Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 069

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, М.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******т холбогдох тус сумын Засаг даргын Тамгын ******* *******, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* сумын *******-ын Архив бичиг хэргийн эрхлэгчээр 2008 оны 01-р сарын 02-ны өдөр ажилд орсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалттай биелүүлж, Тэргүүний *******ч цол тэмдэг, 2015 оны байгууллагын аврага ажилтнаар шалгарч хамт олноо хошуучилж байсан.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа би Сонгуулийн хуулийн дагуу ******* сумын *******-ын даргын 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаасаа түр чөлөөлөгдөн, 2016 оны орон нутгийн сонгуульд багийн иргэдийн хүсэлтээр Сонгуулийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.4.5-д заасны дагуу МАН-аас нэр дэвшин сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Ийнхүү хуулийн дагуу сонгогдсоны дараа *******-ын даргын 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн тоот тушаалаар сумын *******-ын аар буцаан томилогдсон. Буцаж ажилд томилогдсноос хойш намайг *******-ын дарга С.******* бид нарын эсрэг ажилласан гэж гүжирдэн ор үндэслэлгүй, нотлогдоогүй, тогтоогдоогүй асуудлаар шалтаглан 2016 оны 10-р сарын 26-ны өдрийн тоот тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаалаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.4, 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1, 70.2, Байгууллагын нууцын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 7.6 дахь заалтыг тус тус үндэслэн намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* сумын *******-ын дарга С.******* нь нотлох баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй, хов живийн чанартай, гүтгэлгийн шинжтэй зүйлүүдийг үндэслэн намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд намайг Завхан аймгийн ******* сумын *******-ын Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* дарга С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын *******-ын ******* бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан М.******* нь байгууллагын нууц болон байгууллагын дотоод журмын асуудлыг гадагш гаргаж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан. МАН-ын нэр дэвшигчид нь дээрх бичиг баримтын эх хувийг өнгөтөөр канондаж сумын удирдлагуудын нэр төрийг унагаах ухуулга сурталчилгаа хийж байсан болно.

Мөн *******-ын 2015 оны 01-р сарын 12-ны өдрийн хурлаар батлагдсан байгууллагын дотоод журмын 7-р зүйлийн 7.6 дахь заалтад албан хаагч жилд 40-өөс дээш цаг ажлаас хоцорсон буюу тасалсан бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан ба М.******* нь 2016 оны ажлын цагийн бүртгэлээр 44 цаг тасалсан болно. Архив бичиг хэргийн эрхлэгч нь байгууллагын бүхий л албан бичиг, төлвөлөгөө тайланг хариуцан ажиллаж байгаа бөгөөд итгэл даасан, үнэнч шударга, улс төрийн аливаа нөлөөнд автахааргүй ажилтан байх шаардлагатай байдаг.

Иймд дээрх хариуцлагагүй болоод шударга бус үйлдлийг гаргаж удирдлагуудын итгэлийг алдсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэрийг сумын засаг даргатай зөвшилцөн гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оноос хойш энэ байгууллагад ******* бичиг хэргийн эрхлэгчийн ажлыг хийсээр ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ******* бичиг хэргийн ажлын сайжруулах талаар ажиллаж, мэргэжлээ дээшлүүлж мэргэшсэн *******ч болсон. Манай сумд Оргил нэгдэл гэж байсан. Тэр үеийн бүх *******ын баримтууд байсныг 2009-2010 оны хооронд цэгцэлж аймгийн төрийн *******т шилжүүлэн ажилласныг олон жил ажилласан ахмад шүүгч нар мэдэх байх. Ингэж ажиллаж байх хугацаандаа хагас бүтэн сайнгүй сууж энэ байгууллагад нилээд үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Тэр хөдөлмөрийг маань үнэлж 2013 онд ******* албан хэрэг хөтлөлтийн ахлах зэрэг цол олгосон. 2014 онд Архивын ерөнхий газраас тэргүүний *******ч цол тэмдгээр, 2015 онд байгууллагын шилдэг ажилтан болсон. С.******* даргатай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Бидний хооронд хоорондоо таарч тохирохгүй зүйл байхгүй. Байгууллагын ажлын төлөө л бие биенээ дэмжиж ажиллаж ирсэн юм. Би төрийн үйлчилгээний албан хаагч учраас Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны орон нутгийн сонгуульд иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн юм. Тэгээд сонгууль болсны дараагаар эргээд ажилдаа томилогдсон. Ажилдаа томилогдсоны дараа дахиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Засаг даргын санаачилгаар ажлаасаа халагдсан гэж үзэж байгаа. Би сурталчилгаа хийх явцдаа байгууллагын нууц бичиг баримт байтугай албан бичиг сонгуулийн сурталчилгаанд ашиглаагүй, ашиглуулаагүй. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах хүсэлтэй байна. Яг хэдэн төгрөг гэдгийг тооцоолж үзээгүй.Цалингийнхаа хэмжээгээр нэхэмжилж байна.

Байгууллагын дотоод бичиг баримт надад дээр ирдэг. Зарим гаднаас ирсэн бичиг баримт над дээр ирэхгүйгээр шууд мэргэжилтэндээ хүргэгддэг асуудал байдаг. Тухайн даруулсан гээд байгаа 3 бичиг баримтын 1 нь манайд 05 сарын 09-нд хүлээж авсан бүртгэлтэй Засаг дарга орлогч даргад цохож өгсөн бичиг байсан. Нөгөө 2 албан бичиг нь огт харагдаагүй бичиг байсан. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь надаар дамждаггүй тэрийг баталж байгаа хүмүүс л мэддэг тийм төлөвлөгөө байсан. Цагийн бүртгэлийн тухайд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг. Засаг даргад өргөдөл өгөхдөө өглөө ажлаасаа хоцорсон нь миний буруу гэдгийг бичиж өгсөн. Миний ажлын онцлогийн тухайд цайны цагаараа заримдаа сууж ажилладаг. Ажлын онцлогоос хамаарч илүү цагаар ажилладаг байсан. Гаргаж өгсөн цагийн бүртгэлээс харахад би 68 цаг илүү ажилласан байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тухайн байгууллагад олон жил ажилласан. Надтай 2013 оноос хамтарч ажилласан. Миний тухайд ажилдаа хариуцлагатай байсан үед нь урамшуулал тооцон олгож ажиллаж байсан. 2016 оны сонгуулиар багийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа гэдгээ надад хэлсэн. Сонгуулийн тухай хуулиар төрийн үйлчилгээний албан хаагч сонгуульд өрсөлдөх эрхтэй учраас ажлаас нь түр чөлөөлсөн. Тэгээд сонгуульд өрсөлдсөнөөс нь хойш Засаг дарга намайг дуудаад бичиг хэргийн ажилтан ийм бичиг тоотыг гадагш нь гаргасан байна гэсэн. багуудаар аваад явж байхад нь очиж авсан юм байна лээ. Архив бичиг хэргийн ажилтан бол Засаг даргын хамгийн гол хамтарч ажиллах ёстой хүн юм. Гэтэл энэ хүн итгэл эвдэж, ийм үл ойлголцсон хүнтэй хамтарч ажиллахад хэцүү байна гэсэн саналыг надад тавьсан. Тамгын ******* ажилчдыг ажилд томилж чөлөөлөхдөө Засаг даргатай зөвшилцөнө гэсэн хуулийн заалт байдаг. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд жилийн хугацаанд 40 цагийн ажлын цагийн таслалттай ажилтанг ажлаас шууд халах үндэслэл болно гэсэн заалт байгаа. Түүний дагуу ажлын цагийн бүртгэлийг хараад ажлаас хоцорсон ажлаас эрт гарсан зэрэг цагийг бүртгэж үзэхэд 44 цагийн ажлын таслалтай байсан. Сумын цагдаагийн байгууллагад Засаг дарга гомдол гаргасан байсан. Тэгээд ас холбогдох хүмүүсээс нь асууж тодруулахаар мэдэхгүй, хэлэхгүй гэсэн хариулт өгсөн гэж байсан. Засаг даргаас тухайн нууц баримт бичгийг барьж явсан гэх баримтаа гаргаж өгөөч гэхээр нэг орон нутгийн хүмүүс учраас энэ талаар хэлж ярьж баримт гаргаж өгдөггүй юм байна гээд энэ талаарх баримтыг надад гаргаж өгөөгүй.

Би бүх ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан. Ихэнх ажилчдын хувьд орой 7-8 цагийн хооронд цагаа бүртгүүлсэн байдаг. Тэр нь ажлаас эрт гарч явчихаад буцаж ирж цагаа бүртгүүлдэг ч юм уу тэрийг би сайн мэдэхгүй. Байгууллагын дотоод журамд ажлын цаг 8 цаг байна гэж заасан байгаа. Тэр цагтаа багтааж ажиллах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын үндсэн дээр илүү цагаар ажилласан гэж үзэхээр заасан байгаа учраас *******г илүү цагаар ажилласан гэж үзэх боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******г ******* сумын Засаг даргын тамгын ******* даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоот тушаалаар ажлаас халах тухай тушаалын үндэслэл нь Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 33.4, 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2, дараагийн тушаалын үндэслэл нь Байгууллагын нууцын тухай хуулийн 7.2, 9.1, хөдөлмөрийн дотоод журмын 7.9 дэх заалт зэргийг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчийг эдгээр үндэслэлээр ажлаас халдаггүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн заалтууд байдаг. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ёстой байсан. Мөн ажлаас халах гэсэн ойлголт байдаггүй. ******* нь ажлаас түр чөлөөлөгдөөд эргэж ажилдаа орохдоо хөдлөмөрийн гэрээ байгуулаагүй. 2009 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2012 оноос сунгагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч *******г ажлаас халагдсан тушаалд үндэслэсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33.3, 33.5 дахь заалт нь удирдлагын заалт бөгөөд агуулга ч мөн тийм байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт нь ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй заалт гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй байгаа учраас энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болохгүй. Дараагийн үндэслэл нь байгууллагын нууцын тухай хуулийн 7.2, 9.1 гэсэн заалтуудыг үндэслэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгч хэлсэн тайлбартаа нууц гээд байгаа 3 баримт бичиг нь нууц баримт бичиг биш гэж хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт бичиг нь нууцад хамаарах бичиг баримт гэх нууцын дардас дарагдсан зүйл байхгүй байна. Нууцад хамруулсан тушаал байхгүй байна. Энэ асуудлын талаар д шалгуулсан эсэх нь тодорхойгүй байна. Хэсгийн төлөөлөгчид гомдол мэдээлэл гаргасан бол аймгийн д бүртгэгдэх ёстой. Аймгийн ас энэ талаар гомдол мэдээлэл ирж байсан эсэх талаар лавлагаа авахад энэ асуудлаар гомдол гаргаж байгаагүй байна гэсэн лавлагаа гаргаж өгсөн. Байгууллагын нууц бичиг баримт задруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн атлаа үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Дээрээс нь хөдөлөмрийн гэрээ байгуулаагүй байж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт 3 хүртлэх настай хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглоно гэсэн заалт байгаа. М.******* нь гэдэг 2 ой гаран настай хүүхэдтэй. Зөвхөн энэ заалтыг үндэслээд ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл байсан байна. Тиймээс *******г үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, 33.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт, байгууллагын нууцын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 7.6 дахь заалтыг тус тус үндэслэн *******, бичиг хэргийн эрхлэгч М.*******г ажлаас чөлөөлсөн байна.

М.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М.*******г ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасныг зөрчиж ажилтныг ажлаас халах үндэслэлээ буюу ажилтан ямар зөрчил гаргасны улмаас ажлаас халах болсон талаар тушаалдаа тодорхой дурьдаагүй, мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн алийг нь баримталсан болохыг заагаагүй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ болон, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулахаар заасан бөгөөд ажил олгогч ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлагдана.

Талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан бөгөөд гэрээ 2012 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна. Гэвч хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй ба ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байсан байх тул уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцох үндэстэй.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...М.******* нь байгууллагын нууц болон байгууллагын дотоод журмын асуудлыг гадагш гаргаж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан. МАН-ын нэр дэвшигчид нь дээрх бичиг баримтын эх хувийг өнгөтөөр канондаж сумын удирдлагуудын нэр төрийг унагаах ухуулга сурталчилгаа хийж байсан, ...2016 оны ажлын цагийн бүртгэлээр 44 цаг тасалсан болно. ...Иймд дээрх хариуцлагагүй болоод шударга бус үйлдлийг гаргаж удирдлагуудын итгэлийг алдсан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэрийг сумын засаг даргатай зөвшилцөн гаргасан болно... гэж тайлбарлаж байгаа боловч дээрх асуудлыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ асуудлыг ноцтой зөрчилд тооцно гэж заагаагүй байна.

Дээрх үндэслэл нь М.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болохгүй юм.

Ажлаас халах тушаалд баримталсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалт нь ердийн ажлын өдрийн үргэжлэл 8 хүртэл цаг байна гэж зааснаас бус хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халах үндэслэл гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч М.*******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* *******, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

М.*******гийн дээрх хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1500754 төгрөгийн цалин авсан нь түүний 0204593 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. /8 дугаар сарын цалин 630518+9 дүгээр сарын цалин 585291 + 10 дугаар сарын цалин 284945 = 1500754 сүүлийн 3 сарын цалин, 1500754: 3=500251 /сарын дундаж цалин/, 500251: 21,5=23267 / өдрийн дундаж цалин/

Нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2017 оны 02 дугаар сарын 07-ныг хүртэл хугацааны цалинг тооцоход нийт 1675224 төгрөг байх тул хариуцагчаас 1675224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 41754 төгрөг= нийт 111954 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Далай ван овогт Мягмарын *******г Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* *******, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас М.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2017 оны 02 дугаар сарын 07ны өдрийг хүртэл хугацааны олговор 1,675,224 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Дээрх олговол зохих 1,675,224 төгрөгөөс Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ******* сумын *******т үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллага болох Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 111,954 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ