Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 123/ШШ2018/0014

    Зуунмод сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошеа эко энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн захирал Б.Дэмбэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Туяа, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Аззаяа, Б.Тэмүүлэн, гуравдагч этгээд “Мошеа эко энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаатар, Иргэний нисэхий ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Ц.Ган-эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Батномин нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Дэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн захирал Б.Дэмбэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Д.Туяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга нь манай компанийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эзэмшиж эхэлсэн 400 га газартай давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газар, Иргэний нисэхийн ерөнхий газраас “Мошеа эко инержи” ХХК-нд 100 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн. Мөн “Жуулчин монгол наадам” ХХК-нд ийм шийдвэр гаргах болсоныг мэдэгдээгүй. Манай санал, тайлбар өгөх эрхийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн учир “Жуулчинмонгол наадам" ХХК-ийн эзэмшиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газартай давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газар эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамж, Иргэний нисэхийн ерөнхий газраас "Мошеа эко энержи" ХХК-д 100 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч одоо "Жуулчин монгол наадам" ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох"-оор хуульчилсан. Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн "Мошеа эко энержи" ХХК-д холбогдох хэсэг нь тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар "бусад байдлаар хэрэгжсэн" байна. Тодруулбал, манай компанийн эзэмшил газартай давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт олгосон 1200 га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Уг тусгай хэрэгцээний газарт Олон Улсын нисэх буудлын зориулалтаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Мошеа эко энержи" ХХК үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд маргаан бүхий эдгээр актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй болсон үр дагавар үүсч, улмаар маргаан бүхий захиргааны акт нь бусад байдлаар хэрэгжсэн гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн. Нэхэмжлэгч нь нэгэнт хэрэгжсэн захиргааны актыг хүчингүй болгуулснаар эрх сэргээгдэхгүй гэж үзэж байгаа бөгөөд дараахь байдлаар нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа тул маргаан бүхий акт болох Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошеа эко энержи" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүуль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлд газрын харилцааны талаар Засгийн газрын бүрэн эрхийг тогтоож өгсний дотор мөн зүйлийн 18.1.2-т " энэ хуулийн 16.1.5, 16.1.6. 16.1.7, 16.1.8. 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх", 8.1.3-т “улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох" гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана" заасан байна. Хуулийн дээрх заалтын дагуу Засгийн газрын шийдвэрээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд газрыг нөхөн олговортойгоор өөр газраар солих, эргүүлэн авах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд манай компанийн эзэмшил газрыг тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөн олговор олгохгүй байгаа учраас нөхөн олговор гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Энэхүү захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа "Жуулчин монгол наадам " ХХК-ийн эзэмшил гэх 400 га газрын 200 га нь Иргэнии нисэхийн ерөнхий газрын эзэмшилтэй давхцалтай тул уг газарт нөхөн олговор авах талаар шаардах эрхгүй гэх агуулгатай тайлбарыг гаргаж ирсэн. Иймд энэхүү газрыг давхцуулан олгосон шийдвэрийг хууль бус байсан эсэхийг шалган тогтоолгосноор нэхэмжлэгч нь нөхөн олговорыг 400 га, эсхүл 200 га газар олгох эсэх асуудал шийдвэрлэгдэх үндэслэл болох юм. Ийнхүү 400 га газрыг эзэмшдэг болохоо, уг эзэмшил газрын 200 га газрыг Иргэний нисэхийн Ерөнхий газарт хууль бусаар давхцуулан олгосон болохыг тогтоолгох хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээд байна. Бид цаашид энэ газрыг хадгалах гэсэн юм биш. Нэгэнт Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан тул зөвхөн нөхөн олговроо 400 га-аар авах гэсэн юм. Засгийн газраас нөхөн олговрыг мөнгөөр эсхүл Монгол улсын өөр аймгийн нутаг дэвсгэрт газар өгч болно. Тийм учир энэ маргаан бүхий 400 га газрыг цаашид эзэмшиж, ашиглах гэж маргахгүй тул гуравдагч этгээд нарын эрх хөндөгдөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аззаяа, Б.Тэмүүлэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жуулчинмонгол наадам" ХХК-ийн эзэмшилд байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газартай давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газар эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамж, Иргэний нисэхийн ерөнхий газраас "Мошеа эко энержи" ХХК-д 100 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, энэхүү хоёр захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоолгох” тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж буйг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 1 дүгээрт Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140 тоот "Тусгай хэрэгцээний газарт хамруулах” тухай тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд "Олон улсын нисэх онгоцны буудал" барих зориулалтаар Иргэний нисэхийн ерөнхий газарт 12084,9 га газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн. Иргэний нисэхийн ерөнхий газраас газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар "Мошеа эко энержи" ХХК-д 100 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн. Ингэж тус хоёр компанид газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн эзэмшлийн 200 га газартай давхцуулсан олгосон нь үнэн боловч давхцуулсан газар нь бүхэлдээ улсын тусгай хэрэгцээнд авагдсан учир нөхөн олговрыг Засгийн газраас тогтоох ёстой. Хоёрдугаарт “Жуулчинмонгол наадам” ХХК нь цаашид өөрийн эзэмшлийн 200 га газраа эзэмшиж, ашиглах сонирхол байхгүй, зөвхөн Засгийн газраас давхцуулсан газрын нөхөн олговрыг авах ашиг сонирхолтой гэж буй тул бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр гуравдагч этгээд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Мошеа эко энержи” ХХК-ийн газар эзэмших эрхийг хөндөхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Ц.Ган-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошеа эко энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч байна. Үүнд нь гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой хэллээ. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн шийдвэр гарсанаар цаашид гуравдагч этгээдийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй юм байна гэж ойлгож байна. Ер нь манайх Засгийн газрын шийвэрээр тусгай хэрэгцээнд авсан газар л үйл ажиллагаа явуулж байгаа буюу нэгэнт манай байгууллагын эрх ашиг хөндөгдөхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхөд манай зүгээс татгалзах зүйл байхгүй гэв.

 

            Гуравдагч этгээд “Мошеа эко инержи” ХХК-ийн захирал Д.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай адил байр суурьтай байна. Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн шийдвэр гарсанаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрх болон түүнээс хамаатай бусад үйл ажиллагаанд хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж ойлголоо. Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж байгааг ойлгож байна. Хэрэв бидний газар эзэмших эрх зөрчигдөхөд хүрвэл олон улсын хооронд, төслийн хүрээнд хүндрэл гарна. Төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нар хүртэл буруу ойлгож мөн Монгол улсад хохирол үүснэ. Гэвч хариуцагч бидний газар эзэмших эрхийг хөндөхгүй гэж буй, нэхэмжлэгч нар цаашид маргаан бүхий газраа эзэмшиж, ашиглахгүйгээгүй зөвхөн нөхөн олговор авах ашиг сонирхол гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйл байхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч “Жуулчин монгол наадам” ХХК нь шүүхэд хандаж “Жуулчин Монгол Наадам" ХХК-ийн эзэмшиж байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэрт байрлах 400 га газартай давхцуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт 200 га газар эзэмшүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамж, Иргэний нисэхийн ерөнхий газраас "Мошеа эко энержи" ХХК-д 100 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.3-д заасны дагуу дээрх маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

        Хариуцагч нь нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн эзэмшлийн 400 га газраас Иргэний нисэхийн ерөнхий газарт сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжаар 200 га газар, Иргэний нисэхийн ерөнхий газраас "Мошеа эко энержи" ХХК-д 100 га газрыг шилжүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар тус тус газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.3-т ... бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна... гэж заасныг зөрчиж “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн 200 газартай давхцуулж олгосноо хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч нь маргаан бүхий 200 га газар буюу өөрийн эзэмшлийн 400 га газрыг цаашид эзэмших, ашиглах талаар маргахгүй нэгэнт Засгийн газрын тусгай хэрэгцээнд авагдсан газарт бүхэлдээ хамрагдсан тул зөвхөн нөхөн олговроо Засгийн газраас авах ашиг сонирхолтой гэж, нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан буулт хийж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Мошеа эко энержи” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж, иинхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд гуравдагч этгээд  Иргэний нисэхий ерөнхий газар болон “Мошеа эко энержи” ХХК нь татгалзахгүй гэж тус тус тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч сумын газрын даамал М.Аззаяа, хууль эрх зүйн мэргэжилтэн Б.Тэмүүлэн нар нь нэхэмжлэгч “Жуулчинмонгол наадам” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон шүүхэд бичгээр гаргаж өгсөн төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаврын талаар хэргийн оролцогчид танилцаж зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Жуулчинмонгол наадам” ХХК-иас гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаар захирамжийн Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошеа эко энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ХАЖИДМАА