| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Батзориг |
| Хэргийн индекс | 148/2017/0168/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 83
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгч Д.Сэлэнгэ
Түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Ц.Ариунболд
Шүүгдэгч Б.Төрмөнх
Түүний өмгөөлөгч А.Отгонбаяр, А.Мөнхбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.Төрмөнхийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүгдэгч Д.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, Ц.Өлзийбаяр нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000241 дугаартай, 148/2017/0168/Э индекстэй 4 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, хүргэн ах, эгч дүү хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо өлгий 112 тоот цахим үнэмлэхний хаягтай, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 21дүгээр байр 54 тоотод түр оршин суух хаягтай, “Агрокорп” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ /РД: ГН79091808/
2.Монгол улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 20-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 396 байр 29 тоотод оршин суух, хувираа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 03 дугаар сарын 05- ны өдөр, Багануур, Багахангай дүүргийн шүүхийн 27 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсч харгалзаж байсан, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх /РД: УГ76042013/
3.Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо 5 дугаар хороолол Сөүл гудамж 31 дүгээр байр 66 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар районы Ардын шүүхийн 283 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн “а”-д зааснаар 6 сар хорих ял шийтгэгдэж, 1984 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 205 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хэсгийн Ардын шүүхийн 12 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.3, 153.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 11 хоногийг тэнсэн сулласан, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт /РД: ХИ-66072471/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ нь Б.Төрмөнхтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.75 га талбайд 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 24.153.162 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх нь Д.Сэлэнгэтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.75 га талбайд 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 24.153.162 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.23 га талбайд 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 47.682.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх Д.Сэлэнгэ, Ч.Эрдэнэцогт, Б.Төрмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 159 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан “Хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэд 01 жил 02 сарын хорих ял, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнхөд 01 жилийн хорих ял, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогтод 01 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Сэлэнгэд оногдуулсан 01 жил 02 сарын, Б.Төрмөнхөд оногдуулсан 01 жилийн, Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоног, Б.Төрмөнхийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ч.Эрдэнэцогт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдан,
-Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдан,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогтоос 17.682.400 төгрөгийг, ялтан Д.Сэлэнгээс 12.076.581 төгрөг, Б.Төрмөнхөөс 12.076.581 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ялтан Д.Сэлэнгээс 1.100.000 төгрөг, Б.Төрмөнхөөс 1.100.000 төгрөг, Ч.Эрдэнэцогтоос 1.100.000 төгрөг гаргуулан Тост элс ХХК-д олгож,
-Энэ гэмт хэргийн улмаас битүүмжпэн ирүүлсэн “Хьюндэй 450 LC-7, Кат 320 LС, 345 LС” загварын эксковаторуудыг битүүмжлэлээс чөлөөлж, 44-88 УНС улсын дугаартай “Жийп Вранглер” машиныг битүүмжлэлээс чөлөөлж “Хүрэл төр” ХХК-д олгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
-Ялтан Ч.Эрдэнэцогтод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Төрмөнхийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралддаанд гаргасан тайлбартаа:
“...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Төрмөнхийн өмгөөлөгч А.Отгонбаяр би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх, Ч.Эрдэнэцогт нарыг 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан... Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнээд Ч.Эрдэнэцогт, Д.Сэлэнгэ нарын үйлдэл, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгсөн атлаа Б.Төрмөнхийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлсэн зэрэг байдалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийтгэх тогтоол өрөөсгөл, үндэслэлгүйгээр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр адил үйлдэлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн ижил нөхцөл байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан ижил ял шийтгэлийг оногдуулаагүйд гомдолтой байна.
2. Шүүгдэгч Б.Төрмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон ял шийтгэл хэлэлцэх шүүх хуралдааны бүхий л цаг хугацаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээс тогтоосон хувь хэмжээнд, шүүхээс тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан нь торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 5.400 нэгжээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн санал оруулснаар давхар батлагдсаар байхад түүнд хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3. Шүүгдэгч Б.Төрмөнх, Д.Сэлэнгэ нарыг Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол урчуулсан гэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байдаг юм. Анхан шатны шүүхээс Б.Төрмөнх Д.Сэлэнгэ нарын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг хүн тус бүрээр 12.076.581 төгрөгөөр тогтоосон. Дээрх хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар “үлэмж” хэмжээний хохиролд хамаарч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж тэдэнд ашигтай нөхцлөөр шийдэх боломжтой байсан гэж үзэж байна.
4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар "Агрокорп” ХХК-нд 2015 онд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчны улсын байцаагчийн шийтгэвэрээр 5.760.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар тодорхой баримтууд байсаар атал уг торгуулийн шийтгэвэрийг хүчингүй болголгүйгээр тухайн үйлдэлд нь давхар Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Төрмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Шүүгдэгч Б.Төрмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор бага хэмжээний хөрс хуулалт хийж байтал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж 1 жилийн хорих ял авсан билээ. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Миний бие насанд хүрээгүй 3 хүүхэдтэй бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа тул ялыг маань хөнгөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Сэлэнгэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өндөр настай ээж болон хүүгийн хамт амьдардаг. Тэд нарыгаа асран хамгаалах үүрэг хүлээсэн. Энэ байдлыг харгалзаад цагаатгах буюу тэнсэн харгалзаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Төрмөнхийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл гэмт хэргийн улмаас оногдуулах ял хариуцлагын асуудлыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүнд дурдъя. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож зохих ял хариуцлагыг оногдуулсан. 2 дугаар хавтаст хэргийн 156-157 дугаар хуудсанд байгаа хамтран ажиллах гэрээ байгаа бөгөөд уг гэрээг А тал нь Агроко ХХК Д.Сэлэнгэ Б тал нь иргэн Б.Төрмөнх нарын хооронд байгуулагдсан. Уг гэрээгээр А тал нь хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн асуудалгүй эрх зүйн орчинг саадгүй бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Мөн А тал үүргээ биелүүлээгүйн улмаас үйл ажиллагаа саатсан гэрээнд дурдсан ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Б талаас гаргасан хөрөнгө оруулалтын зардлыг үл маргах журмаар нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр Б.Төрмөнхийн хувьд хайгуулын лицензтэй юм байна гэж бүрэн ойлгосон байсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.Төрмөнх 1 гр алт ашиглаж олборлосон гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй. Энэ утгаараа хууль хэрэглээний хувьд Б.Төрмөнхийг гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байсан боловч уг газар нь тусгай зөвшөөрөлд багтсан газар биш байсан. Тэгэхээр тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч Д.Сэлэнгээгийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Ц.Ариунболд нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгч Ц.Өлзийбаяр миний бие төлөөлж ярина. Миний бие шүүгдэгч Д.Сэлэнгэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой байна гэж анхан шатны шүүх хурал дээр өмгөөллийн санал дүгнэлтээ хэлсэн. Гэтэл миний бие энэ санал дүгнэлтийг гаргаагүй мэтээр шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлсөн баримтаа хурлын өмнө гаргаж өглөө. Түүнчлэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөндлөнгийн шахалт дарамтанд автаж гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаж Д.Сэлэнгэд оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
Ч.Эрдэнэцогтын хувьд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө төлбөрөө зохих хэмжээгээр төлсөн байсан ба үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан. Д.Сэлэнгэ Б.Төрмөнх болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргаж байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирлоо нөхөн төлөөгүй байсан. Д.Сэлэнгээгийн хувьд цагаатгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал харагдахгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу гарсан гэж үзэж байна гэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ нь Б.Төрмөнхтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.75 га талбайд 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 24.153.162 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх нь Д.Сэлэнгэтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.75 га талбайд 2016 оны 07 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 24.153.162 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Нуурын тагт гэх газарт 1.23 га талбайд 2015 оны 08 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчин түүний баялагт 47.682.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх, Ч.Эрдэнэцогт нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 159 дугаартай шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан “Хууль бусаар ашигт малтмал, хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэд 01 жил 02 сарын хорих ял, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнхөд 01 жилийн хорих ял, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогтод 01 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Сэлэнгэд оногдуулсан 01 жил 02 сарын, Б.Төрмөнхөд оногдуулсан 01 жилийн, Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Сэлэнгийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 14 хоног, Б.Төрмөнхийн цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Ч.Эрдэнэцогт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдан,
…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан Ч.Эрдэнэцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,
… Ч.Эрдэнэцогтод урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтан Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж буй тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх үндэслэлээр давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзэхэд:
Шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх, Ч.Эрдэнэцогт нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нарыг хохирлоо нөхөн төлөөгүй, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар нь давж заалдсан гомдол гаргахдаа өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон ашигт малтмал олборлосон тухайн газар нөхөн сэргээлт хийсэн тухай Хүдэр сумын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга бүхий албан бичиг, Хүдэр сумын Засаг даргын зүгээс ирүүлсэн “Б.Төрмөнх нь 12,076,000 төгрөгний хохирлыг төрийн санд тушаасан тухай” 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 1/255 тоот албан бичиг, шүүгдэгч Д.Сэлэнгийн зүгээс 12,076,581 төгрөгийн хохиролд 81-54 УНУ улсын дугаартай “BENZ ML320” автомашиныг тооцон өгч хохиролгүй болсон тухай шүүгдэгчийн өмгөөлөгч, Хүдэр сумын Засаг дарга болон хохирогч нарын гарын үсэг, тамга бүхий бичгийн баримтыг гомдлын хамт ирүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөнөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Сэлэнгэ. Б.Төрмөнх нарт оногдуулсан хорих ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Эрдэнэцогтод Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 тоот шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн
2 дугаар заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Дамдинсүрэнгийн Сэлэнгэ, Баяууд овогт Буянжаргалын Төрмөнх, Тарина овогт Чойжиндашийн Эрдэнэцогт нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
9 дүгээр заалтыг:
“9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх, Ч.Эрдэнэцогт нарыг нэгдсэн бүртгэлд бүртгэж хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,
10 дугаар заалтыг:
“10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх, Ч.Эрдэнэцогт нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нар нь 12,076,581 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурьдсугай.
3. Шүүгдэгч Д.Сэлэнгэ, Б.Төрмөнх нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ