Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00051

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 1******* өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00051

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах, ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******6.692.086.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2016 оны 02 сарын 16-ны өдөр *******-******* ОНӨААТҮГ-тай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна. *******-******* ОНӨААТҮГ нь дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй одоогийн байдлаар үндсэн төлбөр *******4.517.485.08 төгрөг, алданги 2.174.601.56 төгрөг нийт *******6.692.086.64 төгрөгийн өр төлбөрөө төлөхгүй манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Манай компани нь санхүү эдийн засгийн хувьд маш хүнд байгаа ******* ТӨХК цахилгааны төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргаж манай харилцах дансыг хаагаад байна. Иймд *******-******* ОНӨААТҮГ-аас дээр дурдсан дулааны эрчим хүчний төлбөрийг яаралтай гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.******* дахь заалтад заасны дагуу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч ******* ******* ТӨХК-иас Хариуцагч *******-******* ОНӨААТҮГ нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******6.692.086.64 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 1*******-ны өдөр бүрэн төлж барагдуулсан гэсэн албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч *******-******* ОНӨААТҮГ нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******6.692.086.64 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ТӨХК-д төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-******* ОНӨААТҮГ-т холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******6.692.086.64 /гучин зургаан сая зургаан зуун ерин хоёр мянга наян зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагын дансны хөдөлгөөнийг зогсоосон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж дансны хөдөлгөөнийг нээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******41.411 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 107.705 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч -******* ******* ОНӨААТҮГ-аас 107.705 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ