Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 067

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 28000 /хорин найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2017 оны 01-р сарын 19-нд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* тоот шийтгэврээр 10 хоногоор баривчлагдаад баривчлах байрны шууд зардал 28000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Б.*******ээр 28000 төгрөгийн шууд зардлыг төлүүлж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баривчлах байрны 10 хоногийн зардал 28000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 03-ны өдөр төлнө гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 28000 төгрөгийг бүхэлд нь төлсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлага 28000 /хорин найман мянга/ төгрөгийг хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэдзааснаар хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ