Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 071

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, П.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие нь 1976 оны -р сарын -нээс 1978 оны -р сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын нярваар, 1978 оны -р сарын 04-нөөс 1980 оны -р сарын 28-н хүртэл Завхан аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад жолоочоор, 1980 оны 02-р сарын -ний өдрөөс 1990 оны -р сарын -ний өдөр хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Би хөдөлмөрийн дэвтрээ үргэдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажиллаж байсан жилүүдийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* нь 1976 оны -р сарын -нээс 1978 оны -р сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын нярваар, 1978 оны -р сарын 04-нөөс 1980 оны -р сарын 28-н хүртэл Завхан аймгийн жолоочоор, 1980 оны 02-р сарын -ний өдрөөс 1990 оны -р сарын -ний өдөр хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрээ үргэдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн П.*******г 1976 оны -р сарын -нээс 1978 оны -р сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын нярваар, 1978 оны -р сарын 04-нөөс 1980 оны -р сарын 28-н хүртэл Завхан аймгийн жолоочоор, 1980 оны 02-р сарын -ний өдрөөс 1990 оны -р сарын -ний өдөр хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

П.******* нь 1976 оны -р сарын -нд Завхан аймгийн ******* сумын нярваар ажилд орж 1978 оны -р сарын 04-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн гэх боловч энэ талаар баримт бичиг байхгүй байна.

Гэхдээ П.*******г дээрх онуудад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.*******гийн ... Би 1978 оноос 1996 он хүртэл ******* сумын ХБА-д худалдагч хийж байсан. Намайг анх ажилд ороход ******* ХБА-д нярваар ажиллаж байсан. 1978 он хүртэл ХБА-д нярваар ажиллаж байгаад Үржил станцад 1978 оноос 1980 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. 1980 оноос хойш аймгийн төв рүү шилжээд газарт жолоочоор ажиллаж байсан. Хэдэн онд ажлаасаа гарсныг нь мэдэхгүй. Үржил станцын даргаар тухайн үед *******, *******, ХБА-ын даргаар *******, ******* нар байсан юм... гэсэн,

гэрч Б.ийн ... ******* ******* сумын ХБА-д 1976 оноос 1978 онуудад нярваар, мөн сумын Үржил станцад 1978 оноос 1980 он хүртэл жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд 1980 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор ажиллаж байсан юм. Би тухайн үед ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэр үед Үржил станцын дарга *******, ХБА-ын дарга *******, ******* нар байсан юм... гэсэн,

гэрч Д.ийн ... ******* ******* сумын ХБА-д нярваар 1976 оноос 1978 онуудад, мөн сумын Үржил станцад 1978 оноос 1980 он хүртэл жолоочоор ажиллаж байсан юм. Дараа нь 1980 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт жолоочоор ажиллаж байсан юм. Би тэр үед ******* сумын сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан. Тэр үед Үржил станцын дарга *******, ХБА-ын дарга *******, ******* нар, газрын дарга нь гэж хүн байсан юм. Нийтийн ахуйн үйлчилгээний газар 1990 хувьчлагдсан... гэсэн,

гэрч Х.ийн ... П.******* 1976 оноос 1978 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ХБА-д нярваар, 1978 оноос 1980 онд Завхан аймгийн ******* ХАА-н үйлдвэрлэл туршлагын станцад жолоочоор, 1980 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор тус тус ажиллаж байсан юм. Би тэр үед хөдөө мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс болохоор сайн мэднэ. Үржил станцын дарга *******, ХБА-ын дарга *******, ******* нар, газрын дарга нь байсан юм... гэсэн,

гэрч М.ы ... Бид нар Завхан аймгийн ******* сумын хамт ажилладаг байсан юм. Би манаач хийдэг, ******* нярав хийдэг байсан юм. ******* 1976 оноос 1978 онд нярваар ажиллаж байсан. Тэгээд 1978 оноос *******ы Үржил станц буюу Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл туршлагын станцад жолоочоор ажилд орсон юм. Тэнд жолоочоор 2 жил ажилласан байх. 1980 он хүртэл Үржил станцад жолоочоор ажилласан байх. Тэгээд аймгийн төврүү явсан. Чухам хаана ямар ажил хийж байсныг нь мэдэхгүй. Уг нь жолооч хүн байгаа юм. Худалдаа бэлтгэлийн ангийн дарга нь *******, Үржил станцын дарга нь ******* гэж хүн байсан юм... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч П.******* нь 1978 оны -р сарын 04-нд Завхан аймгийн Хөдөө аж ахуйн Үйлдвэрлэл-туршлагын станцад жолоочоор ажилд орсон болох нь 1977 оны 12-р сарын 29-ний өдөр Завхан аймгийн ХАА-н Үйлдвэрлэл-туршлагын станцын даргын тоот тушаалаар, 1980 оны -р сарын 28-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь Завхан аймгийн Хөдөө аж ахуйн Үйлдвэрлэл-туршлагын станцын даргын 1980 оны -р сарын 28-ны өдрийн дугаартай тушаалаар тус тус нотлогджээ.

Нэхэмжлэгч П.******* 1980 оны 02-р сарын -ний өдөр Завхан аймгийн газарт жолоочоор ажилд орж 1990 оны -р сарын -нийг хүртэл ажилласан гэх боловч мөн энэ талаар баримт бичиг байхгүй байна.

Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.ын ... ******* бид нар 1980 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн газарт хамт ажиллаж байсан юм. ******* манайд борлуулалтын машин барьдаг байсан. Ахуйн үйлчилгээний газар маань үйлдвэрлэгч компани байсан болохоор үйлдвэрлэсэн барааг голдуу хөдөө сумдаар явж борлуулдаг байсан юм. Би оёдолчин хийдэг байсан юм. Нийтийн ахуйн үйлчилгээний газрын дарга нь байсан. Дараа нь гэж хүн байсан юм. газар 1990 онд хувьчлагдсан. ******* манай ахуйн үйчилгээний газарт ******* сумаас шилжин ирж байсан юм... гэсэн,

гэрч Д. ...Би 1988 онд Эрчим хүчний үйлдвэрт цахилгаанчин хийж байгаад аваар засварын группт цахилгаанчнаар очсон. Тэгэхэд ******* ах авто гражид жолооч хийж байгаад зах зээл эхлээд 1990 онд тарсан даа. Зун л тарж байсан. Урсгалаараа тараад тараад гарч байсан. Түүнийг хэдэн онд ажилд орсныг мэдэхгүй. Ямар ч байсан ажиллаж байсныг мэдэж байна. Өмнө нь ******* суманд л байсан. Яг ямар ажил хийж байсныг мэдэхгүй. газрын дарга нь , ерөнхий боловсон хүчин гэдэг хүн байсан. Манай аваар засварын даргаар , гэдэг хүмүүс байсан. ******* манайд тасралтгүй ажилласан. Хааяа хөдөө дуудлагаар явахад хамт явдаг байсан... гэсэн,

гэрч М.ийн ... ******* *******ы хүн. Би сумын хүн. Гэхдээ бид нар Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын авто гражид хамт ажиллаж байсан юм. ******* засварчингаар анх ажилд орж, бохирын тэрэг авч барьж байгаад сүүлдээ борлуулалтын жолоочоор ажилласан. Дан жолооч хийж байсан хүн дээ. Би эхлээд жолооч хийж байгаад сүүлдээ авто граж хариуцсан механикч хийсэн. 1980 оноос эхлэн тартал буюу 1990 он хүртэл хамт ажилласан. Манай нийтийн аж ахуйн үйлчилгээний газар хамгийн түрүүнд зах зээлд орж байсан. Би 1969 онд ажилд орсон. Гражийн даргаар Бархас, газрын даргаар нь Буянтогтох, дарга хоёр ажиллаж байгаад хамгийн сүүлд даргатай байж байгаад тарсан... гэсэн, гэрч Д., Б., Г.*******, М., Ц., Х. нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох үндэстэй байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар П.*******г 1976 оны дүгээр сарын -нээс 1978 оны дүгээр сарын 04-н хүртэл Завхан аймгийн ******* сумын нярваар, 1978 оны дүгээр сарын 04-нөөс 1980 оны дүгээр сарын 28-н хүртэл Завхан аймгийн Хөдөө аж ахуйн Үйлдвэрлэл-туршлагын станцад жолоочоор, 1980 оны 02 дугаар сарын -ний өдрөөс 1990 оны дүгээр сарын -ний өдөр хүртэл Завхан аймгийн газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн .3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 27 оны -р сарын 04-ний өдрийн  дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ