нь түүний 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн нийгмийн даатгалын дугаартай дэвтрийн бичилтээр тогтоогдож байна.
Хэдийгээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэх боловч Б.*******ыг алжаас халсан явдал нь тухайн байгууллагын буруутай үйлдэл байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг халсан явдал нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан учраас ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрч байна гэж мэдүүлж энэ талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ноос шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцоход 11-р сард ажлын 1 хоног, 12-р сард ажлын 22 хоног, 2016 оны 1 сард ажлын 18 хоног, 2 сард ажлын 21 хоног, 3 сард ажлын 22 хоног, 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын 22 хоног, 6 сард ажлын 21 хоног, 7 сард ажлын 15 хоног, 8 сард ажлын 23 хоног, 9 сард ажлын 22 хоног, 10 сард ажлын 21 хоног, 11 сард ажлын 22 хоног, 12 сард ажлын 20 хоног, 2017 оны 1 сард ажлын 22 хоног, 2 сард ажлын 4 хоног нийт ажлын 296 өдрийн олговрыг тооцож олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2015 оны 9 сард 960929 төгрөг, 10 сард 960929 төгрөг, 11 сард 692526 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын 000252326 дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 2614384 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож ажилгүй байсан нийт хугацаа болох 296 хоногоор тооцон /2614384 төгрөг : 3 сар = 871461 төгрөг : 22.2 хоног = 39255 төгрөг х 296 хоног/ нийт 11,619,480 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 11,619,480 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч байгууллагаас 200,862 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдєлмєрийн тухай хуулийн дугаар зїйлийн .1.2 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ын *******ыг ******* харьяа Завхан аймаг дахь ийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 11,619,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 11.619.480 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг ******* харьяа Завхан аймаг дахь ******* үүрэг болгосугай.
4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 200,862 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ